Монгол Улсын хууль, шүүхийн шударга бус тогтолцоо, нийгэмд шударга бус давхар стандарт тогтсонтой холбоотойгоор Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Коммунизмын дарлалаас салаад дөнгөж 30 жил болж байхад ковидизмын дарангуйллаар онц нөхцөл байдлыг далимдуулж, олон их наядаар идэж ууж, иргэдийн эрхийг зөрчиж эхэллээ хэмээн С.Эрдэнэ хэллээ. Шинжээчдийн баг гарч ажилласан ч хохирол тогтоогдоогүй байхад Хотын дарга асан Э.Бат-Үүлд яллах дүгнэлт үүлдсэн байна. Улс төрийн зорилгоор хуулийн дүгнэлт үйлдсэн гэж харагдаж байна. Түүнийг хэлмэгдүүлсэн гэж хардаж байгаа учир АН-аас стратегийн өмгөөлөл хийж ажиллана. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын томилсон шүүгчид эзнийхээ даалгаврыг биелүүлж байхыг үгүйсгэхгүй. Бид улс төрийн бүх хэлбэрээр шударга үнэний төлөө тэмцэнэ.
Холбоотой мэдээ