Цар тахлын үед “УБТЗ” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн гол түгээгч хүч, Монгол-Оросын харилцааны бэлгэ тэмдэг, хүчит зүтгүүр болж ирснийг талууд онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монголын талын хувь нийлүүлэгч Л.Халтар, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч О.Белозёровтой уулзалт хийж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хөгжил шинэчлэлийн асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр О.В.Белозёров, "Улаанбаатар төмөр зам" ХНН жил бүр ачаа тээврийн түүхэн амжилтууд тогтоож байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаад, цаашид "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн техникийн шинэчлэл, санхүүгийн чадварыг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, "Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 30.1 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны ачаа тээвэрлэлтийн хэмжээг давсан. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр энэ онд 30.6 сая тонн ачаа тээвэрлэж, дахин шинэ амжилт гаргах нөхцөл бүрдсэнийг мэдээлэв. Цар тахлын үед “Улаанбаатар төмөр зам” ХНН нэг ч өдөр тасалдалгүй ажиллаж Монгол Улсын эдийн засгийн гол түгээгч хүч болохын сацуу Монгол, Оросын харилцааны бэлгэ тэмдэг, хүчит зүтгүүр болж ирснийг хоёр тал онцлон тэмдэглэв.
“УБТЗ” ХНН-ийн өмнө тулгамдаад байсан хуримтлагдсан асуудлууд болох МОНП-1, МОНП-2 өрийн үлдэгдэл, тарифын бодлого, УБТЗ ХНН-ийн газрын эзэмшил зэрэг асуудлыг түүхт 100 жилийн ойн өмнө үндсэнд нь шийдсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, эдгээр арга хэмжээ нь тус нийгэмлэгийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Талууд ойрын хугацаанд “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулахаар тохиролцов. О.В.Белозёров УБТЗ ХНН-ийн замын даргаар томилогдсон Х.Хэрлэнд амжилт хүсч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд “УБТЗ” ХНН-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын Протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтад “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Гадаад харилцааны асуудал хариуцсан Ерөнхий захирлын орлогч, УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны оросын талын гишүүд оролцлоо.
Мөн өдөр Зам, тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг байгуулж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурав. Энэхүү баримт бичигт хоёр улсын зам, тээврийн салбарт төмөр зам, агаарын тээвэр, автотээвэр, тээврийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар ойрын жилүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тохирон баталгаажуулсан.
Уулзалтын үеэр талууд цар тахлын үед түр зогсоод байсан хоёр талын агаарын харилцааг эргэн сэргээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв. Улаанбаатар-Улан-Үд, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгүүд хийгдэж эхэлсэн бөгөөд Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг 2022 оны 1 дүгээр сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дурдав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар ОХУ-аар дамжуулан тээвэрлэж ОХУ-ын Алс дорнодын далайн боомтууд, БНАСАУ-ын Раджин боомтоор дамжуулан экспортод гаргах чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын “Төв” коридорыг шинэчлэн хөгжүүлэх Улан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд хэсэглэлийг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих ТЭЗҮ-ийг хамтран боловсруулахаар тохиролцлоо. Уулзалтад ОХУ-ын тээврийн орлогч сайд В.А.Токарев, “Оросын төмөр замууд” НХН, ОХУ-ын тээврийн яамны Гадаад харилцааны газрын төлөөлөгчид оролцлоо.
Mongol Uls Oros Ulsiin Vassal Uls 2021-12-18 23.92.142.182
Gedgiig haruulsan belge temdeg bol UBTZ
Зочин 2021-12-18 213.87.160.89
!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Xaxa 2021-12-18 66.181.186.64
Yag tohirson bn. Hotsrogdoliin tuil
Заагч 2021-12-18 59.153.85.82
Хог вирус хчтасд ялгадасууд устаасай.хог вирус хятадыг устгавал дэлхий цэвэршинэ.
Ард 2021-12-18 66.181.161.55
Халтар сайдад баяр хүргэж амжилт хүсье. Та чадлаа шүү
Зочин 2021-12-18 202.9.41.7
Оросууд ч тавихгүй нь дэ ! Одоо тэгээд засвар шинэчлэлээ шууд хийж эхлэх хэрэгтэй бх ! Шинэ дарга Хэрлэн нэг их оросуудын амыг хараад блгүй шинэлэл өөрчлөлтөө даруй эхлүүлэх зөв шүү ! Шинчлэлээ хийж чадахгүй унхиагүй,арчаагүй бж бга нь бидний л буруу ! Америкчууд төмөр замыг чинь шинэчилж өгье гэж санал тавьж л бсн, Япончуудаас авсан зээлийг аваад ичихгүй хэрэглэсэн, одоо хүртэл зээлээ төлөөгүй л бга биздэ !
Зочин 2021-12-18 43.242.243.9
хе, хе … хэрлэнгийн шинэчлэл …. ямар юм байдаг юм бол доо.
Оросууд Төмөр замын талыг нь эзэмшдэг болохоор 2021-12-18 59.153.114.131
Манайх дангаараа хөрөнгө оруулах эрхгүй. Хуулиар заавал нөгөө талаасаа зөвшөөрөл авдаг гэсэн дээ
Зочин 2021-12-18 5.228.64.196
Хос болгох ТЭЗҮ их чухал дааболгох ТЭЗҮ их чухал даа
Бат инженер 2021-12-18 202.9.41.10
Власовчуудын бараг өртөггүй шахам барьсан энэ төмөр зам өртгөө аль хэдийн нөхсөн биз. Монголын тал шууд өөртөө авах хэрэгтэй. Хэдэн жил боолын сэтгэлгээгээр явах гэсэн юм бэ?
Ард 2021-12-18 66.181.161.55
Халтар сайдад баяр хүргэж амжилт хүсье. Та тродуудын хар пиарыг ялж чадлаа. Үг з
Төмөр замчин 2021-12-18 66.181.161.55
Халтар сайдад баяр хүргье. Айлчлалын өмнө сайтуудаар гарч байсан хар пиарыг няцааж чадлаа. Тээврийн сайд, Ржд ийн ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийлээ. Улс орныхоо зам тээврийн хөгжлийн төлөө ухарч няцалгүй ажиллаарай. Хар пиарын эзэд боож үхэх биз.
Хөөрхий 2021-12-18 59.153.114.131
хөөрхий
chechenii 10 huntei tosgonii buudlaas dor wogzaltai zuun aziin negruud 2021-12-18 43.242.243.184
Tumur zam haviar tembuu hanhalsan arhichid uurelsen bdg n oros mongoonuudiig tembuu hanhalsan chukchanuud gej uzdeg 1000000 jishee n 1 n.
Зочин 2021-12-18 64.119.16.159
Айлгасан бнх шүү
ИШШ ЧААВААС 2021-12-18 64.119.30.185
ИШШ ЧААВААС