Бэлэг нэртэй хороос татгалзъя!

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Бэлэг нэртэй хороос татгалзъя!

Бэлэг нэртэй хороос татгалзъя!

Covid-19 халдварын  улмаас хоёр жил хөл хорионд шинэ оноо угтсан монголчууд энэ жил баяраа нижгэр тэмдэглэх шинжтэй. Албан байгууллагууд ганган ногоон гацуураа засч, том, жижиг гэлтгүй худалдааны төвөөр хүүхдийн бэлэг сурагласан хүмүүс олон. 

"Номин" супермаркет хүүхдэд зориулсан хайрцагтай бэлэг зарж байна. Ингэхдээ  гацуурхан, цасхан, санта багц гаргасан бөгөөд үнийн хувьд 17-26 мянган төгрөг.  Харин "Оргил" худалдааны төвд ууттай бэлэг зарж байна.  Уутан доторх бэлэгний тоо ширхэгээс хамаарч үнийн хувьд 4500-25000 мянган төгрөг. Хүүхдийн бэлгэнд ихэвчлэн төрөл бүрийн чихэр, чипс, цэлцэгнүүр, ундаа, шоколад зэрэг багтдаг.  Эдгээр нь бүгд сахарын агууламж өндөртэй учраас  хүүхдийн шүд цоорч, цаашлаад янз бүрийн өвчин үүсгэх эрсдэлтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн.  

Тухайлбал, улсын хэмжээнд 2-6 насны хүүхдийн 90 гаруй хувь нь шүдний цоорол, цоорлын хүндрэлээс шалтгаалсан идээт үрэвсэлтэй гэх албан бус тоо баримт бий.

"НЭГ ХҮҮХДИЙН 20 ШҮД БҮГД ЦООРОЛТТОЙ БАЙСАН"

“Эцэг эхчүүд хүүхдээсээ шинэ жилийн баярын  бэлгэнд ирсэн чихэр жимсийг нь харамлаж чадсангүй гэдэг. Нөгөө хэсэг нь хүүхдээ буруу эрхлүүлж чихэр, сахарын агууламжтай хүнсийг хяналтгүй өгчихөөд "өөрөө л идээд байсан" гэж хүүхдээ буруутгадаг гэдгийг “Oral Care” шүдний эмнэлгийн Ерөнхий эмч, АУ-ны магистр Б.Баярмаа хэлж байв.

Тэрбээр "Нэг хүүхдийн 20 шүд бүгд цооролттой, үүний 10 нь идээт үрэвсэлтэй тохиолдол байсан. Үнэхээр амьдралын боломж муутай айлын хүүхэд шүдээ эмчлүүлэх боломжгүйгээс болсон уу гэхээр бас тийм биш. Боломжийн амьдралтай айлын хүүхэд харагддаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарал сулраад ирэхээрээ хайр, халамжаа чихрээр орлуулдаг байх талтай" гэдгийг ч онцолсон.

НОМ, ОНЬСОН ТОГЛООМ СОНГОХ НЬ ЗӨВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням "Эцэг эхчүүд  хүүхэддээ бэлэг сонгохдоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь онцгой анхаарах хэрэгтэй. Юуны түрүүнд хүүхдийн бэлэгний сахарын агууламжийг харах нь зөв. Хүүхдийн бэлгэнд сахарын өндөр агууламжтай чихэр, жимсээс илүү ном, оньсон тоглоом, үндэсний үйлдвэрийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг сонгох нь илүү зөв сонголт.  Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтын төлөвлөгөөгөө жилийн өмнө гаргадаг. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 1-ээс  шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд  хийж эхэлсэн. Одоогоор  ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Өмнөх жилүүдэд  хадгалалтын хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд боох, хаяг шошгийн зөрчилтэй байх зэрэг тохиолдол гарч байсан" гэлээ.

ТЭГВЭЛ БУСАД УЛС ОРНЫ ЭЦЭГ ЭЧХҮҮД ХҮҮХДЭДЭЭ ЯМАР БЭЛЭГ ӨГДӨГ ВЭ?

Австраличууд гэхэд зориулж авсан хувцас, гоёл чимэглэл бэлэглэхийг илүүд үзнэ. Үүнээс гадна шинэ жилээр хүүхэдтэйгээ хамт заавал ямар нэгэн үзвэр, урлагийн тоглолт үзнэ.

  • Англи: Өөрийн гараар хийсэн бэлэг өгнө. Түлхүүрийн оосор, утасны чимэглэл, анхилуун үнэртэй лаа, аяга таваг, бэлэг тэмдэг агуулсан дурсгалын зүйлс гээд сэтгэл зүрхээ бэлгэндээ шингээдэг.
  • Герман: Бэлэг бэлгийн дээд ном гэж үздэг. Тиймээс хүүхдүүдэд шинэ жилээр ном бэлэглэх нь түгээмэл. Үүнээс гадна гэр бүлээрээ аялалд явж, хамтдаа дурсамж бүтээдэг.
  • Франц: Чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ эсвэл дурсгалын зүйл бэлэглэнэ. Ингэхдээ өвлийн өвгөнөөс хүссэн хүүхдийнхээ дуртай тоглоомыг хариу захидлын хамт гацуурын доор үлдээнэ.
  • Япон: Ихэвчлэн хүүхдэд үндэсний уламжлалт чихмэл тоглоом бэлэглэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж