Европт омикрон хувилбар “гэрлийн хурд”-аар тархаж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.18-нд нийтлэгдсэн

Европт омикрон хувилбар “гэрлийн хурд”-аар тархаж байна

Европт омикрон хувилбар “гэрлийн хурд”-аар тархаж байна

Францын Ерөнхий сайд Жан Кастекс Европт ‘гэрлийн хурд’-аар тархаж буй омикрон хувилбар ирэх оны эхээр Францад давамгайлах магадлалтайг анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт Франц улс Их Британиас зорчин ирэгсдэд хатуу хязгаарлалт тогтоохоос хэдхэн цагийн өмнө ийн мэдэгдсэн байна.

Их Британи өнөөдрийг хүртэл бүс нутагтаа хамгийн хүнд “цохилт”-д өртөөд буй бөгөөд өнгөрсөн Баасан гаригт омикрон хувилбарын 15 мянга орчим тохиолдол бүртгэгджээ.

Тив даяар эрүүл мэндийн ажилтнууд халдварын давалгаанд бэлдэж байна. Герман, Бүгд Найрамдах Ирланд, Нидерландын засгийн газрууд өнгөрсөн Баасан гаригт нэмэлт хязгаарлалтаа зарлав.

Баасан гаригт 50 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн Герман улсын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах сэтгүүлчидтэй уулзахдаа "Бид сорилтод бэлэн байх ёстой" гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ илэрч буй тохиолдлын гуравны нэгд нь шинэ хувилбар бүртгэгдээд буй Ирландад "Халдвар бидний төсөөлж байснаас ч илүү өндөр байх болно" гэж Таоисеч Мишеал Мартин хэлсэн байна.

Их Британид гурван өдрийн дотор омикрон давамгайлсан 93 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэний дараа тэд ийн хэлжээ.

Франц улс өчигдөр 23:00 цагт Их Британиас зорчин ирж буй жуулчид болон бизнес эрхлэгчдэд хилээ хаасан байна. Дээрх хориг хүчин төгөлдөр болохоос өмнө Довер боомт болон Евростар терминалуудаар орох гэсэн  хүмүүсийн асар урт дараалал үүсчээ.

Кастексийн хэлснээр, шинэ хязгаарлалт нь халдварын тархалтыг зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж буй цуврал арга хэмжээний нэг хэсэг аж. Улмаар нийтийн тээврээр зорчихдоо вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг иргэддээ уриалсан бол шинэ жилийн баярын албан ёсны бүх арга хэмжээ болон салютын үйл ажиллагааг цуцалсан байна.

Эх сурвалж: FRANCE24, REUTERS, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж