"Их хэмжээний хохирол учруулсныг тогтоолгүй, ял оноосон"

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

"Их хэмжээний хохирол учруулсныг тогтоолгүй, ял оноосон"

"Их хэмжээний хохирол учруулсныг тогтоолгүй, ял оноосон"

Хотын дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс өчигдөр /2021.12.16/ дөрвөн жилийн хорих ял оноосон. Өмгөөлөгч, хуульчдын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан бөгөөд хуулийг өөрөөр хэрэглэж, шүүхээс буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор хуульчдын байр суурийг хүргэе.


Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Г.Орхон:

-Шүүхийн байгууллага хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2018 онд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноолоо. Энэ бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж буй асуудал. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 263.2. гэдэг зүйл ангиар заавал эд материалын хохирол шаарддаг. Гэтэл прокурор, шинжээчдийн зүгээс эд материалын хохирлыг нотолж чадаагүй байхад хохиролтой гэж үзэж ял оноолоо. Энэ бүхнээс харахад шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн.

Бид хууль буруу хэрэглэсэн учраас давж заалдана. Хотын дарга асан Э.Бат-Үүл Засаг даргаар ажиллаж байхдаа төсөл шалгаруулсан компанийн үйл явцад өөрөө оролцсон гэм буруутай гээд шүүхээс шийдвэр гаргачихлаа. Гэтэл тухайн үед Э.Бат-Үүл өөрийн биеэр гэрээ байгуулахад нь оролцсон гэдгийг тогтоогоогүй. Харин Засаг дарга байсан учраас нөлөөлсөн байх ёстой гэж хар таамгаар ял өгсөн гэж үзэж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Хэргийн хавтаст хэргийг уншаагүй учраас хэрэг доторхыг сайн мэдэхгүй байна. Зарчмын хувьд Монгол Улсад улс төрийн хоригдол дуусах болоогүй юм байна. Улс төрийн хоригдлын жагсаалт цаашаа үргэлжлэх юм байна гэж харж байна. Мөн одоогийн эрх баригчид төрд байгаа цагт хүний эрхийг хамгаалдаг тогтолцоо худлаа болж. Шүүх бол ардчилал, эрх чөлөөний баталгаа байдаг. Гэтэл одоо үзэл санаа, бодлого ярьсан хүмүүсийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэг байдал үргэлжилж байна.

Уг нь энэ буруу тогтолцоог төгсгөл болсон гэж бодож байсан чинь харамсалтай нь үгүй байж. Нөгөө талаараа Э.Бат-Үүл гэж хүн бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг болсон хүн. Түүнд ял оноосныг цаагуураа Монгол Улсын ардчилалд заналхийлж байна гэж ойлголоо. Хэрэв улс төрийн хоригдлын дараагийн жагсаалтад би оръё. Хоёрдугаарт, Э.Бат-Үүл гэдэг хүн бол нийслэлийн Ардчилсан намын дарга хүн. Энэ хүнийг бид өмгөөлнө. Өмнө нь энэ хүнд ял өгөх байсан бол хоёр жилийн хангалттай хугацаа байсан. Яагаад хэргийн удаан хугацаанд уяж байгаад одоо шийдвэр гаргаж байгаа юм бэ. Эргэлзээ төрүүлж байна.

Хуульч Б.Мэргэн:

-2002 оны Эрүүгийн хуулийн 263.1 зүйл анги нь үлэмж хэмжээний хохирол, 263.2 нь их хэмжээний хохирол учруулсан бол буюу нөхцөл заасан байдаг. Тухайн нөхцөл хангагдсан тохиолдолд тэр заалтыг хэрэглэдэг. Энэ зүйл ангид төрийн албан тушаалтан байх ёстой гэж заасан. Хэрвээ хувь хүн, хуулийн этгээд байх юм бол энэ зүйл ангиар ял оноохгүй гэсэн үг. Хоёрдугаарт, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байх ёстой. Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа ашигласнаас болоод аж ахуй нэгж эсвэл иргэнд үлэмж хэмжээний хохирол учирсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Зарим гэмт хэрэг эд материалын хохирол шаарддаггүй. Тэгэхээр Эрүүгийн хэргийн 263.2 зүйл анги их хэмжээний хохирол шаарддаг. Их хэмжээний  хохирол гэдэг нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-125 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсныг хэлнэ.


Э.Бат-Үүлийн талаар улчтөрчид өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:

-Өнөөдөр чинь яасан муухай өдөр вэ. Өглөө Балжинням агсны мэдээ, сая Үүл баатар маань дөрвөн жил сонсоод, ачигдаад явлаа гэнэ. Давж заалдах хоёр шатны шүүх түүнийг цагаатгана гэдэгт эргэлзэхгүй байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Э.Бат-Үүл дөрвөн жил хорих ял өгчээ гэдэг мэдээ уншлаа. Харамсч байна. Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:

Өнөөдөр Монголд хүний эрх. эрх чөлөө гэдэг юм байна уу. Иргэдийн нэг хэсгийг хэлмэгдүүлээд байж болох уу. Э.Бат-Үүлийн хувьд алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй гэхдээ түүний гавьяа их.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо. Монгол Улсад хууль шүүх гэдэг юу болсон юм. Шударга бусын хонгил хэвээр ч байгаа юм шиг. Хүмүүси хоёр нүүр гаргадаг зүйл хэвээр байгаа юм шиг байна. Энэ хүн бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер хүн. Сүүлийн үед ардчиллын нэр хүндийг унагаах, Ардчилсан намыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу. Үүнийг би нэг намын, нэг хүний асуудал биш. Үүн дээр анхаарал тавьж ажиллан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 

-Идэр залуу нас, идэвхит амьдралаа эрх чөлөөт монгол хүний төлөө зориулсан Э.Бат-үүл баатрын маань эрх чөлөөг хасчээ. Цочирдож байна. Эрх чөлөөг эрхэмлэгч, эрх чөлөөг эдлэгч хэн бүхэн энэ хүний төлөө дуугарах ёстой. Ардчиллын лидерүүдийг ээлж дараалан гутаах замаар ардчилсан тогтолцоог хэврэгшүүлж байна. Сэрэмжилцгээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
253
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж