"Монгол ур чадвар-2021" тэмцээний ялагчид тодров

Хуучирсан мэдээ: 2021.12.18-нд нийтлэгдсэн

"Монгол ур чадвар-2021" тэмцээний ялагчид тодров

"Монгол ур чадвар-2021" тэмцээний ялагчид тодров

Дэлхийд монгол залуусын ур чадварыг харуулдаг "Монгол ур чадвар-2021" тэмцээн энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд долоон мэргэжлээр хоёр үе шаттай зохион байгуулагдав. Шилдгээр шалгарсан оролцогчид 2022 оны аравдугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах "Дэлхийн ур чадвар"-ын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ.

Шилдгээр шалгарсан сурагчдыг нэрлэж байна. Үүнд:

  • Гагнуурчин мэргэжлийн шилдэг оролцогч Герман-Монгол мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч Дашдондов овогтой Амаржаргал
  • Токарьчин мэргэжлийн шилдэг оролцогч Дорнод аймаг дахь политехник коллежийн суралцагч Галхүү овогтой Очбаатар
  • Мужаан мэргэжлийн шилдэг оролцогч Завхан аймаг дахь политехник коллежийн суралцагч Гүншир овогтой Хатанбаатар
  • Өрөг угсрагч мэргэжлийн шилдэг оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч Отгонбаатар овогтой Нармандах
  • Сантехникч мэргэжлийн шилдэг оролцогч Техник, технологийн политехник коллежийн суралцагч Ганхуяг овогтой Адъяадорж
  • Цахилгаанчин мэргэжлийн шилдэг оролцогч Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч Ариунаа овогтой Шинэхүү
  • Тогооч мэргэжлийн шилдэг оролцогч Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Самдан овогтой Өсөх-Ирээдүй нар тус тус шалгарчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж