"Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох эерэг дохио" | News.MN

"Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох эерэг дохио"

"Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох эерэг дохио"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагаа хүргэж байна.


 Ирэх оны эдийн засгийн төлөвийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн
Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Цар тахлын үед эдийн засаг хүндхэн нөхцөлд байна. Ирэх 2022 онд Монгол Улсын эдийн засгийн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ? 

-Монгол Улсын эдийн засаг цар тахлын үед хоёр дахь том уналтад орсон. Сүүлийн 30 гаруй жил өсөлттэй байсан эдийн засаг 4.6 хувийн уналтад орлоо. Өмнө нь 1990-1993 оны хооронд манай улсад зах зээлийн нийгэмд шилжих үеэр эдийн засгийн томхон хямрал нүүрлэсэн түүх бий. Харин ирэх онд эдийн засгийн өсөлт таван хувьтай байх төсөөлөл бий. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Хэрэв цар тахал намжиж, шар түвшинд шилжвэл эдийн засаг сэргэнэ. Ингэснээр цар тахлын үед алдагдсан эдийн засгийн өсөлт ажиглагдана. Гэсэн ч Монгол Улс уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ болон нүүрсний үнэ ханшаас голчлон хамаарна. Хэрэв бидний гол түнш Хятадын талд цар тахлын нөхцөл байдал намжвал Монголд эдийн засаг сэргэх хандлагатай болно.

"УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫГ ХЭТ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛБӨЛ АЛДАГДАЛ НЭМЭГДЭНЭ"

-Хятадын тал хилээ хаасны улмаас бид нүүрсээ төлөвлөсөн хэмжээнд борлуулж чадахгүй байна. Гэвч ирэх оны төсвийн орлогыг маш өөдрөгөөр төсөөлж, баталсан. Цаашид ч хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй байна. Та юу хэлэх вэ? 

-Ирэх оны улсын төсвийн тодотголоор 36.7 сая тонн нүүрс экспортлохоор тодотгосон. Энэ бол түүхэн дээд амжилт болох юм. Харин манай улс ийм их хэмжээний нүүрс экспортлохын тулд чардайна. Хэрэв Хятадын талтай маш сайн тохиролцож, ийм хэмжээний нүүрс гаргах баталгаатай тохиолдолд эдийн засаг харьцангуй сэргэх боломжтой. Тиймээс нүүрсээ чингэлэг тээврээр экспортлохоор болбол эртхэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Үгүй бол Хятадын талд экспорт гацах шалтгаанууд гарч ирнэ. Энэ нь эргээд л Монголын эдийн засгийн валютын орлогыг бууруулах эрсдэлтэй. Ер нь улсын төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлбөл алдагдал нэмэгдэнэ. Орлого тасарсан үед улсын төсвөөс шаардлагатай зарлага хийх боломжгүй болж, алдагдлыг нөхөхийн тулд гадаадаас зээл тусламж авахаас өөр аргагүй болно. Өрийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр ард түмний нуруунд очих дарамтууд л ихэснэ.

-Ирэх оны эдийн засгийн төлөвөөр эдийн засаг сэргэх боломжтой гэж та бодож байна уу?

-Цар тахлын үед агшсан эдийн засаг тэлэхдээ маш хурдан ажиллаж эхэлдэг. Ирэх онд эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа нь хорио цээр, хяналт шалгалтыг сулруулж байгаатай холбоотой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрснээр ажил эрхлэлт нэмэгдэнэ. Үүнийг дагаад иргэдийн амьжиргааны түвшин ч цар тахлын үеийнхээс эрс сайжирна. Хэрэв шар түвшинд шилжиж, ердийн үе шиг болбол иргэдийн орлого, амьжиргааны түвшин нэмэгдэнэ л гэсэн үг. Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй 10 их  наядын зээлийн хөтөлбөр ч үр дүнгээ өгч байна. Төрөөс дэд бүтцийг хөгжүүлэхэд 2.8 их наяд буюу урьд өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь эдийн засагт харьцангуй эерэг нөхцөл үүснэ. Дэд бүтцийн хүрээнд ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого сайжирна.

-Эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогуудыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Цар тахлын дараа иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа тэтгэх чиглэлд илүү анхаарна. Засгийн газрын барьж буй гол бодлого нь дэд бүтэц рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Жишээ нь, усан цахилгаан станцуудыг барих, түгжрэлийг бууруулах зэрэг нь урт хугацаанд дэд бүтцээр дамжуулан эдийн засгийг сэргээх нэг нөхцөл болно. Гэхдээ нэг зүйлийг анхаарахад “hard” гэж нэрлэгддэг дэд бүтцүүдийг бид хөгжүүлж байна. Үр өгөөж багатайд бус, богино хугацаанд өгөөжөө өгдөг зүйлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засгийг бид солонгоруулна гэж олон жил ярьсан. Зөвхөн уул уурхай бус, ирээдүйд бусад салбараас татвар авахын тулд эхлээд тодорхой түвшинд зарлага гаргах ёстой. Энэ нь эргээд татвар хэлбэрээр улсад орлого оруулдаг. Энэ хэрээр улсын орлого сайжирна. Уул уурхайн салбар уналтад орсон ч бусад салбарын үйл ажиллагаа хэвийн бол эдийн засгийн хямралуудыг зөөллөх боломж бүрдэнэ. Ер нь бид хөгжүүлж болох гол салбаруудаа л анхаарах хэрэгтэй.

-Богино хугацаанд үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэх боловч хөшөө, дурсгалд хөрөнгө оруулж байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулж байна?

-Иргэдийн амьдрал хүндхэн үед Засгийн газар эдийн засагт үр өгөөжөө өгөхгүй хөшөө, дурсгал, соёлын төв зэрэгт хөрөнгө оруулалт хийхээ болих хэрэгтэй. Харин тодорхой түвшинд ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулбал бүс нутгууд улсаас татвар авах нь багасч, биеэ даах боломж нь бүрдэнэ. Монголын хувьд 22 бүс нутгийн долоо нь л төсөвт татвар төвлөрүүлж байна. Бусад нь улсаас татвар авдаг. Ерөнхийдөө цар тахлын үед хамгийн их уналтад орсон аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд анхаарах хэрэгтэй. Дагуул хотуудыг хөгжүүлэх, улмаар татвар төвлөрүүлдэг бодлого барьж анхаарвал улсын эдийн засаг цаашид сайн хөгжих, бие даах боломж бүрдэнэ. Энэ хэрээр гадаадаас авах зээл тусламжийн хэмжээ ч багасах, зээлүүдээ төлөх боломж гаргалгаа бий болно.

-БНХАУ хэсэг хугацаанд хилээ хаасан, одоо хилээ нээж байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг хөгжсөнөөр эдийн засагт эерэг уур амьсгал оруулдаг. Жижиглэн бөөний худалдааны үйл ажиллагаа ирэх оноос өмнөх жилтэй харьцуулахад сэргэнэ. Энэ нь Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч сайжирна. Монгол Улсын Хятадаас импортолж буй голлох бараа нь хэрэглээний бүтээгдэхүүн. Иймд үйлчилгээний салбаруудад гол нөлөөтэй байдаг. Хэрэв хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоохгүй л бол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын үйл ажиллагаа ч жигдэрнэ. Бид Хятадын талаас тавьж буй нөхцөл шаардлагуудыг хангах, дотоодод шар түвшинд шилжвэл нөхцөл байдал дээрдэх байх.

"ЦААШИД БИД АНХДАГЧ ТҮҮХИЙ ЭДЭЭ ӨӨРСДИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЁСТОЙ"

-Таны хэлснээр үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар хосолж эдийн засагт эерэг уур амьсгал бүрдүүлж чадахгүй байх шиг?

-Бид дотооддоо үйлдвэрлэл байгуулах гэж тоног төхөөрөмж татан авдаг ч үндсэн түүхий эдээ өөрсдөө бүрэн боловсруулж чадаагүй нь аюултай. Түүхий эдээ урд хөршөөс татан авдаг тул хил хаагдахад үйлдвэрлэл зогсдог. Цаашид бид анхдагч түүхий эдээ өөрсдийн хэмжээнд үйлдвэрлэхэд анхаарах ёстой. Засгийн газрын барьдаг бодлого нь үйлдвэрлэлийг дэмжих боловч бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай түүхий эд материалыг үйлдвэрлэх чиглэлд анхаарч дэмжих шаардлагатай. Бид өөрсдөө түүхий эдээ үйлдвэрлэдэг болбол урд хөрш хилээ хаасан ч өөрсдөө үйлдвэрлэлээ хангах боломж бүрдэнэ. Тиймээс Засгийн газрын 10 их наядын зээлийн хүрээнд түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжихэд хөрөнгө оруулалтад анхаараасай. Хятадын тал хилээ хаах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг нь иргэдийн нуруунд ирэх ачааг нэмэгдүүлж байна.

-Эдийн засагчдын судалгаагаар инфляц 10-12 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий. Гэтэл иргэдэд энэ өсөлт дарамт болдог?

-Дэлхий дахинд тээвэр логистикийн хүндрэлээс шалтгаалаад бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Энэ өсөлт иргэдийн цалин нэмэгдээгүй тохиолдолд худалдан авах чадвар буурахад нөлөөлдөг. Улмаар дундаж орлоготой иргэд ядуурлын шугам руу гулсах эрсдэл өндөр байна. Учир нь дундаж давхаргынхан гэдэг ангилалд ихэвчлэн тогтмол цалин авч буй хүмүүс багтдаг. Гэтэл тогтмол цалин нь инфляцад дарлуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн цалингийн хэмжээ нэршил өөрчлөгдөөгүй ч гар дээр авч буй мөнгө багассан. Цалин нэмэгдүүлээгүй тохиолдолд дундаж орлоготой иргэд ядуурлын бүлэг рүү орох магадлал улам нэмэгдэж байна. Үүнийг цаашид анхаарч, инфляцыг аль болох бага түвшинд барихад анхаарах хэрэгтэй. Инфляцыг барих аргагүй болбол төсвийн байгууллагуудын цалинг нэмэх, татварын хөнгөлөлтүүд үзүүлэх байдлаар бодлого хэрэгжүүлбэл дарамт багасна. Ийм арга хэмжээг цар тахлын үед хэрэгжүүлсэн ч дахин тодорхой түвшинд судалж дахин бодлого хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлбол зүгээр.

-Инфляц өсч буй шалтгааныг та хэрхэн харж байна. Ер нь тогтмол барих боломж бий юу?

-Инфляц эрэлт, нийлүүлэлт гэх хоёр шалтгаантай өсдөг. Монголын хувьд одоогоор эрэлт бус нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц өсч байна. Наад зах нь шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, түүхий эд бараа материалыг импортлохоос шалтгаалсан инфляцын өсөлт байгаа юм. Хамгийн гол нь, тээвэр логистиктой холбоотой зардлын өсөлт инфляцыг өсгөж байна. Ирэх жил ч өсөх магадлалтай. Энэ нь зөвхөн манай улсад тулгамдаж буй асуудал биш дэлхий дахинд тээвэр логистикоос шалтгаалсан инфляц өсч байна. Жишээ нь, Японд сүүлийн 40 жил өсөөгүй үнийн өсөлт эхэлсэн. АНУ-д хэрэглээний үнийн индекс сүүлийн 30 гаруй жил харьцангуй бага түвшинтэй байсан бол түүхэнд байгаагүйгээр инфляц өссөн. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч тээвэр логистикийн зардлыг бууруулах чиглэлд тусгай бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Дэлхий дахинд нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц өсч байгаа учраас Монголд нөлөөлнө. Ерөнхийдөө дэлхий дахины инфляцын өсөлт Хятадад нөлөөлнө. Тус улсаар дамжин Монголд нөлөөлнө л гэсэн үг. Гэхдээ Хятадын тал гадаадын хүчтэй "шок"-ын нөлөөллийг багасгавал Монголд ч бас нөлөөлөл нь бага. Гэхдээ Монгол нарийн тоног төхөөрөмжийг өөр бусад улсаас татан авлаа гэхэд мөн л тус улсын инфляцын өсөлт тээвэр логистикоор дамжин шууд нөлөөлнө. Иймд хилийн хорио цээрт анхаарал хандуулахгүй бол бидний хувьд эдийн засгийн нөхцөл байдал бас л хүндхэн хэвээр үргэлжлэх эрсдэл ч бий. Ер нь гадаад худалдааны үйл ажиллагааг нээлттэй болгох тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна.

"ХУВЬЦААНЫ ХАНШ ӨССӨНӨӨР МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД
МОНГОЛЫГ СОНИРХОХ ЭЕРЭГ ДОХИО"

-Олон улс, гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байна. Ийм үед "Оюутолгой"-н хэлэлцээр үргэлжилж буй. "Рио Тинто"-гоос ирүүлсэн захидлыг ч Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Талууд дахин хэлцлийн ширээнд сууж, албажуулах байх. Та энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх нь Монголын талд ногдох 34 хувь. Үүний 2.3 тэрбум ам.долларыг чөлөөлөх. Өөрөөр хэлбэл, өрийг өрөөр тооцоход Монголын тал ямар нэгэн өр төлбөргүй болж байгаа нь эдийн засгийн ачааллыг бууруулж өгнө. Ерөнхийдөө Монгол Улс “Оюутолгой” компанийн үр ашгийг 2048 оноос л ашиг хүртэнэ гэж ярьдаг байсан. Тэгвэл энэ асуудлыг зохицуулснаар Монгол Улс илүү наана эдийн засгийн ашиг хүртэж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа өрнөж байна. Тухайн үед Дубайн гэрээг эдийн засгийн таагүй нөхцөлд байгуулсан ч тодорхой түвшинд хөрөнгө оруулалт орж ирсэн нь үнэн. Уг гэрээ нь зөв, буруу байсан эсэх нь улс төрийн хүрээнд яригдах асуудал ч эдийн засагт нөлөө үзүүлж, далд уурхайн хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв гүний уурхайг олборловол Монгол Улс эдийн засгийн ашиг хүртэнэ. Тэгэхээр Монголд ашигтай нөхцөл үүсч байна гэж харагдаж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээгээр экспорт нэмэгдэнэ. Энэ хэрээр Монгол Улсад төвлөрөх татвар болон бусад эзэмшиж буй хувь, ногдол ашиг өндөр дүнтэй байна. Одоо 2.3 тэрбумыг чөлөөлснөөр ямар үр өгөөж гарах тухай нарийн тооцоог судлаачид ойрын хугацаанд гаргах болов уу.

-Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татахад "Оюутолгой"-н энэ үйл явц нөлөө үзүүлэх боломжтой юу?

-Мэдээж нөлөөтэй. “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшиж буй “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханшийн өсөлт өчигдрөөс гарч эхэлж байна. Мөн тус компанийн 50 гаруй хувийг эзэмшдэг “Рио Тинто”-гийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид өсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын засгийн газартай байгуулсан гэрээ эерэг нөлөө үзүүлсэн гэж харагдаж байна. Хувьцааны ханш өссөнөөр Монгол Улсад хөрөнгө оруулах, хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох эерэг дохио. Нөгөө талд “Оюутолгой” компанийн хувьд нэг асуудал үүсэх юм. Энэ нь Монголын талаас төлөх 2.3 тэрбумыг чөлөөлөхөд зардлаа хаанаас хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал. Дээр нь 2020 онд гүний уурхайтай холбоотой гарч буй зардлууд нэмэгдсэн. Энэ бүгдэд хөндлөнгийн хяналт оруулж, засварлах шаардлага үүсч байгаа. Үүнтэй холбоотой дахин зардлууд гарна. Эдгээр зардлаа яаж нөхөх вэ гэдэг нь “Туркойз хилл”, Рио Тинто”-д асуудал болж үлдэж буй. Гэхдээ хэлцлийн шугамаар нэмж хувьцаагаар санхүүжүүлэх байдлаар зардлуудыг нөхөх боломжтой гэж харж байна. Ер нь гадаад зах зээлд эерэг мессэж өгсөн учраас цаашид Монголын  бусад стратегийн гол ордуудад хөрөнгө оруулагчид Монголын талтай эн тэнцүү байдлаар хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн мессэжүүдийг өгч байна. Тиймээс Монголын  талд илүү ашигтай дүр зураг ажиглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-18 213.87.160.89

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-18 202.9.40.231

АН-ынхны шээс нь гоожиж байх шив. Улс орны эдийн засагт ашигтай бол хэн ямар нам засаг төр барих нь ард түмэн ямар ч хамаагүй. Ард түмэн улс төрийн ашиг хонжоо хайдаггүй. МАН засаг барьж байх үед улс орон тартагтаа тулж эдийн засаг доройтвол АН-ын нэр хүнд өснө гэж тооцож байгаа нь инээдэмтэй юмаа

Avatar

Зочин 2021-12-18 64.119.16.159

Гадаадын хөрөнгө оруулалтыг аймшигтай харлуулж чадлаа
Харин оросод амаа үдүүлээд ирэх шив дээ

Avatar

Зочин 2021-12-18 202.55.188.99

"Эдийн засгыг сэргээнэ" гэх нэрийдлээр АРВАН ИХ НАЯД ХЭВЛЭЖ МАНгас дотроо булагнасны уршиг чинь гарч енгерсен хавраас бух юмны унэ нэмэгдсээр одоо инфляци дунджаар 100% болсон байна. Юу ч хийж чадахгуй байж улам хорлоод байдаг. ЗГ оролцох тусам байдал улам муудаж байна, тэгснээс яг ковидыг хаясан шигээ юу ч хийхгуй зугээр л хараад сууж байсан нь дээр. Аяндаа зах зээл чинь еерийнхее хуулиар зохицоод явдгым.

Avatar

Зочин 2021-12-18 124.158.66.122

Мөнгө цацахаар тэрхэн хэсэгтээ гайгүй болдог. Хэсэг хугацааны дараа ард олноос үнийн өсөлтөөр мөнгөө буцаагаад авдаг.Сүржин арван их наядаа экспортын бүтээн байгуулалтандаа зарах байсан юм.

Avatar

Зочин 2021-12-18 202.55.188.99

МАНгас чинь сонгуульд зарцуулсан иргэдэд тараасан менгее ингэж суутгаж авдгым. НДШ нэмэх, МСУТ 200к хуримтлуулах, хуухдийн 100к хуримтлуулах, …, гэх мэтээр янз бурийн аргаар ард иргэдээс суутгаж авна. Одоо удахгуй тог ус дулааны телбер нэмэгдэнэ, бас НОАТ 10% – 15% болж нэмэгдэнэ.

Avatar

ЧИНГИС 2021-12-18 64.119.23.33

Энэ нөхөр намаас даалгавар авсан бололтой. Ярьж хэлж байгаа зүйл нь ямар ч логик алга. Оюу Толгойгоос үүдэж харин ч Монголыг сонирхох орон огт байхгүй болно. Ирэх жил жинхэнэ эдийн засгийн хямралыг Монгол нүүр тулж амсах болно.

Avatar

20, 21-р ЗУУНЫ АЖ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БҮХЭЛДЭЭ БУРУУ ‼️ 2021-12-18 202.126.88.228

ӨНГӨРСӨН 20, 21-Р ЗУУНД ДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨ , МӨНГӨНИЙ Л ТӨЛӨӨ ӨДӨР ШӨНӨГҮЙ АМЬ ТЭМЦЭН АЖИЛЛАЖ, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ ЯВАГДАЖ, ХОТЖИН, ХҮН АМ САЯ САЯАР ӨСӨЖ, БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨ ШАВХАН ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ ЭД БАРАА, ЮМС ҮЙЛДВЭРЛЭН БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ СҮЙРҮҮЛЖ ДОРОЙТУУЛСНЫ ШАНГАА ӨНГӨРСӨН 3 ЖИЛ ХҮРТЛЭЭ ‼️
ЯГ ҮНЭНДЭЭ ТЭР ШАРК ТАНК…МЭТЭЭР ОРЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ХИЙЖ БУЙ ЮМС ЯГ АМИН ЧУХАЛ БИШ, ОНЦ ШААРДЛАГАГҮЙ, ЗҮГЭЭР Л ӨНГӨ, МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ Л ХИЙЖ БУЙ БИЗНЭСҮҮД БАЙДАГ.

Avatar

Зочин 2021-12-18 192.82.73.194

Оюу Толгой Монгол улсын хувьд 21-р Зууны Бүтээн Байгуулалт.Уурхайн хөрөнгө оруулалтын үнэ өсөөд байгаа нь Ердийн зүйл.Дагаад Зэс Алтны үнэ ч өсч байна.Энэ бол бизнес.Одоо бүтээгдэхүүний тоо, орц, зардлын хяналтаа мэргэжлийн түвшинд явуулах талаар суралцаж, Улс энэ жишгээр уул уурхайн бусад компаниудыг хянах хэрэгтэй.Тэд чоно борооноор гэдэг шиг Сэмээрхэн хяналтаас сугарч үлдээд байна.Тэнд бас нэг Оюу толгой бий шүү.Төр засаг САЙН ажиллаж байгаа бол амьдралын өртөг буурч,ХҮН бүр Мэдэрнэ.

Avatar

Зочин 2021-12-18 202.126.88.228

ӨНГӨРСӨН 20, 21-Р ЗУУНУ АЖ, АМЬДРАЛАА БҮГДИЙН ОРХИОД БОЛИОД, ГАГЦ БАЙГАЛЬ ОРЧНОО ТОРДОН ХАМГААЛЖ , БОХИРДУУЛАЛГҮЙ ЭНГИЙН ДАРУУ АМЬДРАХ ЦАГ ИРСЭЭН ‼️ ХҮН БҮХЭН ӨНГӨ, МӨНГӨНИЙ ХҮСЭЛ, ШУНАЛААСАА АНГИЖИРЦГААЯ ОДОО ‼️ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ, ХОТЖИЛ…
БҮГД ЭРГЭЭД ХҮН ТӨРЛӨХТӨНИЙГ ХӨНӨӨНӨ СҮЙРҮҮЛНЭ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ДОРОЙТУУЛНА ‼️

Avatar

Zochin 2021-12-18 202.126.90.157

Ee, hoorhii doo. Bagshantsar, yumaa oilgohgui demii dongosoh yum daa. Manai erdemten bagsh nar gej neg iimerhuu joohon yum sonsson teriigee butsaj yaridag, duu huraagch shig ulsuud baih yum daa. Yaan daa, mongolchuud mini. Bolovsroliin togtoltsoog bur moson shinechlehgui bol…

Avatar

Зочин 2021-12-18 103.229.122.11

Төр засаг (УИХ-ын нэр бүхий гишүүд) нь өөрсдөө гадны, ялангуяа барууны хөрөнгө оруулалтыг шахаж гаргах ухуулга сурталчилгааг манлайлан уухайлж, нэгэнт ороод ирснийг нь адгийн дайсан мэтээр архиран дайрч байгаа цагт Засгийн газар ямар ч зөв үйлдэл хийгээд гадны хөрөнгө оруулалгчдын итгэлийг хүлээхгүй!!! Ерөнхий сайд нь эрх баригч намын даргын хувьд Болорчулуун, Даваасүрэн мэтийн гишүүдээ архирч дайрахыг нь болиулах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-12-18 72.196.192.250

Orosiin taviuluud 2 namd ali Aline ni bii !

Avatar

Зочин 2021-12-18 192.82.78.89

5 толгойн цахилгаан станц даанч нүүрсээр галладаг цахилгаан станц тул хөрөнгө оруулалт хийхэд хэцүү л дээ. Бараг 600 сая $ ХӨРӨНГӨ оруулалт гэдэг бага биш л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж