"ОХУ-ыг Украины хил дээр цэргээ байршуулж дайрахад бэлтгэж байгаа гэх худал мэдээллийг барууныхан тараан гүтгэж байна" гэж тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ. Тэрбээр “RT Duetsch” телевизэд өгсөн ярилцлагандаа “NATO -руу олон удаа аюулгүй байдлын хэлэлцээ хийх санал тавьсан боловч нэгэнд нь ч хариу өгөөгүй” гэсэн байна.
“Бид аюулгүй байдлын асуудлыг мэднэ. Тиймээс бид зэвсэгт хүчин байгуулж, барууны түншүүддээ дэлхийг илүү аюулгүй, тогтвортой газар болгох, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, асуудлыг энхийн замаар шийдвэрлэх арга замын талаар яриа хэлэлцээ хийхийг уриалж байна. Бид маш олон удаа NATO -гоор дамжуулан барууны орнуудтай харилцах гэж үзсэн боловч нэг ч хариу өгөөгүй ” гэж Захарова хэлсэн юм.
Барууныхны ОХУ-ыг гүтгэж буй суртал ухуулагт анхааралгүй NATO -гоос Украины хил дээр хэр хэмжээний цэрэг, арми, зэвсэг байгааг сонирхоод үзэх хэрэгтэй гэж тэрбээр онцолжээ. NATO -гийн Хар тэнгист хийсэн олон удаагийн сургуулилалтыг мөн онцлон Оросыг үндсэн дайсан хэмээн үзэж байгааг тодорхойлсон.
Захаровагийн хэлснээр, АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц Хар тэнгис дээгүүр иргэний нислэг үйлдэж байсан нисэх онгоцын замд саад учруулан өдөөн хатгасан таван хэргийн жагсаалтыг Москвагаас Вашингтонд өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ : TASS