Автомашины хөдөлгүүрийн тосыг хэрхэн сонгох вэ? | News.MN

Автомашины хөдөлгүүрийн тосыг хэрхэн сонгох вэ?

Автомашины хөдөлгүүрийн тосыг хэрхэн сонгох вэ?

Жилдээ 2 солих шаардлагатай гэдгээс илүү автомашины хөдөлгүүрийн тосны талаар та өөр юуг мэдэх вэ?

Хөдөлгүүрийн тосыг автомашины хувьд хүний цустай ижил чухалд үздэг. Таны автомашины зүрх болсон хөдөлгүүрийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, эд ангиудын элэгдлийг удаашруулах зорилготой энэхүү шингэний талаар жолооч хүн бүр зайлшгүй мэдлэгтэй байх шаардлагатай. Үүнд зөвхөн тосны бохирдлыг шалгаж мэдэхээс гадна, ууршилт, автомашины хөдөлгүүр, улирлын онцлогт тохирсон зөв тосыг сонгож хийх зэрэг олон зүйлс байдаг.

Мэдээж бид өөрийн гараар хөдөлгүүрийн тосоо тэр бүр солихгүй учраас үйлчлүүлж буй авто засварын газраас ямар брэндийн, ямар тос, хэр хэмжээгээр хийж байгааг лавлаж байх хэрэгтэй. Энэ нь яагаад тухай тосыг санал болгож байгаа болон таны машинд бүрэн тохирох үгүйг шийдвэрээсээ өмнө тодруул гэсэн үг юм. Учир нь буруу, хямд, тохирохгүй хөдөлгүүрийн тос хийснээс үүдэж таны автомашины хөдөлгүүрт хүнд гэмтэл учирч, цаашлаад автомашины тань үнийн 20-30%-тай дүйцэхүйц, магадгүй түүнээс өндөр өртөгтэй эвдрэл гарах, эвдрэлийг засахын тулд цаг хугацаа алдах гэх мэт хүсээгүй зардлууд гарах нөхцөл үүсэж болох юм.

Монгол улсад 2021 оны байдлаар албан ёсоор бүртгэгдсэн 200 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс хөдөлгүүрийн тос, тосолгооны материалыг зах зээлд нийлүүлж байгаа ч эдгээрийг бүгдийг нь баталгаатай гэж ойлгоход төвөгтэй байдаг. Аливаа машин үйлдвэрлэгч нар өөрсдийн үйлдвэрлэж байгаа машиндаа тохирсон хөдөлгүүрийн тос үйлдвэрлэдэг бөгөөд эсвэл шаардлага хангасан үйлдвэрүүдийн тоснуудыг зөвлөдөг. Монгол улсад Mercedes-Benz, Ford гэх мэт машин үйлдвэрлэгч нарын тосыг албан ёсны дистрибьютор компаниудаар худалдаалдаг. Мөн Liqui Moly, Shell, Motul, Castrol зэрэг дэлхийд танигдсан тоснууд харьцангуй олдоцтой, үнийн хувьд хол зөрүүгүй байдаг учраас та албан ёсны баталгаат засварын газраар үйлчлүүлэх эсвэл худалдан авахаас цааргалах хэрэггүй юм. Хөдөлгүүрийн тосыг авахад дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй:

Эрхэм уншигч танд дуулгахад Mercedes-Benz-ийн албан ёсны төлөөлөгч MSM Групп ХХК нь “Mercedes-Benz Genuine Oil” болон “Ford Motorcraft” зэрэг үйлдвэрлэгчийн хөдөлгүүрийн тосыг санал болгодог. Mercedes-Benz, Ford брэндийн автомашиныг бүтээгч инженерүүд тус хөдөлгүүрийн тосны судалгаанд оролцож, бүтээхэд гар бие оролцсон учраас таны автомашины хөдөлгүүрийг элэгдлээс 100% хамгаалж, хурд хүчийг нь нэмэгдүүлнэ гэдэгт бүрэн итгэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-17 122.201.24.169

Энэ сэтгүүлчийг л дагуулж явахгүй бол яагаад ч ойлгохгүй олохгүй юм байна.

Avatar

Зочин 2021-12-17 202.126.89.112

Юу ч ойлгосонгүй. Би арай ийм тэнэг болчихоогүй л юмсан

Avatar

Зочин1 2021-12-17 202.55.188.97

Юугаа ч бичээд зөвлөөд байгаа юм? Ойлгомжгүй золиг вэ?

Avatar

цог 2021-12-17 103.26.193.89

юу бичсэнг ойлгосонгүй бичсэн өөрөө мэдэж байгаа бол яг ийм тос өвөл зун Монголд ийм ийм төрлийн автомашинд таарна таарахгүй гэж бичмээр

Avatar

Зочин 2021-12-17 66.181.161.79

Шал худлаа юм бичсэн байна

Avatar

Zochin 2021-12-17 103.26.194.85

Yamar teneg ni iim yum bichdeg bnaa. Msm deer iim.l humuus bdag bhne

Avatar

Зочин 2021-12-17 185.220.101.148

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-17 64.119.22.157

Гол нь тосны марк нь чухал болохоос брэндийн нэр ач холбогдол багатай. Жишээ нь хөнгөн дизель тэргэнд 10 40. Том дизель 15 40 гэх мэт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж