Жек Пол: Вудлиг дахин зодох нь банкны дээрэм

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Жек Пол: Вудлиг дахин зодох нь банкны дээрэм

Жек Пол: Вудлиг дахин зодох нь банкны дээрэм

"Youtube"-ийн од Жек Пол сүүлийн үед боксын рингэнээ хэд хэдэн тулаан хийж, ялалт байгуулсан. Тэрбээр хамгийн сүүлд энэ оны наймдугаар сард "UFC"-ийн аварга асан Тайрон Вудлитай тулалдан шүүгчдийн саналаар ялсан билээ.

Өдгөө 24 настай тэрбээр ирэх Ням гаригт Вудлитай дахин тулалдах бөгөөд өчигдөр/2021.12.16/ тулааны өмнөх хэвлэлийн бага хуралд цанын багтай оролцсон аж. Жек Пол “Хүмүүс намайг чи Тайрон Вудлитай дахиад тулалдах гэж байна гэлээ. Тиймээ, тиймээс л би баг зүүж байгаа юм. Тэд надад цүнх дүүрэн мөнгө өгчихөөд өмнө нь зодсон хүнээ дахиад зод гэж байна. Энэ бол банкны дээрэм. Би Вудлиг хамгийн чангаараа цохиогүй байгаа шүү. Өмнөх тулаанд би муу байсан. Гэхдээ л чамайг ялсан. Хамгийн муугаараа би чамайг зодсон учир чи ичих хэрэгтэй. Чамтай л анх удаа би найман үе тулалдсан. Анх удаа хөнгөн бээлий өмсч тулалдсан. Чи мэдэхгүй л дээ. Чам руу юу очиж байгааг чи мэдэхгүй” гэж ярьжээ.

Харин 39 настай Тайрон Вудлигийн хувьд дунд хуруун дээрээ “Би Жек Полд хайртай” гэж шивүүлэн дахин тулалдах болсон юм. Тэрбээр тулааны талаар “Би одоо бэлэн байна. Би өрсөлдөгчөө мэднэ” гэжээ.

“Youtube”-чин Жек Пол одоогоор мэргэжлийн боксын рингэнээ дөрвөн тулаан хийж, бүгдэд нь ялаад байгаа бол Тайрон Вудли мэргэжлийн холимог тулааны октагоноо 27 тулаан хийж, 19 ялж, долоо ялагдсан үзүүлэлттэй. Харамсалтай нь, тэрбээр мэргэжлийн боксын дебют тулаанаа Жек Полын эсрэг хийж ялагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж