Ерөнхийлөгч “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө | News.MN

Ерөнхийлөгч “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Ерөнхийлөгч “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Ерөнхийлөгч “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Зам харгуйгүй, бартаа ихтэй газраар их буу чирэн явж байгаа монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөө дайны хүнд хэцүү жилүүдэд монголчууд ЗХУ-д дулаан хувцас, хүнс нийлүүлж, хагас сая агт морио илгээн, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хүлээлгэн өгч байсан зэргийг бэлгэдсэн хүндэтгэлийн дурсгал юм.

Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тавьж, 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр буюу Ялалтын баярын өмнө Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн онцгой ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэх үеэр иргэн Г.Ганбаяр энэ хөшөөг санаачилж, уран барималч А.Очирболд бүтээсэн байна. 2.5 тн жинтэй хөшөөний суурийг архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу босгожээ.

Хүндэтгэлийн дэнж нь Аугаа их Эх орны дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг мөнхөлсөн Москвагийн гол үзмэрүүдийн нэг юм.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяраа ах нь 2021-12-17 192.82.73.194

Дайнд ялсан Их Гүрнүүдийн 1945 оны Ялтын Хэлэлцээрт ЗХУ ын удирдагч Сталин Монгол Улсын Тусгаар тогтнолыг Дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх санал оруулж, Монгол Улс 1945 онд Тусгаар тогтнолоо баталгаажуулсан нь Дэлхийн түүхийн Тун саяханы үйл явдал шүү. Зөвлөлтийн Агуа Эх Орны дайны үед Монгол улс Зөвлөлтөд сэтгэл харамгүй тусламж үзүүлж байсны билэгдэл Монгол мориндын хөшөөг Оросын Хүндэтгэлийн Төвд байрлуулахыг зөвшөөрсөн нь Найрамдалын баталгаа юм.Түүх Урвалтыг тэвчихгүй шүү.

Avatar

Зочин 2021-12-17 195.181.168.89

Орсод алагдсан монголчуудын хөшөөнд цэцэг өргөхгүй юм уу

Avatar

Жагаа 2021-12-17 66.181.161.73

Монгол хүн нь биш морь нь л үнэлэгдэх нь юутай гутамшиг

Avatar

Заагч 2021-12-17 202.9.46.153

б хог вирус хятадын хаягдалаа хол очиж чацга алд емхий данжаадын шээс

Avatar

б 2021-12-17 66.181.191.232

Брэнд шинэльтэй Герман цэргүүд Сталинградын дэргэд хөлдөж байхад монгол хонины нэхий дээлтэй шархадсан орос цэргүүд 3цаг ухаан алдаад хөлдөхгүй босоод ирдэг байсан даа

Avatar

номуун 2021-12-17 43.228.129.4

1942 оны өвөл гойд хүйтэн байсан гэдэг юм. Чухамхүү тэр хүйтнийг даван туулж, давшилт эхлэхэд түлхэц болсон зүйлсийн нэг нь яахын аргагүй монгол морьд байлаа

Avatar

номун 2021-12-17 43.228.129.4

Монгол морины хүч чадлыг бахадсан, биширсэн ахмад дайчдын олон дурсамж байдаг. 500,000 агтаа бид Улаан-Үд хөлөөр нь тууж, тэндээс нь вагоноор Москва хүргэсэн: Мөн нисэх онгоц, танк, хүлэг морьдоос гадна их хэмжээний алт, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө, нэхий дээл хүртэл бэлэглэсэн түүхтэй. Монгол нэхий дээлээр 1942 оны Москвагийн өвлийг давсан олон дайчин дурсамжиндаа дурьдсан байдаг юм. Хүйтрэх тусам дулаан хонины үс биеийг дулаацуулж, -30-40 хэмийн хүйтэнд уур савсдаг байлаа гэдэг юм

Avatar

Зочин 2021-12-17 17.150.218.217

Bid Orosd urgui l uls baina

Avatar

Зочин 2021-12-17 17.150.216.80

Hairlamaar dursgal bna. bid Orosuudad agt moridoor tuslamj uzuulj bsniig odoo l medej avlaa.

Avatar

Зочин 2021-12-17 66.181.161.75

Manai hun l bolson hoino kino hiihed ashiglah zurag avhuulah hero baatraar baahan bichleg hiilgeh zorilgoor l yavaa biz

Avatar

Зочин 2021-12-17 202.179.25.188

Үргэлж юманд сэтгэл дундуур байх нь сэтгэцийн өвчин гэсэн шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж