Нэмэлт тунгийн хамрагдалт 40.5 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2021.12.18-нд нийтлэгдсэн

Нэмэлт тунгийн хамрагдалт 40.5 хувьтай байна

Нэмэлт тунгийн хамрагдалт 40.5 хувьтай байна

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.12.18) 170 суурин, 15 түр цэгт 187 багийн 854 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 50, II тунд 97, нэмэлт сэргээх тунд 1991, нийт 2138 иргэнийг дархлаажуулав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40.5 хувьтай байна.

Зорилтот бүлгийн буюу 2984 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.216 (76.7 хувь), 16-17 насны 26.877 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж