Шог зургийн сор болсон уран бүтээлчдийн нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр 2021 оны шилдэг шог зураачаар шалгарсан байна.
Тэрбээр, "Ихэнх шагналаас ичдэг болсон энэ цаг дор харин бахархаж хүндэтгэмээр нэгэн омогшуулал хүртсэнээ хуваалцъя. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Эмнести Интернэйшнл" байгууллагатай хамтран зохион байгуулдаг "Шог зургийн үзэсгэлэн"-гийн үеэр хүндтэй шагнал авлаа.
Мэргэжил нэгт нөхдийн маань үнэлгээ үнэлэмж болохоор бүр л үнэ цэнэтэй, утга учиртай. Байгуулагдаад удаагүй байгаа "Шогч бийр" шог зураачдын холбооноос жил бүр шилдгээ шалгаруулж байх шийдвэр гарсны анхных нь энэ бөлгөө.
Цомын загварыг манай барималч, шог зураач Н.Оргил маань хийсэн бөгөөд хад чулууг хага яран ургаж буй цэцгийн дэлбээ нь бийрийн хэлбэртэй байгаа нь юунд ч үл хоригдох үзэл санаа, үнэний төлөө дуугарч чадах уран бүтээлийг билэгдсэн аж.
Сонгож авсан ардчилал эрх чөлөөний замаараа алдаа оноогоо цэгнэн дүгнэж улам урагшлах уу аль эсвэл нэг намын дарангуйлал, үзэл суртлын нөлөөлөл, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь улам ихээр хааж боох цензуртай тоталитар дэглэм рүү буцах уу гэдэг салаа зам дээр ирчхээд байгаа.
Энэ эгзэгтэй цаг үед ийнхүү шог зураачид маань нэгдэж нийлж эргэнд сэргэж өндийж байгаа чухам л цагаа олсон хувьсгалын тохироо, чөлөө завшаан хэмээн сэтгэл өег өөдрөг, цоглог цовоо болж ирж байна шүү. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй" гэж цахим хуудастаа хуваалцжээ.






Эмнести интернэшнл 2019 оноос өнөөг хүртэл хүний эрх эрх чөлөө шог зургийн үзэсгэлэнг тасралтгүй зохион байгуулж буй аж. Анхны шог зургын үзэсгэлэн 2000 хүнд хүрч байсан бол 2020 оны цахим үзэсгэлэн 7000 гаруй хүнд хүрчээ.
Цар тахал ба хүний эрх үзэсгэлэнд тавигдаж буй зурагнуудаас 25 зургийг сонгон энэ оны арванхоёрдугаар сарын 10-нд Төрийн ордноо болсон Хүний эрхийн үндэсний форумын 400 гаруй төлөөлөгчдөд толилуулсан байна.
Хамтран ажилласан Шогч бийр холбооныхондоо дахин талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам бүр тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид зөвхөн үзэсгэлэн гаргахад биш үзэсгэлэнд тавигдсан бүтээлээр цахим ном хийн Монголд төдийгүй дэлхийн дахинд толилуулах талаар цаашид хамтран ажиллах болно гэдгийг мөн онцолжээ.
Түвшинзаяа 2021-12-17 103.229.122.159
Шогийн дух шүү энэ тэндэхийн зураг шалгаруулна гэж элэг авмаар шалгаруулдаг шог гардаа чадваргүй уран бүтээл гэж 10 жилийн гомдоллохоос өөр чадваргүй Халзан дух
Зочин 2021-12-17 202.9.40.246
Энэ хүнээс өөр шог зураач байдаг юм уу?
Зочин 2021-12-17 150.129.142.240
Байхгүй
иргзн 2021-12-17 202.179.25.137
за яахав дээ, энэ чиглэлээр мэргэшсэн Зураач ховор цаг дор *Бурхангүй газар Бумба галзуурна* гэдэг болж байна шүү дээ, Зургуудын нь хараад байхад Нэг өнгө аястай, Сэдэв ойролцоо, харагддаг дөө,
Зочин 2021-12-17 192.82.67.20
Шог зураг бол мэдрэмж шаардсан урлаг. Одоо шог зураачид цөөрчээ. Сайн ч муу ч зурж л байх хэрэгтэй.
Зочин 2021-12-17 64.119.23.28
Шог зурагийг нь иргэд ойлгохгүй, улс төр, хэрүүл ам хийсэн л зурагууд харагддаг.
Урд нь олон гоё шог зурагтай сэтгүүл сонин гарч хүүхэд багачууд шохоорхон үздэг үе байлаа. Одоо иймэрхүү шог зурагийг сонирхдог хүн цөөн.
Гэхдээ өөрчлөлт хийгээсэй гэж амжилт хүсъе
Зочин 2021-12-17 192.82.70.23
СОЦ-ЫН ҮЕД МАТАР ХҮМҮҮЖИЛ ЖИГШИЛ ГЭЭД Л ШҮҮМЖЛЭЛТЭЙ ЗУРАГТАЙ СЭТГҮҮЛ БАЙСАН САН
Зочин 2021-12-17 185.220.101.148
!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-12-17 192.82.70.23
зураг яахав ижилдүү зураад л байдаг зураад л байдаг хүн уул нь зура нуудаа дан тайлбар үгтэй байдаг нь нэг тиймхэн тайлбаргүй хирнээ тайлагдахаар л байвал сайнсан хөдөлгөөн бүүр дотоод сэтгэлгээ донж нь мэдэгдэхээр бүх л юмаараа шог байлгахыг бодоорой үгээр зодож хүнд хүргэх нь хялбар талдаа шүү
Зочин 2021-12-17 202.9.40.18
Цогтбаяр ахдаа амжилт хүсье ээ. Мундаг хүн шүү.
Зочин 2021-12-17 202.9.46.6
Аа мэдэхгүй, аягүй сонин болхи, инээд хүргэдэггүй зургнууд л байдаг шдээ. Гадныхныг харж байхад шог зураг гэж шал өөр юм л баыдаг юм билээ. Хурц, ухаалаг, зоригтой. Энэ нэг хачин мэдээжийн юм л зурдаг хүн дээ. Шал хэрэггүй олон долоон тайлбар үгтэй
Шог 2021-12-17 202.9.46.160
Намчин юм чинь өөр юу л зураа аж даа.
Зочин 2021-12-17 66.181.178.230
Баяр хүргэе. хичээнэ шүү Цогоо.
Зочин 2021-12-17 66.181.178.113
Монголд тэгээд хэдэн шог зураач байдаг юм. Миний мэдэхийн 1-2 л байдаг гэсэн. 2 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг бил үү
Зочин 2021-12-17 66.181.160.67
Ганц мод тарьсануу ич эргүү мнь
Зочин 2021-12-17 66.181.160.67
энэ яг юу хийсэн хүн вэ марзан ац