"Э.Энхбат начин нас бараагүйг албан ёсоор мэдэгдэж байна"

Хуучирсан мэдээ: 2021.12.18-нд нийтлэгдсэн

"Э.Энхбат начин нас бараагүйг албан ёсоор мэдэгдэж байна"

"Э.Энхбат начин нас бараагүйг албан ёсоор мэдэгдэж байна"

Цахим орчинд өчигдөр (2021.12.17) улсын начин Э.Энхбат нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Начны өмгөөлөгч О.Санчирбал энэхүү мэдээлэл худал болохыг мэдэгдэв. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Залруулга. Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье” гэжээ.

Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдөр улсын начин Э.Энхбат эх орондоо ирж байгаа бөгөөд Сонгдо эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэх аж.

Хэргийг эргэн сануулахад, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан билээ. Э.Энхбат начин үүнээс удалгүй Өмнөд Солонгосыг зорьж, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн.

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай саяхан прокурорт шилжүүлжээ. Энэ талаар нийслэлийн Прокурорын газраас тодруулахад "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт хянаж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж