Монгол бий биелгээг өвлүүлэхэд ЮНЕСКО 172 мянган доллар батлав | News.MN

Монгол бий биелгээг өвлүүлэхэд ЮНЕСКО 172 мянган доллар батлав

Монгол бий биелгээг өвлүүлэхэд ЮНЕСКО 172 мянган доллар батлав

Монгол бий биелгээг өвлүүлэхэд ЮНЕСКО 172 мянган доллар батлав

"Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, тогтворжуулах нь" төсөлд ЮНЕСКО 172.000 ам.доллар батлав. ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулган Франц Улсын Парис хотноо арванхоёрдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болж байна.

Чуулганд Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Өнөөдрийн чуулганаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол бүжгийн уламжлалт урлаг-Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг нь бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас 2018 онд өргөн мэдүүлсэн “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг Засгийн газар хоорондын хороо нийт 172 мянган ам.долларын төсөвт өртөгтэйгээр батлав.

Ингэснээр Монгол бий биелгээ өвийн уламжлалт мэдлэг, дадал, хэв намбыг шавь сургалтаар дамжуулан залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх замаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтаас Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад шилжүүлэхэд дэмжлэг болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж