"Златан дасгалжуулагч Массимилиано Аллегриг цохингоо алдсан"

Хуучирсан мэдээ: 2021.12.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

"Златан дасгалжуулагч Массимилиано Аллегриг цохингоо алдсан"

"Златан дасгалжуулагч Массимилиано Аллегриг цохингоо алдсан"

Бид өмнө нь та бүхэндээ Златан Ибрахимович өөрийн намтарчилсан Адерналин хэмээх шинэ номоо гаргасан талаар мэдээлсэн билээ. Энэхүү номын нээлтийн арга хэмжээнд алдарт дасгалжуулагч Фабио Капелло, Милан багийн хуучин спортын албаны дарга Адриано Галлиани, одоогийн дасгалжуулагч Стефано Пиоли гэх мэт эрхмүүд уригдаж, Златаны талаар өөрсдийн санаа бодол, дурсамжуудаа хуваалцжээ. Уг арга хэмжээн дээр яригдсан онцлох түүхүүдийг орчуулан хүргэж байна.

Милан багийн хуучин дарга Адриано Галлиани:

-Аваргуудын лигийн хүрээнд Арсенал багтай хийсэн хоёр дахь тоглолтыг би дурсмаар байна. Бид эхний тоглолтод 4:0-оор хожсон. Харин хариу тоглолтод 3:0-оор хожигдсон. Тэр бол жинхэнэ гамшгийн тоглолт байсан. Тоглолтын дараа хүн бүр сэтгэлээр унасан. Биднийг тоглолтын хувцас солих өрөө рүү орох үед Ибра яг л галзуу хүн шиг орилж байсан. Тэр бараг л дасгалжуулагч Массимилиано Аллегриг цохингоо алдсан. Учир тэр сэлгээний бүрэлдэхүүнд хоёр хаалгач оруулсан байсан. Ибра хэзээ ч баяртай байгаагүй. Тэр үргэлж хамгийн дээд түвшинг хүсдэг. Хэрэв тэр тэнцэх, эсвэл хоёрдугаар байранд орвол уурлана. Тэр хэзээ ч сэтгэл ханадаггүй. Энэ бол түүний хамгийн шилдэг зан чанар, ур чадвар юм.

Златаны агент Мино Райола:

-Би уг шагналыг нухацтай авч үзэж чадахгүй ээ. Златан энэ тал дээр үргэлж гомдолтой байдаг. Яагаад гэвэл тэр хэзээ ч энэ шагналыг авч байгаагүй. Миний бодлоор энэ жил Левандовски авах байсан. Златан ч гэсэн авах ёстой байсан. Ардчилсан нийгэмд чанар тэр бүр давамгай байдаггүй. Сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд сонголт хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ибра өөрийн хөлбөмбөгийн замналдаа хэзээ ч уг шагналын эхний гурван байрт орж байгаагүй.

Милан багийн дасгалжуулагч Стефано Пиоли:

-Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл би түүнийг дасгалжуулж, сайжруулсан хүн. Би түүний хүч, давуу талуудыг мэднэ. Тэр бол анхааралтай, халамжтай, мэдрэг, хүнийг хүндэтгэдэг нэгэн. Хамгийн чухал нь тэр хүмүүстэй үргэлж зөв өнгө аястай ярилцдаг. Заримдаа бухимддаг. Бид үүнийг нь талбай дээр болон тоглолт дээр, эсвэл тоглолтын завсарлагааны үеэр хардаг. Гэсэн хэдий ч бид түүнийг хамгийн сайнаа гарган хичээх хүсэлтэй байдгийг мэднэ. Дасгалжуулагч хүний хувьд Златан бол яахын аргагүй багтаа байлгахыг хүсдэг цогц тоглогч.

Итали дасгалжуулагч Фабио Капелло:

-Анхлан тэр зөвхөн өөрийн ур чадвар дээрээ л тулгуурлаж тоглодог байсан. Дараа нь харин гоол оруулах хэрэгтэй болохоо ойлгосон. Аз болж бид улирлын өмнө Аяакс багтай нөхөрсөг тоглолт хийсэн. Би Ювентус багийн тухайн үеийн удирдлагууд болох  Могги, Жираудо нарт түүнийг багтаа авах хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед Ювентус клуб болон түүний агент Райола нар сайн харилцаатай байсан. Би түүнд "Чи модон хөлтэй байна" гэж хэлдэг байсан. Тэр өдөр болгон өөрийн довтолгооны төгсгөлөө давтан сайжруулдаг байсан. Улмаар өнөөдрийн түвшиндээ хүрсэн. Райола надад хандан ингэж хэлснийг би санадаг юм. "Болгоомжтой байгаарай, тэр хаалгачийн гарыг хугалж магадгүй шүү” гэж. Харин би түүнд “Тэр одоогоор зөвхөн бэлтгэлийн заалны цонхыг л хагалсан" гэж билээ.

-Та түүнийг ирээдүйд юу хүлээж байна гэж бодож байна вэ? Түүнийг дасгалжуулагч болно гэж харж байна уу?

-Хэрэв тэр тэгвэл цагаа дэмий үрсэн хэрэг болно. Магадгүй Англи маягийн дасгалжуулагч болох байх. Яг л Фергусон маягийн. Тэр багаа талбай дээр дасгалжуулдаггүй байсан. Гэхдээ л бүх зүйлийг шийддэг байсан. Ибрад үүнтэй ижил төстэй зүйл хийх чадвар, найдвартай байдал бий. Би түүнийг хөлбөмбөгийн талаар зарим зүйлийг ойлгодог гэж боддог.

Дасгалжуулагч Капелло намайг хэрхэн аварга тамирчидтай хамтран ажиллахыг ойлгуулсан. Тэр өөрийгөө хүндлүүлэхийг хүсээгүй. Харин шаардаж байсан. Намайг Ювентус багт ирэхэд багт Патрик Виейра, Павел Недвед, Фабио Каннаваро нар байсан. Харин би хэн ч биш байлаа. Улмаар би хамгийн шилдэг нь болохыг хүссэн. Би өдөр болгон Каннаваро, Лилиан Турам эсрэг бэлтгэл хийдэг байсан. Тэдний хуурч гарч ирсний дараагаар Буффон эсрэг гоол оруулах хүндхэн даалгавартай байдаг байсан. Энэ бэлтгэл маш өндөр төвшний сайн бэлтгэл болдог байсан бөгөөд өнөөдрийн намайг бий болгоход их түлхэц нэмэр болсон.

-Ийм урт удаан сайн формын нууц юунд байна вэ?

-Оюун ухаандаа учир нь байна. Би бэлтгэл хийхдээ талбайд гарч тоглодог шигээ ижил сэтгэл зүйтэй байдаг. Өдөр болгон л финал гэсэн үг. Милан багт хоёр дахиа ирээд надад хүнд байсан. Гэхдээ бид нэг баг бий болгосон. Бид баг дотроо маш сайн уур амьсгал бий болгосон. Харамсалтай нь Covid-19 гарсан. Гэхдээ багийн арын албаныхан сайн ажиллаж, үүнийг алдуулаагүй. Би өөрийн хөлбөмбөгийн замналдаа олон багm тоглож байсан ч энэ удаагийнх маш сайн байна. Багийнхан өмнөх улиралтайгаа ижилхэн зорилготой байна. Харамсалтай нь, бид өнгөрсөн тойрогт ялалт авч чадаагүй. Би тэр тоглолтод хоёр гоол оруулах байсан юм. Одоо бол би өглөө босохдоо үргэлж өвчин, зовиуртай сэрдэг. Гэхдээ надаас адерналин ялгарч, би урагш алхдаг. Энэ жилийн адерналин лигийн аваргын төлөө зорьж байна. Өнгөрсөн тойргийн тоглолтод би гоол оруулсан ч бид хожиж чадаагүй нь сэтгэлээр унагаж байна. Баллон диор шагнал бол сайхан зүйл ээ. Гэхдээ би өөрийгөө хамгийн шилдэг нь гэдгээ батлахын тулд үүнийг хүртэх шаардлага байхгүй.

Т.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж