Хатан хаан II Элизабета баярын гэр бүлийн зоогоо цуцлав

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Хатан хаан II Элизабета баярын гэр бүлийн зоогоо цуцлав

Хатан хаан II Элизабета баярын гэр бүлийн зоогоо цуцлав

Англид Covid-19 халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хатан хаан II Элизабета уламжлал болсон зул сарын баярын өмнөх гэр бүлийн зоогоо цуцлав. Букингемын ордны эх сурвалжаас мэдээлснээр, хэрвээ баярын зоогийг цуцлахгүй бол маш олон хүний зул сарын төлөвлөгөөг эрсдэлд оруулах учраас урьдчилан сэргийлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэжээ.

Өдгөө 95 настай хатан хаан II Элизабета уламжлал болж тогтсон уг баярын зоогийг гэр бүлдээ зориулж Букингемын ордонд зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд ч мөн ялгаагүй цар тахлын улмаас зоог цуцлагдаж байв. Хатан хаан II Элизабета баяр ёслолын өдрүүдийг очиж өнгөрөөдөг Норфолк дахь Сандрингам эдлэн рүүгээ явахаасаа өмнө өнөр өтгөн гэр бүлийнхэнтэйгээ Букингемын ордонд зул сарын зоог баридаг уламжлалтай.

Тэрбээр сүүлийн үед ихэвчлэн Лондонгийн ойролцоох Виндсор шилтгээндээ байрлаж байна. Түүний хувьд ханхүү Филиппгүй өнгөрөөх анхны зул сарын баяр нь тохиож байна. Хатан хаан II  Элизабетагийн 73 жил ханилсан ханхүү Филипп өнгөрсөн дөрөвдүгээр сар нас барсан юм.

Энэ жилийн хувьд омикрон хувилбарын тархалтаас шалтгаалаад иргэдийг зул сарын баярын үеэр анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байгаа тул хатан хаан II  Элизабета уг шийдвэрийг гаргажээ. Англи улсын хувьд Лхагва гаригийн байдлаар 78610 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа нь цар тахал эхэлснээс хойших хамгийн оргил үедээ хүрсэн тоо билээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж