Хүйсийн тэгш бус байдал нь дэлхийн хамгийн "хөгшин" бөгөөд өргөн тархсан тэгш бус байдлын хэлбэр юм. Энэ нь эмэгтэйчүүдийн дуу хоолойг үгүйсгэж, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж, өрхөөс эхлээд үндэсний болон дэлхийн түвшинд эмэгтэйчүүдийн байр суурийг эрэгтэйчүүдийнхтэй адилгүй болгож байна.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө олон нийтийн хөдөлгөөн, хурал цуглаан өрнөсөөр байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн тэгш байдалд хүрээгүйн улмаас хамгийн их ядууралд өртөж байгаа нь эмэгтэйчүүд байна.
Бага цалинтай, цалингүй, дутуу үнэлэгдсэн ажил дахь хүйсийн тэгш бус байдал
Бага цалин: Дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүд хамгийн бага цалин авдаг. Дэлхий нийтэд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 24 хувиар бага цалинждаг. Хэрвээ бүх эрэгтэй хүний сарын цалинг нийлүүлбэл эмэгтэй хүн 170 жил илүү ажиллаж байж нийт эрчүүдийн сарын цалинтай дүйх юм. Дэлхийн нийт эрчүүдээс 700 саяар цөөн эмэгтэйчүүд цалинтай ажил эрхэлдэг.
Зохист ажлын байр дутмаг: Хөгжиж буй бүс нутгийн эмэгтэйчүүдийн 75 хувь нь албан бус ажил эрхэлж байна. Тэд хөдөлмөрийн гэрээ, хууль ёсны эрх, нийгмийн хамгаалал багатай, ядуурлаас ангижрах хэмжээний хангалттай цалин авдаггүй. Үүнээс 600 сая эмэгтэй аюултай, найдваргүй ажлын байртай, хангалттай цалин өгдөггүй газар ажилладаг.
Цалингүй, халамжийн ажил: Эмэгтэйчүүд цалингүй ажил буюу гэрийн ажил, хүүхэд асрах зэрэгт эрэгтэй хүний энгийн ажилладаг цагаас 10 дахин илүү хугацаа зарцуулдаг. Жил бүр энэ ажлын үнэ цэнийг цалингийн хэмжээгээр боддог бол дор хаяж 10.8 их наяд доллараар үнэлдэг нь дэлхийн технологийн салбарын хэмжээнээс гурав дахин их юм.
Ажлын олон хоног: Цалинтай болон цалингүй ажлыг хамтад нь тооцвол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олон хоног ажилладаг. Энэ нь дэлхийн хэмжээнд өнөөдөр залуу эмэгтэй насан туршдаа эрэгтэй хүнээс дунджаар дөрвөн жилээр илүү ажиллах болно гэсэн үг.
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн тэгш байдлыг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулна
Эдийн засаг дахь жендэрийн тэгш бус байдал, хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд жилд 9 их наяд долларын зарцуулдаг. Энэ нь эмэгтэйчүүдэд зарцуулалтын шинэ эрх мэдэл өгч, тэдний гэр бүл, нийгэмд үр өгөөжөө өгөхөөс гадна нийт эдийн засагт асар их дэмжлэг үзүүлэх юм.
Дэлхийд тэгш эрх илүү зонхилдог улс орнуудад цалингийн хэмжээ бусад орноос илүү байдаг. Тоо баримтуудаас харахад ядуурлын түвшин бага байдаг аж. Жишээлбэл, Латин Америкт 2000-2010 оны хооронд цалинтай ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн нь ядуурал, орлогын тэгш бус байдлыг 30 хувь бууруулжээ.
Эмэгтэйчүүдийн ажиллах орчныг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжээр нь цалинг нь олгосноор ядуурлын түвшин буурахаас гадна улсын эдийн засгийн эргэлдэх хөрөнгө нэмэгддэг.
Эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр дэлхийн ядуурлын түвшин багасч байна.
Эх сурвалж: OXFAM INTERNATIONAL
Холбоотой мэдээ