Сахилгагүй панда олны нүдэн дээр оргохыг завдав

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Сахилгагүй панда олны нүдэн дээр оргохыг завдав

Сахилгагүй панда олны нүдэн дээр оргохыг завдав

Бээжингийн амьтны хүрээлэнг үзэхээр ирсэн хүмүүс сахилгагүй пандагийн хөгжилтэй үйлдэлтэй таарав. Мэнлан нэртэй зургаан настай панда олны нүдэн дээр юу юугүй хашаа даван зугтах гэж оролдож байхад нь ажилтнууд барьж авчээ.

Мэнлан эхлээд өөрийг нь тойрсон 180 см орчим өндөртэй төмөр хашааг даваад, хүрээлэнд ирсэн зочдыг амьтдаас тусгаарлах зориулалттай завсрын хэсэг рүү орж иржээ. Нэг бичлэг дээрээс харахад сониучхан панда тусгаарлах хэсгээр толгойгоо шоволзуулж, тойрон бүчсэн олныг харж байв. Үйлчлүүлэгчид орж болдог тус хэсэгт Мэнлан өмнө нь орж үзээгүй байжээ.

Мэнланы оргох оролдлогын дараа амьтны хүрээлэнгийн ажилчид түүнийг хоолоор анхаарлыг нь татаж, нэн даруй үүрэнд нь буцааж оруулсан байна. Уг явдлын үеэр панда болон хүрээлэнгээр үйлчлүүлэгчид хэн нь ч гэмтэж бэртээгүй байна.

Бээжингийн амьтны хүрээлэнгийхэн уг явдлын талаар "Weibo"-д нийтлээд, хэргийн эзнийг “сахилгагүй” панда гэж нэрийджээ. Дараа дахин ийм явдал гарахаас сэргийлж Мэнланы үүрийг өөрчлөхөөр болсон байна.

Олон нийтэд царайгаа харуулсан панда ганц Мэнланаар тогтохгүй. "Beauval" амьтны хүрээлэнгийн хоёр ихэр панда өнгөрсөн Бямба гаригт олонд тоглолтоо үзүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж