Кентакид хүчтэй хар салхины улмаас 77 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.12.18-нд нийтлэгдсэн

Кентакид хүчтэй хар салхины улмаас 77 хүн амиа алджээ

Кентакид хүчтэй хар салхины улмаас 77 хүн амиа алджээ

АНУ-ын Кентаки мужид өнгөрсөн амралтын өдөр хүчтэй хар салхи нүүрлэсний улмаас олон мянган байшин барилга эвдэрч сүйдсэн билээ. Энэхүү хар салхи муж улсын түүхэнд хамгийн их хохиролтой гамшигт тооцогдож буй бөгөөд олон хүний амийг авч оджээ. "Global news"-т нас барагсдын тоо 80 давсан гэж мэдээлэв.

Мужийн амбан захирагч Энди Бешир өнгөрсөн Баасан гаригт “Амиа алдагсдын тоо 77-д хүрч, Кентаки мужийн түүхэнд хамгийн их хохиролтой хар шуурга боллоо” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Нийт 16 хүн сураггүй алга болсноос дийлэнх нь Хопкинс хотын иргэд байна” гэж нэмж хэлжээ. Хар салхины улмаас 140 орчим хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, Жефферсон хотод өмнө нь буюу 1890 онд хүчтэй хар салхи нүүрлэж, 76 хүн амиа алдаж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Кентаки мужид байгалийн гамшиг тохиосныг зарлаж, яаралтай тусламж үзүүлэхийг тушаасан байна.

Хар салхины улмаас учирсан хохирлын талаар тодорхой, албан ёсны мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Бешир өмнө нь олон зуун сая долларын хохирол учирч буй талаар мэдээлжээ.

Эх сурвалж: USA TODAY, GLOBAL NEWS, NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж