"Америкчууд ОХУ, Хятадтай дайн хийх нь дэлхийн төгсгөлд хүргэнэ"

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

"Америкчууд ОХУ, Хятадтай дайн хийх нь дэлхийн төгсгөлд хүргэнэ"

"Америкчууд ОХУ, Хятадтай дайн хийх нь дэлхийн төгсгөлд хүргэнэ"

АНУ-ын хувьд Афканистаны дайн хамгийн удаан өрнөсөн нь байв. Иракийн дайнд хэдэн зуун мянган иргэд амь үрэгдсэн. Йемений дайнд Саудын Араб тэргүүтэй эвслийн оролцоог дэмжсэн АНУ-ын шийдвэр нь  манай гариг дээрх  хамгийн хурц хүмүүнлэгийн хямралд  хүргэсэн юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  АНУ-ын золгүй шийдвэрүүд нь ирээдүйн үр хүүхдүүдэд хэдэн их наяд ам.долларын хохирол учруулсан.

Гэхдээ дайн болохын хэрээр бидний туулсан  замнал өөрчлөгдөж есдүгээр сарын 11-ны халдлагын айдас арилж, сургуулийн хүүхдүүд ширээн доогуураа орж өөрсдийгөө хамгаалах шаардлага гарахааргүй дасан зохицох болов. Терроризмын эсрэг дайн урт удаан, харгис хэрцгий, зардал ихтэй байсан ч улс орныг  байлдан дагуулах хувилбар хэзээ ч байгаагүй мэт.

Сүүлийн үед сэдэв хөндсөн хүн гэвэл Фредди ДеБоер болоод байна. Мягмар гаригт “Substuck” сайт дээр АНУ-ын ард иргэдийг дайны дунд үлдээх гэж буй талаар бичижээ. “Олон хүмүүс Оростой хийх дайнд морин хийл тоголж байгаа мэт таатайгаар, сэтгэл амар хандах  хэмжээнд хүрсэн. Тийм ээ, мэдээжийн хэрэг хүмүүс үеийн үед зайлсхийсээр ирсэн дайн руу татагдан орох гэж байгаа нь ховорхон тохиолдол. Гэхдээ яг одоо Оростой "хүчтэй", "баталгаат"  мэт тэрсэлдэх  маш их хүсэл эрмэлзэлтэй  байгаа нь Вьетнамаас хойш бид дайны аймшигт байдлыг мартаж, дайны гашуун амьдралаас тусгаарлагдсантай  холбоотой гэж би таамаглаж байна. Бид дайн ямар байдгыг мартаж байна!

Хүйтэн дайны дараах дэлхийн нэг туйлт байдал, сүүлийн 50 жилийн хугацаанд яаралтай тусламжийн анагаах ухаанд гарсан гайхалтай дэвшил, бидний "хөдөлгөөнт" арми дээр улам бүр анхаарал хандуулж байгаад баяртай  байна. Эдгээр зүйл нь иргэний хувьд зөрчилдөөнийг даван туулахад туслах бөгөөд гашуун дайныг мартхад хүргэсэн ” гэж  бичсэн байна.

Төгсгөлд нь ДеБоер засгийн газарын увиагүй тайлбараас болж  олон нийтийг "байлдааны аймшигт байдлыг санахгүй, анхаарал сарниулсан, мэдрэмжгүй улс" гэж үзэн, зөвхөн гэр бүл нь аймшигт сүйрлээс тусгаарлагдах удирдагчидтай байх аваас хоёр том гүрэнтэй сөргөлцөж, дэлхийн төгсгөлд хүргэж болзошгүй гэж үзэж байна. Удирдагчдын сөргөлдөөнөөс болж дэлхийн түүхээ цусаар бичих вий гэдэгт санаа зовниж байна гэж ДеБоер төгсгөлд нь илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ : THE WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж