Д.Монголхүү, Э.Одбаярын "хэрэг"-ээр гишүүд нээлттэй сонсгол хийнэ | News.MN

Д.Монголхүү, Э.Одбаярын "хэрэг"-ээр гишүүд нээлттэй сонсгол хийнэ

Д.Монголхүү, Э.Одбаярын "хэрэг"-ээр гишүүд нээлттэй сонсгол хийнэ

Д.Монголхүү, Э.Одбаярын "хэрэг"-ээр гишүүд нээлттэй сонсгол хийнэ

"No double standart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлэгт хүргүүлсэн. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр санаачилсан билээ.  Тэгвэл Э.Одбаяр, Д.Монголхүү нарын зөрчигдсөн эрхийн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхийг  37 гишүүн дэмжиж  нээлттэй  сонсголыг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтсон байна. 

Уг асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр "Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй.  Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой" гэж холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, "Хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй" гэсэн байр суурь илэрхийлж байв.

ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ЦАГ ҮЕЭСЭЭ ХОЦОРСОН

Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө. Энэ нь хүнд төрөхөөс заяагдсан үнэт зүйл. Тэр утгаараа бид Үндсэн хуульдаа хүний заяагдмал үнэт зүйлийг хуульчилсан. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарын асуудалд хяналт тавьж ажилласан. Тэд “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль цаг үеэсээ хоцорсон” гэж дүгнэсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталсан. Жагсаал цуглаан хийх тухайгаа Засаг даргад бүртгүүлнэ гэж байгаа ч үнэн хэрэгтээ зөвшөөрлийн механизм ажиллаж байна. Нэгэнт хуульд жагсаал, цуглааныг бүртгүүлэх ёстой гэж заасан учраас энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд цагдаа албадан тараахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь цагдаа, иргэд хооронд зөрчилдөөн үүсэх шалтгаан болдог. Мөн өлсгөлөн зарлах эрхзүйн зохицуулалт, үзэл бодлоо илэрхийлэх шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэдгийг хэлж байв. 

ИРГЭД ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЖАГСАХАД НЬ  ТӨР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ БАЙХ ЁСГҮЙ

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж буй. Тэрбээр “Өнөөдөр жагсч  цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлдэг. Улмаар гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Энэ нь зөвхөн бүртгүүлж байгаа болохоос зөвшөөрөл олгох зохицуулалт биш. 2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт нь маш том ухралт юм. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр  иргэд жагсаал цуглаан зохион байгуулахдаа тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авах бус мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болно. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Иргэд эрхээ эдэлж жагсахад нь  төр зөвшөөрөл олгодог байх ёсгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОЮук 2021-12-17 202.21.115.178

Гудамжний шантааж гаруудын хэргээс өөр шийдэх зүйл алга уу? Хилээ яах бэ гэдэгээ яриач

Avatar

Зочин 2021-12-17 66.181.161.29

Ene 2 ymar gawya baiguulaan ontcgoi obektees hun chireed awaad garsan n talbai deer tcagdaatai hereldej shaardlaga tawisan tcagdaag hywtcasaa tailjih 2 aa zodoldoy chi muu b**s chi muu geed l haraaj zuheed dairaad bsn hunii zew ymu shaardlaga tawisan enend garaalgaj zoduulah shahsan tcagdaag hen emeerhuu ter n emeerehgui ymu enen shig gai nart zoduulah ged eldweer haraalgaad olniinrmne zogsoj bh ymuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж