Нүүрсний экспортын биет хэмжээ буурч, орлого өсөв

Хуучирсан мэдээ: 2021.12.18-нд нийтлэгдсэн

Нүүрсний экспортын биет хэмжээ буурч, орлого өсөв

Нүүрсний экспортын биет хэмжээ буурч, орлого өсөв

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, оны эхний 11 сард Монгол Улс 15.1 сая тонн чулуун нүүрс экспортолжээ. Экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурсан бол экспортын орлого 2.5 тэрбум ам.доллар болж, 29.7 хувиар өссөн байна.

Арванхоёрдугаар сар гарснаас хойш Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрсний хэмжээ огцом буурав. Тухайлбал, энэ сарын 6-наас 9-ний хооронд  Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 372 автомашин гарсан байна.

Өвөрмонголын Эрээн хотод Covid-19-ийн тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хилээр гарах машины тоог 100 болгон хязгаарласан. Гэвч тус боомтоор гарах нүүрс тээврийн машины тоо 100-гаас доош орж буурав.

Арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн байдлаар БНХАУ-д дотоодын коксжих нүүрсний нөөц 19.9 сая тонн байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж