2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 783,195,577 төгрөгийн үнийн дүн бүхий 1,278,174 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Орхон хөгжил" ХК (HJL+15.00%), "Гурил тэжээл Булган ХК (GTJ+14.62%), болон "Бинсэ ХК (BHR+11.11%) зэрэг компаниудын хувь
цааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" ХК (MIK -12.1%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT- 10.13%) болон "Би ди сек" ХК (BDS- 9.08%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр багцын арилжаанд "Шивээ овоо" ХК-ийн нийт 278,960 ширхэг үнэт цаас 613,712,000 төгрөгөөр арилжигдсан байна.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 77,933 ширхэг нэгж эрх 43,709,522 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.2 хувиар буурч 42114.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,817,948,930,194 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ