Хүний эрх “хоригдов”

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Хүний эрх “хоригдов”

Хүний эрх “хоригдов”

Эрх чөлөө, хүний эрхийн төлөө 30 жил зүхүүлсэн тэмцэгч хоригдов. Хэдэн жил болоогүй шүүх хурал Ерөнхийлөгчийг эзгүй хойгуур ийн болох нь тэр. Яг л зуун жилийн өмнө болсон явдал шиг түүх ойгоор нь давтагдав. Хүний эрхийг амлаж авсан МАН Э.Бат-Үүлийг биш хүний эрхийг шоронд хийхийг санаархжээ.

Зуун жилийн гэнэтийн бэлэг дуусахгүй бололтой. Богдыг хөл хорионд оруулж байгаад өвөрмонголчуудад эрх чөлөө олгосон Манлай баатар Дамдинсүрэнг бөхийлгөхөөр хорьсон Сю Шүжанд босоо үхлээ харуулсан их хүмүүний 150 жилийн ойгоор Э.Бат-Үүлийг ийн бахдалтайгаар хорьж, хүний эрхийн тугийг бөхийлгөхийг санаархжээ. Э.Бат-Үүлийн ачигдахаасаа өмнө хэлсэн хоёрхон үг нь “НАМАА НЭГТГЭЭРЭЙ” байжээ.

Төөрсөн будилсан монголчуудыг үгэнд орохгүй бол өөрсдийг нь өөрсдөөр нь хөнөөлгөж, залуусыг нь турхирч, замаа цэвэрлэж байсан гашуун түүх ийн давтагдав.

МАН-ын III их хурлын тэмдэглэлд Ардын намын анхны дарга С.Данзанг буруутгасан буруутгалын эхэнд Хятадын Да-Шен-күгийн пүүсэнд хуучин өртэй байсан ардуудын өрийг төлүүлснийг бичжээ. Тэрхүү тэмдэглэлээс харвал Данзанг буудан алах шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн зэргийг дурджээ. Энэ мэтээр Монголбанкны анхны дарга, Бошгыг халах залуучуудын эвлэлийн Баваасан, Бодоо, Чагдаржав гэхчилэн бүгдийг нь цаазалжээ. Тэрхүү комиссын тогтоолыг батлуулах үеэр хэрэг явдал буруу тийшээ эргэсэнд харамссан Бадрах гэх эвлэлийн төлөөлөгч “Залуучуудын эвлэлийн гишүүд бид ийм том хэрэг болох юм гэж бодсонгүй. Бид зөвхөн өөрсдийн толгойлсон хүмүүсийг албан тушаалаас нь огцруулахыг хүссэн юм” гэж хэлсэн бол Оросын Элчин сайд Васильев “Дэг журамгүй явдал мэдэгдмэгц нь бид эзэн хүний ёсоор засаж залруулан дэг журмыг сахиуллаа” гэсэн нь хэн хэнийг хөнөөлгөөд байсан нь тодорхой харагдана. Данзанг авлага, өглөгийг нь барагдуулсан хилсдүүлсэн бол Э.Бат-Үүлийг буруутгах шалтгаанаа авлигачин гэж тодорхойлов.

МАН-ын III хурлаас 27 хурлын дараа буюу 30 дугаар их хурлаа хийсний дараа Ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүлийг ийн яллав. Солийн Данзантай адилхан нь Э.Бат-Үүл хүний эрхийг хамгаалахаар тэмцэхдээ МАН-ыг ч татан буулгахын эсрэг явж ирсэн билээ.

Нэг намын дарангуйлал дор оршсон 70 жилийн хугацаанд Монголын төрийн, намын, засгийн тэргүүнээр давхардсан тоогоор 33 хүн ажилласнаас наймаас бусад нь учир битүүлгээр нас барсан гашуун түүх бий. Тиймээс бид МАН-ын түүхийг маш сайн судлах ёстой. Яагаад гэвэл, ямар байснаа санах хэрэгтэй. Дахин ийм аймшигт явдал давтах гээд байгаа мэт эхний алхамууд нь Ерөнхий сайд нарыг яллахаар эхэлсэн бол энэ удаад хүний эрхийн төлөө хараалгуулан байж тэмцэгч Э.Бат-Үүлээр үргэлжиллээ. Үүнийг хараад суувал хэдэн мянгаар нь хилс хэргээр цаазлаж, үр хүүхдийг нь үргэлжлүүлэн хэлмэгдүүлсэн гашуун түүхийн хохирогчдыг цагаатгаж дуусгаагүй байхад ийнхүү дахин эхлэв.

Уг нь Ардын намын гавьяа гэхээсээ алдаа нь өнөөгийн бидэнд илүү хэрэгтэй. Үе үеийн МАН-ын  яаж төөрсөн, хэрхэн зөв замд оруулах вэ гэсэн эх орончид яргын хутганд яаж сийчүүлснийг гэрчлэх түүх бидэнд хангалттай олон ажээ.

Эрдэнийн Бат-Үүл эртнээс хэлмэгдэж ирсэн ч шүүхээр ял сонсож байсангүй. С.Зоригийг хөнөөснөөс хойш алуурчин болгох гэж удаан үргэлжилсэн ажиллагаа үнэнд гүйцэгдсэн бол хотыг гэрэлтэй гэгээтэй болгож, гаарсан газрын наймааг зогсоож, илээр дуудлага худалдаанд оруулдаг болгосон нь авлигачдад таалагдсангүй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сургаар дөрвөн ч хэрэг нээж байсны нэгээр нь ийнхүү яллав. Ерөнхийлөгчийг гадагшаа явсан хойгуур шүү дээ.

Л.Оюун-Эрдэнийг авлигатай хийх тэмцэл гээд байсан нь энэ үү? Хэнд нь хууль үйлчилдэг, хэнл нь үйлчилдэггүй нийгэм болчихсон юм бэ. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргээр хүн яллаж болдог хэрэг үү. Яагаад хэлмэгдүүлснийг нь цагаатгаж, хэлмэгдсэнийг нь ялладаг болчихсон улс вэ?

Эрх чөлөөг эзлэн түрэмгийлэгчид, цуст дарангуулагчид үеийн үед хорихыг хүсч иржээ. Гэхдээ биеийг нь хорьж болох ч эрх чөлөөний чөлөөт сэтгэлгээг хорьж чаддаггүй юм.

Эзлэн түрэмгийлэгч шиг орж ирээд Богдыг хөл хорионд оруулж байгаад өвөрмонголчуудад эрх чөлөө олгосон Манлай баатар Дамдинсүрэнг хорьж чадсан ч хэвтүүлж чадаагүйг түүх гэрчилнэ. Эрх чөлөөний эсрэг зогсч, шаардлагатай бол босох ёстойг сануулсан Манлай баатарын мэлмий гийсний 150 жилийн өнөөдөр тохиож байна.

Коммунистууд хамгийн түрүүнд монголчуудын үнэт зүйлс рүү довтолдог нь гэм биш зан. Энэ удаад хүнийг эрхийг байлж байгаад түүнийг хамгаалагчийг нь шоронд хийчихлээ.

Барагтайхан байгаарай гэсэн дарангуйлагчийн аяс үнэртэхгүй  байна уу? Дараагийнх нь та, бид биш үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
271
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж