Ерөнхийлөгч ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав | News.MN

Ерөнхийлөгч ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав

Ерөнхийлөгч ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав

Ерөнхийлөгч ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улс /ОХУ/-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг болохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн Думын дарга В.В.Володин нар тэмдэглэж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй хөгжиж байгааг сайшаав. Хоёр улсын парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах зорилтын хүрээнд бүх салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Төрийн Думын зүгээс дэмжлэг үзүүлэхээ В.В.Володин илэрхийлэв.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-17 111.220.50.43

Энэ ч сайны дохио шүү!!!Самраад хаячихсан харилцааг одоо л нэг зөв зам мөрд нь оруулах нь дээ!

Avatar

Зочин 2021-12-17 192.82.85.217

Oros hyatad hoer mongoliig shahaj,daramtalj baigaad ,putin uuriin hussendee hursen bololtoi,12 sard hurelsuhiig orosd ailchluulj 100 jiliig temdegleh nereer geree hiine gej urisan ni ch uchirtai bh,ug ni uuriin gesen bodoltoi uhaalag udidagch bol ene hoer gurnii havahnaas yaaj iij baigaad evteihen multrah argaa oloh l baisan bh,mongol ulsiin bie daasan baidal uls tur,ediin zasgiin ayulgui baidal buh l yamand yavaandaa nuluuluh bh daa

Avatar

Зочин 2021-12-17 124.158.65.147

Хүүк, Путинтэй, би, би…. гээд яриад байсан гэнэ. Дипломат ёсонд би гэж ярьдаггүй гэнэ.

Avatar

Зочин 2021-12-17 66.181.161.49

ЕӨК ийн албанд еөкөөсөө илүү ухаантай хүн байна уу? Бүгд ижил дураакууд дүүрчихсэн газаруу. Володин фүүк 2 чинь аль нь том албан тушаалтай юм бэ дээ. Фүүк чинь очоод бараалхачихсан юмуу хаашааеэн. Тэнэг даргаа улам тэнэг болгоод байгаа юмуу. хорлоод байгаа юм уу?

Avatar

Зочин 2021-12-17 213.87.131.171

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Вор в законе умрёт 2021-12-17 192.82.67.103

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй эмэгтэй хүнийг ажилтнаар суулгаа

Avatar

Зочин 2021-12-17 202.9.40.231

МАНАН-гийн сайт уул нь ийм мэдээ нийтлэх ёсгүй юмсан. Яагаад гэнэтхэн бичих болов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж