БНСУ-д ажиллах хүч илгээгч орнуудаас шагнал хүртсэн анхны сайд боллоо | News.MN

БНСУ-д ажиллах хүч илгээгч орнуудаас шагнал хүртсэн анхны сайд боллоо

БНСУ-д ажиллах хүч илгээгч орнуудаас шагнал хүртсэн анхны сайд боллоо

БНСУ дахь ХНХҮТ-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Солонгост ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдэд болон тус улсад оршин сууж буй нийт монголчууддаа төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн энэ түүхэн цаг хугацааг үнэлсэн нэгэн арга хэмжээ өчигдөр боллоо. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад олголоо.
Солонгост гадаадын 16 улс орноос гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авах асуудлыг шийдвэрлэн ажилладаг Засгийн газрын агентлаг Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь эдгээр 16 улсаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг онцолж энэхүү шагналыг хүртээжээ. Шагналд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөө Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, БНСУ дахь ХНХҮТ-ийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд тулгарсан асуудлыг хуулийн дагуу шийдэн Солонгос-Монгол хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон дурдаад “Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих, Залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг хэрэгжүүлэх, Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимжуулах зэргээр БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлжээ.
Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны дипломат харилцаа хөгжөөд 30 гаруй жил болж байна. Манай яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ байгуулагдаад 10 жил боллоо. Ажиллах хүч илгээдэг гадаад 16 улс орноос Монгол Улсыг онцолж энэхүү шагналыг олгож байгаад туйлын талархалтай хүлээн авч байна. Ковид цар тахлын үед ч олон талт дэмжлэг үзүүлж байсанд ихэд талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулж шинэ цаг үе рүү хурдан шилжинэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа улам өргөжиж, илүү их амжилт авчрах болтугай” гэлээ.
Шагналыг цахимаар гардуулан өгөх ажиллагаа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Улсан хот дахь төв байранд болсон бөгөөд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Олон улсын төвийн захирал Ким Сон Жэ, Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн газрын дарга Ча Син Ү, дэд дарга Ли Ён Шил, Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, мэргэжилтэн Д.Үнэнбат, Монгол Улсаас цахимаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: ХНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-17 64.119.17.136

хөвсгөлийн түнэл илч ххк ын захирал л. батнямын авлига өгч тендэр будилуулсан олон удаагийн үйлдлүүд, авлига өгч төрийн албанд дүү нараа хамаатан садан нууц амрагаа оруулсан ихээхэн том хэргүүдийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийднэ үү. аймгийн ГХБХБ газарт ахлах мэргэжилтэн ариукаа гэх, мөрөн сумын тамгийн газар батнайрамдал гэх … гээд ямарч чадваргүй ёс зүйгүй маш олон хүмүүсийг өөрийн эрх ашиг шуналаа хэрэгжүүлэх зорилготой төрд оруулж маш их хууль бус үйлдэл хийлээ. дээрх хүмүүс хулгай залила

Avatar

Очин 2021-12-17 103.140.11.101

Эрүүл чийрэг, залуусыг боолын хөдөлмөрт илгээж Со улсын хөдөлмөрийн зах зээлд боолчлон зүтгүүлж , биeгүй өвчний үүр болгоод буцааж байгаагийн төлөө тэд шагнаад энэ эргүү нь баярлан тосч мөргөж аваад л…

Avatar

Зочин 2021-12-17 66.181.180.66

Монголчуудаа гадаадад гаргасан шагнал авч байгаа юм уу. Эх оронд нь хүн шиг амьдруулаач. МАНгаруудаа

Avatar

Зочин 2021-12-17 202.9.46.112

Ариунзаяа-д ямар ч падгүй шагналыг авчихлаадаа. Өмнөх сайдууд л өгөх шагнал байсан юм.

Avatar

Зочин 2021-12-17 117.111.14.59

Ариунзаяа угаасаа үнэн шоучин хүүхэн ш дээ. Статитстикийн дарга болохдоо өмнөх Мэндсайхан даргын хийж эхлүүлсэн ажлыг өөрөө хийсийм шиг энд тэнд очиж ярина. Ариунзаяагын үед статистикийн салбар доройтсон гэж хэлж болы ш дээ элдэв судалгаа шинжилгээний том ажилд дандаа шахааны хүмүүс нь орно гээд бичээд бвал их л юм бнадаа

Avatar

Зочин 2021-12-17 213.87.131.171

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-17 103.57.92.250

Медалийг буцаа

Avatar

Зочин 2021-12-17 59.153.114.188

Гадаад орны шагналыг, монголын нэг муу гудамжны согтуу архичин шийддэггүй юм.

Avatar

fyuk 2021-12-17 202.126.89.209

юу чгэж ойлгомоор юм бэ дээ … гэж

Avatar

Зочин 2021-12-17 66.181.178.113

Наад медалийг нь буцаагаад өг. Солонгос одоо нэр нүүргүй болоод элдэв аргаар л байдлаа цайруулах гээд байгаа юм уу хаашаа юм Ямар учиртай медаль вээ Тавлаж байгаа юм уу Монголчуудыг тэнд боолын ажил хийлгэж байгаагаа сайн гээд байаа юм уу

Avatar

Зочин 2021-12-17 120.142.31.236

chamd gants ym helii mglchuud oorsdoo guij ochij ajil hiij bgaa shuu jinhene bool bolgoj bgaa uls mgl uls oooroo shuu tsalin mongiin har sogiin gants odor ajildag mongiig sar ajilluulj baij ogch bna

Avatar

Зочин 2021-12-17 192.82.91.57

Хөөрхий хэдэн монголчууд маань амьдралын эрхээр гадаад уруу явж хэдэн бор мөнгө олох гэж зүтгээд л, өөрсдөө хийдэггүй ажлыг нь хийж өглөө гэж гадныхан сайдыг нь шагнаад л, түүнд нь төр засаг нь хөөрөөд л …мөн ч ядарч байна даа бид. Тэнхрэх цаг ирэх болов уу? Хэлж өгнө үү Сайд нараа.

Avatar

;kkkkkkk 2021-12-17 202.126.89.39

Шог узэгдэл болов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж