Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян өрнүүлэв | News.MN

Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян өрнүүлэв

Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян өрнүүлэв

Хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх аян өрнүүлэв

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас хүүхдүүдэд дэлгэцийн донтолтын хор хөнөөлийг ойлгуулах, бага наснаас нь эрүүл дадалд сургах зорилготой аян санаачлан өрнүүлж байгаа аж.

Тус аяны хүрээнд “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг казах хэлнээ орчуулж, цэцэрлэгийн насны 2200 хүүхдэд хүргэхэд бэлэн болжээ. Холбогдох санхүүжилтийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс шийдвэрлэж өгсөн талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Мөн “Эерэг өөрчлөлтийн түүчээ” төрийн бус байгууллагаас Баян-Өлгий аймгийн цэцэрлэгийн багш, арга зүйч нарт “Хүүхдийн сэтгэл зүй ба дэлгэцийн донтолт” сэдэвт сургалтыг аймгийнхаа Боловсролын газартай хамтран зохион байгуулах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажил хийхээр төлөвлөжээ.

Энэ талаар “Эерэг өөрчлөлтийн түүчээ” төрийн бус байгууллагын тэргүүн, “Дэлгэцээс холдуулах дадлууд” номын зохиогч Н.Дуламсүрэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзах  үеэрээ танилцуулсан байна.

Дэлгэцийн донтолт гэдэг нь ухаалаг гар утас, компьютер, таблет, зурагт зэрэг хэт ягаан туяа ялгаруулагч төхөөрөмж байнга үзэх хүсэлтэй болж, өөрийгөө хянах чадвараа алдахыг хэлнэ. Хүн өдөрт дөрөв болон түүнээс дээш цагаар дэлгэц үзэж байгаа бол дэлгэцэд донтох эрсдэлд орж байна гэсэн үг ажээ.

Дэлгэцийн донтолтод ихэвчлэн өсвөр насныхан өртдөг бөгөөд энэ нь сэтгэл гутралд орох, сэтгэл санаагаар унах, өөрийгөө бусдаас доогуур үнэлэх зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-18 213.87.160.89

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж