Нүүрсний экспортын биет хэмжээ буурч, орлого өсөв | News.MN

Нүүрсний экспортын биет хэмжээ буурч, орлого өсөв

Нүүрсний экспортын биет хэмжээ буурч, орлого өсөв

Нүүрсний экспортын биет хэмжээ буурч, орлого өсөв

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхний 11 сард Монгол Улс 15.1 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурсан бол экспортын орлого 2.5 тэрбум ам.доллар болж, 29.7 хувиар өссөн байна.

Арванхоёрдугаар сар гарснаас хойш Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрсний хэмжээ огцом буурав. Тухайлбал, энэ сарын 6-наас 9-ний хооронд  Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 372 автомашин гарсан байна.

Өвөрмонголын Эрээн хотод Covid-19-ийн тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хилээр гарах машины тоог 100 болгон хязгаарласан. Гэвч тус боомтоор гарах нүүрс тээврийн машины тоо 100-гаас доош орж буурав.

Арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн байдлаар БНХАУ-д дотоодын коксжих нүүрсний нөөц 19.9 сая тонн байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-18 213.87.160.89

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-12-18 103.212.118.53

ямар ойлгомжгүй мэдээлэл вэ.Хилээр гарах машины тоог 100-д барих, гэтэл түүнээс бага гаргасан ч орлого өссөн.Хэмжээ багассан ч орлого өссөн гэхээр үнээ өсгөж зарж чадсан гэсэн үг үү.Бас айлын кокс/нүүрсний нөөц багассан гэсэн үг үү?( 20 сая тн)

Avatar

Зочин 2021-12-18 202.9.46.247

Манайх л баялагтай гэсэн шиг хямд хамаа намаагүй зөөгөөд байж болохгүй. Зөв менежменттэй, зөв ухаалаг зөөвөл Монголын ард түмнийг зуун жил өлхөн тэжээх их баялаг гэдгийг л харуулж байна даа. Нүүрсээ угаагаад, нэмүү өртөг шингээгээд зарвал бүр ч өм цөм хийх нь байна ш дээ. Оргүй хоосноос эхлээд зөвхөн Монголын нүүрсийг зөөсөөр байгаад тэрбумтан болсон компани хилийн цаана байдаг л гэдэг юм билээ.

Avatar

Чулуун 2021-12-18 202.126.89.40

Зөв бага гаргаж үнэтэй зарж байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж