Шуудангийн компани 290 мянган хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсанаас шийтгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Шуудангийн компани 290 мянган хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсанаас шийтгүүлнэ

Шуудангийн компани 290 мянган хэрэглэгчийнхээ мэдээллийг алдсанаас шийтгүүлнэ

Японы шуудангийн "Japan Post" компани улсын хэмжээнд 6565 шуудангийн цэгээс нийт 290 мянган хэрэглэгчийн мэдээлэл бүхий бичиг баримтыг алдсан гэдгээ мэдэгдлээ. Энэ бол өмнө нь нэг удаа 67 мянган хэрэглэгчийн мэдээллийг алдаж байсантай харьцуулашгүй их тоо юм.

Гэхдээ хэрэглэгчийн нэр, дансны дугаар, мөнгөн шилжүүлэг гэх мэт мэдээллүүд алдагдаагүй гэж компанийн зүгээс мэдэгдэв. Алдагдсан мэдээллүүдийн 148 мянга нь засгийн газрын бондын гүйлгээ, 142 мянга нь хэрэглээний төлбөрийн баримтууд байжээ.

Японы засгийн газар 60.6 хувийг нь эзэмшдэг "Japan Post Holdings" нь "Japan Post Bank" групп компанийн зарим үйлчилгээг хариуцаж ажилладаг. Санхүүгийн үйлчилгээний агентлаг, Дотоод хэрэг, харилцаа холбооны яамнаас "Japan Post"-д захиргааны арга хэмжээ авахаар болж байна гэж нэгэн эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 318 хэрэглэгчийн мэдээлэл алдагдсаныг олж илрүүлсэний дараа тус компани 2010-2019 оны хооронд өөр алдагдсан баримт бичиг байгаа эсэхийг судалсан. Судалсаны үндсэн дээр дор хаяж 67 мянган үйлчлүүлэгчийн мэдээлэл алдагдсан болохыг илрүүлж байжээ.

"Japan Post" компани нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг 10 жил хадгалах дотоод журамтай юм. Уг журмын дагуу устгалд оруулахаас өмнө дээр дурдсан 290 мянган хэрэглэгчийн бичиг баримтууд шуудангийн салбаруудад устгагдсан байж магадгүй гэж мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: JAPANTODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж