Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдох хуулийг баталлаа. Ийнхүү Монгол Улс виртуал хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч буй юм.
Уг хууль батлагдсанаар Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг солонгоруулах чухал алхмын үүд хаалга нээгдэж, технологийн шинэ эрин үеийг авчран, бусад салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах суурь тавигдаж байгаа юм.
Ард Санхүүгийн Нэгдлийн хамт олон 2017 онд Монголд анх удаа Крипто Үндэстэн арга хэмжээ зохион байгуулж, олон нийтийг виртуал хөрөнгөтэй танилцах гүүр болон ажиллаж ирсний хувьд дэлхий нийтэд энэ салбарын зохицуулалт, шийдэл бүрэн тодорхой болоогүй энэ үед Монголд анхны хууль батлагдаж байгаа нь биднийг түрүүлж алхаж чадсаныг харууллаа гэж үзэж байна.
Дэлхийн бусад улс орнууд хэрхэн зохицуулах талаар ярилцаж буй энэ үед уг төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлэх тухай хууль гарна гэдэг нь маш зөв бөгөөд томоохон алхам юм. Улсынхаа хөгжил цэцэглэлтийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдалд гар бие оролцсон УИХ-ын гишүүд, хуулийн ажлын хэсэг, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк, Хууль зүйн яам, Виртуал хөрөнгө эзэмшигч монголчууддаа халуун баяр хүргэе!
Холбоотой мэдээ