Турк улсын хоол тэжээлийн мэргэжилтэн Зулал Ялчин хамгийн ашигтай сүүн бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Тэрбэээр "Кефир (kefir) нь эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг" гэж хэлснийг "Milliyet" сонинд мэдээлсэн байна.
Ялчин “Энэхүү сүүн бүтээгдэхүүн нь маш олон тооны ашигтай бичил биетүүд агуулдаг тул пробиотик бүтээгдэхүүнүүдийн дунд нэгдүгээрт бичигддэг. Кефир нь эрдэс бодис, зайлшгүй шаардлагатай амин хүчлүүд, ялангуяа фосфор, кальциар баялаг” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Мөн тэрбээр “Энэхүү бүтээгдэхүүн нь хавдрын эсрэг үйлчилгээтэй бөгөөд лактоз болон холестерины хэмжээг бууруулдаг. Шархлаа, цусны даралт ихсэх, цөсний болон мэдрэлийн эмгэг, экзем, бронхит, астма зэрэг өвчнийг эмчлэхэд онцгой үр дүнтэй” гэж хэлжээ.
Холбоотой мэдээ