Дрон үйлдвэрлэгч "DJI" АНУ-ын хар жагсаалтанд оржээ

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Дрон үйлдвэрлэгч "DJI" АНУ-ын хар жагсаалтанд оржээ

Дрон үйлдвэрлэгч "DJI" АНУ-ын хар жагсаалтанд оржээ

Дрон үйлдвэрлэгч "DJI" болон Хятадын долоон компанийг АНУ-аас хөрөнгө оруулалтын хар жагсаалтанд орууллаа. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон Хятад улсын бизнес эрхлэгчдэд асар их дарамт нэмэв. Уг хөрөнгө оруулалтын хориг нь Шинжаан-Уйгурын исламын шашинтнууд болон бусад үндэстэн, шашны цөөнхүүдийн эсрэг хүний эрх зөрчсөн Хятадын үйлдэлтэй шууд холбогдоно. Жагсаалтанд орсон компаниуд нь их бага хэмжээгээр дээрх хүний эрх зөрчсөн үйлдэлд оролцсон гэж АНУ-ын Сангийн яамнаас Пүрэв гаригт мэдээллэв. Ингэснээр АНУ-ын хөрөнгө оруулагчид тус компаниудын хувьцааг худалдаж авах, зарах эрх нь хязгаарлагдаж байна.

"DJI" болон бусад долоон компани АНУ-аас бүтээгдэхүүн худалдаж авах, онцгой лицензгүйгээр тус улсын технологийг импортлох нь хориотой болов. Ийнхүү Хятадын олон арван компанийг АНУ-ын технологийг цэргийн зориулалтаар ашиглахыг хязгаарлаж, хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр хар жагсаалтанд орууллаа. Уг шийдвэр нь Шэньжэн хотод төвтэй, хувийн эзэмшлийн дрон үйлдвэрлэгч компани "DJI"-д санхүүгийн  ноцтой асуудал үүсгэж болзошгүй юм. "Sequoia Capital China", "Kleiner Perkins" зэрэг цахиурын хөндийн томоохон хөрөнгө оруулагчид "DJI"-д хөрөнгө оруулагчаар ажилладаг. Гэвч дээрх хөрөнгө оруулагчдын зүгээс хар жагсаалттай холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Sequoia Capital China" нь АНУ-ын фирмүүдээс тусдаа хуулийн этгээд статустай үйл ажиллагаагаа явуулдаг гэжээ. Тэгвэл "DJI" АНУ-ын хөрөнгө оруулалтын хязгаарлалтанд өртөлгүй үлдэх боломжтой гэсэн үг юм.

Түүнчлэн хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч "SenseTime"компани өнгөрсөн Баасан гаригт "DJI"-ийн нэгэн адил хар жагсаалтанд оржээ. Шинжаан дахь хүний эрхийн зөрчилд тус компанийн технологи голлох үүрэг гүйцэтгэсэн гэж АНУ-ын Сангийн яам үзсэн учраас уг шийдвэрийг гаргасан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж