Шөнийн цагаар түгжрэл нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Шөнийн цагаар түгжрэл нэмэгдэж байна

Шөнийн цагаар түгжрэл нэмэгдэж байна

Албан байгууллагын шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж, шөнийн цагаар замын ачаалал ихэсчээ. Үүнийг дагаад согтуурсан үедээ жолоо барьсан зөрчил ч нэмэгдсэн болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Энэ талаар тус газраас тодруулахад “Нийслэлийн хэмжээнд өдөрт 500-600 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог.

Энэ сарын 13-аас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар шилжүүлсэнтэй холбоотой 400-500 тээврийн хэрэгсэл болж замын ачаалал буурсан. Гэхдээ шөнийн цагаар замын ачаалал, хөл хөдөлгөөн ихэсч байна.

Ялангуяа албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил эрс нэмэгдсэн. Энгийн үед хяналт шалгалтаар хоногт 100-120 зөрчил илрүүлдэг байсан бол сүүлийн үед 160-180 болсон. Иймд Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан хяналт шалгалтыг чангаруулсан” гэлээ.

Цагдаагийн албан хаагчдын энэ сарын 13-17-ны хооронд явуулсан хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 359 зөрчил бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 248, орон нутагт 111 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Тэгвэл зам тээврийн ослын улмаас нийслэлд 19 хүн гэмтжээ. Тэгвэл орон нутагт 11 хүн бэртэж, нэг хүүхэд ослын улмаас амь насаа алджээ

 Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж,  15 хүн гэмтсэн байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн байна.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна.
  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  5 хүн  гэмтэж бэртсэн байна
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж