Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна | News.MN

Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна

Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна

Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс-соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сургалт, судалгаа хийх, баримтжуулах, тоглолт, үзэсгэлэн гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах 162 мкв талбай бүхий 100 хүний багтаамжтай бага театрыг соёлын өвийг дээдлэгч Рио Тинто Монгол компанийн ивээн тэтгэлгээр 2022 онд Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулах гэж байна.

Соёлын өвийг хамгаалахад төр хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаа дэлхий нийтэд үр дүнтэй жишиг болоод байгаа энэ цагт Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөл ТББ, Рио Тинто Монгол ХХК-ний соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх 3 талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд театрын тайз, гэрэлтүүлэг, дуу дүрсний тоног төхөөрөмжөөр хангах, театрын интерьер дизайн, дотоод заслын ажилд Рио Тинто Монгол ХХК нь 440 сая төгрөгийн санхүүжилт олгон Соёлын өвийн салбарт томоохон хөрөнгө оруулалт оруулахаар боллоо.

Соёлын өвийн театр нь үндэсний соёлын өвийг өвлөн уламжлагч “Хүн Эрдэнэ” ардын авьяастнуудын тоглолт, үзүүлбэрийг тогтмол толилуулж, соёлын өвийг язгуур шинжээр нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гэдгээрээ мэргэжлийн театр чуулга, урлагийн сургуулиас ялгарах юм. Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн 10,849 ардын авьяастны 71% нь ардын язгуур урлаг, 26 % нь уламжлалт гар урлалыг өвлөн уламжлагчид байгаа нь соёлын өвийн шинэ театрын гол хэрэглэгчид болох юм.

150 орчим жилийн түүхтэй Рио Тинто групп нь соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого, хөтөлбөртэй байдаг бөгөөд энэ хүрээнд соёлын өв дээдлэхийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүлэх чиглэлээ болгон соёл урлагийн байгууллагуудтай хамтран ажилладаг билээ. Тухайлбал: Соёлын өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Соёлын наадам” арга хэмжээг СУИС, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран жил бүрийн баяр наадмаар Хүй 7 худагт олон жил тогтвортой зохион байгуулж, соёлын өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Энэ удаа Соёлын өвийг дэмжигч Рио Тинто Монгол компани соёлын өвийн шинэ театрыг байгуулснаар жилд нийт 40 орчим байгууллага, 2000 өвлөн уламжлагч, 10,000 гаруй хүүхэд залуусд соёлын өвийн боловсрол олгох сургалт, тоглолт, үзэсгэлэн, кино үзвэрийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэх юм.

Холбоо барих

Рио Тинто Монгол ХХК                                    Соёлын яамны Соёлын Өвийн төв

Э.Нарантунгалаг                                                 Н.Насанжаргал              

email:Narantungalag.enkhtur@riotinto.com         email: Nasaa0814@gmail.com               

Phone: +976 94042241                                        Phone: +976 99086285

Монголын Урлагийн Зөвлөл ТББ

Б.Батчимэг                                                               

email:marketing@artscouncil.mn

Phone: +976 97002707

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-17 66.181.178.113

Сүүлийн үед Рио Тинто нь луйвраа цайруулах гээд л янз бүрийн "буяны" ажил хийх болсон. Түүний нэг нь энэ. Хоосон пиар.. хэнд ч хэрэггүй.

Avatar

Зочин 2021-12-17 192.82.70.23

энэ тийм том театр бишээ байэууллага дотор байх юм монгол улс лэлийн дайн болж байхад одооч үнэ цэнээ алдаагүй кино ихйж байсан шүү урлхг багадаггүй юм

Avatar

Зочин 2021-12-17 66.181.180.232

Ядахдаа үндэсний дуу бүжгийн чуулгад театр бариад өгөөч.

Avatar

Зочин 2021-12-17 213.87.131.171

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-12-17 66.181.177.30

үнэн ш дээ, нэг л их соёлын өв, театр, хөшөө дурсгал ярьсан улс, тэрний оронд ганц үйлдвэр, баялаг бүтээдэг юм хиймээр юм

Avatar

Зочин 2021-12-17 202.9.46.22

театр цөөдөөгүй байхаа, улс орноо, эдийн засгаа сэргээхийн тулд ганц ч болов үйлдвэр байгуулсан нь дээр байх аа. нээг их дуулж хуурдсан хүмүүс байх юм.

Avatar

Зочин 2021-12-17 202.179.24.165

Ulaan baatart 2 teatr baidag .Moskvaad heden zuun

teatr baidag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж