Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сараас хойш нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл болжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын ирэх жил хийх ажлуудыг баталсан. Үүнд Хөгжлийн банкинд хийх аудитын шалгалт багтсан байна.
Сангийн сайд С.Жавхлан өмнө нь Хөгжлийн банкны олгосон зээлүүдээс нэг их наяд нь чанаргүй зээл болсон талаар мэдээлсэн. Тэрбээр "Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан.
Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Хөгжлийн банкийг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна" гэсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ