1970-аад онд ч Дубайн архитектур хараа булааж байжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

1970-аад онд ч Дубайн архитектур хараа булааж байжээ

1970-аад онд ч Дубайн архитектур хараа булааж байжээ

Дэлхийн дээд амжилтыг эвдсэн, тэнгэр баганадсан барилгуудаараа Дубай хот алдартай. Жишээлбэл, дэлхийн хамгийн өндөр барилга Бүрж Калифа (828м), хамгийн өндөр зочид буудал Гевора (356м) зэрэг архитектурын томоохон төслүүд хотоор дүүрэн бий. Эдгээр барилгууд нь Дубайг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт архитектурын бодит биелэл болгосон юм.

Гэхдээ дэлхийн анхаарлыг татах Дубайн хүсэл бол цоо шинэ зүйл биш. Цөлийн дундах үзэсгэлэнт хот 1970-аад оны дунд үеэс л архитектурын хувьд нүд хужирлаж эхэлжээ. Тухайн үед Дубайн дэлхийн худалдааны төвийн барилгын ажил эхэлж байв. Дубайн "Jameel art center"-т ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулагдах “Тайзны/Тайзны гадна” үзэсгэлэнгийн зохицуулагч, архитектурч Тодд Рейсзийн эрхлэн гаргасан "Хотын үзүүлэн: Дубайг хэрхэн архитектур бүтээсэн бэ" номд тухайн үеийн зургуудыг хавсаргасан байна. Уг номонд төдийгөөс өдий хүртэлх Дубай хотын хувирлыг харуулжээ. Тодруулбал, 1976-1979 оны хооронд Английн архитектурч Стефен Финч болон Марк Харрис нарын дарсан гэрэл зургууд багтсан байдаг.

Үзэсгэлэнгийн зохицуулагч Рейсз "Тайзны” гэх нэрээрээ Дубай хот хэдэн арван жилийн турш дэлхийн тавцанд байрласаар буйг илэрхийлжээ. Харин “Тайзны гадна” гэх нэрийн хувьд энэ хот олон жилийн турш "Dubai Creek" боомтын эргэн тойронд төвлөрч байсныг илтгэх юм. 200 жилийн өмнө Дубай хот загасчилдаг жижигхэн тосгон, харин "Creek" бол ердөө нэг гол байв. Харин 1960-аад оноос "Dubai Creek" нь хотын худалдааг хөгжүүлэх анхны томоохон хэмжээний дэд бүтцийн төсөл болж өөрчлөгджээ. Тийм ч  учраас үзэсгэлэн рүү орж ирмэгц Dubai Creek боомт угтах юм байна.

Уг үзэсгэлэнгийн зорилго нь хүмүүст Дубайд ирж амьдрах сэдлийг төрүүлэх, тэнд хөрөнгө оруулалт хийлгэхэд оршино. Мөн Дубай бол элснээс бүтсэн хот биш, хүний гараар бүтсэн хот гэдгийг харуулах зорилготой ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

М.НАРАНЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж