“Дубай, Тайланд руу аялсан хүмүүсээс халдвар илэрч байна” | News.MN

 “Дубай, Тайланд руу аялсан хүмүүсээс халдвар илэрч байна”

 “Дубай, Тайланд руу аялсан хүмүүсээс халдвар илэрч байна”

 “Дубай, Тайланд руу аялсан хүмүүсээс халдвар илэрч байна”

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр хилийн хяналт шалгалт болон халдварын тархалтыг хэрхэн хянаж байгаа талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан:

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10 төрлийн зөвлөмж гаргасан. Үүний нэг нь эрсдэл суурилсан хариу арга хэмжээг авч ажиллах. Тэгэхлээр Монгол Улсад гадаадаас халдвар зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байгаа учир хилийн тандалтыг нэмэгдүүлэх шаардлага их байна.

Арваннэгдүгээр сарын 28-наас эхэлж хилийн тандалтыг тавьж ажиллаж байгаа. Нисэхийн тандалтаар өнөөдрийн байдлаар 48 нислэгээр 5411 зорчигч ирсэн. Нисэх буудал дээр ирсэн иргэдээс хоёр төрлийн шинжилгээ авч байгаа. Эдгээрээс зөөвөрлөгдсөн 38 тохиолдол батлагдсан. 16 нь дельта, долоо нь альфа хувилбар байна. Хилийн тандалт болоод хувилбарыг тодорхойлохдоо гурван төрлийн шинжилгээ авдаг. Эхнийх нь PCR, дараагийнх нь генийн дараалал тогтоох аппаратаар тодорхойлдог. Гэрийн хяналтад байгаа иргэдээс дөрөв дэх хоногийн давтан шинжилгээг мөн авч байгаа.

Нийт 14 нислэгээр 12 улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан. Эдгээрээс дурдвал Туркээс 14, Арабын нэгдсэн эмират улсаас найм, Тайландаас дөрвөн тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь ихэвчлэн бүлэг аялал зохион байгуулсан хүмүүсээс илэрсэн. Тиймээс иргэд ухамсартай хандаж, аялал төлөвлөх хугацаагаа сайтар анхаарахыг хүсч байна.

Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэж болохгүй. Улс орнууд омикроноос хамгаалах гол арга хэмжээг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа. Их Британи энэ оны сүүл гэхэд бүх иргэдээ нэмэлт тунд хамруулахыг зорьж байгаа юм байна.

Манай улсын хувьд омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад голчлон анхаарч байгаа. Одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина. Тиймээс иргэдээ аль болох гадаад улс руу явахгүй байхыг уриалж байна. Онцын шаардлагагүй бол гэр бүл, улс орноо эрсдэлд оруулахаас сэргийлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин1 2021-12-17 202.126.89.247

16+7=23 38-23=15 юу гэж ойлгох вэ .Ойлгосон хүн хариу бичнэ үү.

Avatar

Иргэн 2021-12-17 64.119.20.211

Балиар юмнууд буруу гараар олсон, авсан юмаа үрэх гэж яарч гадаад руу үр хүүхдээ дагуулаад тэнэж ирчихээд энд гай болох нь л дээ. Багтаж ядсан юмнуудыг ирэхээр нь өндөр төлбөртэйгээр тусгаарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-17 213.87.131.171

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2021-12-17 192.82.74.205

hilee tvr haagaasai

Avatar

Unshigch 2021-12-17 64.119.18.97

Ter influnser geed uursdiiguu nerlesen dictor bsn neg bla huuhen arabad ochood nuzgen shaldan yvaad bsn odzaya ch biluu hoyr elii yumnuud ehner nuhur geed ted korona avsaan medeej

Avatar

zochin 2021-12-17 64.119.22.180

ийм эгеэгтэй үеп аялал зохиогоод байгаа нь ямар учиртай юм бэ???? эхлээд хүнээ бодоод дараа нь иөнгөө бод …

Avatar

Mongol hyn 2021-12-17 88.255.111.59

Odoo COVID-toi evlerye dee – ajil amdralaa bodyo – busad oron zygeer l bna lee sh dee – manaihan dendyyleed baih shig ee

Avatar

Зочин 2021-12-17 66.181.161.24

Эргэж орохгүйгээр золбинтооройдоо

Avatar

Зочин 2021-12-17 202.55.188.35

Zolibonthoo boliochee

Avatar

Зочин 2021-12-17 192.82.69.105

Омикрон ороод ирчихсэн юм байна дөө.

Avatar

Зочин 2021-12-17 202.126.88.228

Хилээр ОРЖ ГАРАХ ДОТООД, ГАДААД ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨ ХАТУУ ХОРИГЛООЧЭЭ ‼️🚫🚫🚫🚫

Avatar

Зочин 2021-12-17 202.9.41.21

Тайландын Пукет гэх амралт зугаалгын газар руу 159 иргэн өвөлжихөөр явсан. Тэр хүмүүсээ талдаа хоосон нисээд ирэх үед нь тал төлбөрийг нь гаргуулж, ковидын шинжилгээ авч, тусгаарлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж