“New York Times” сэтгүүлд хүний эрхийн байгууллага мэдээлснээр сүүлийн 10 жилд нийт долоон хүн K-поп сонсож, үзсэнээсээ болж цаазын ял сонссон байна.
“Шилжилтийн үеийн шударга ёсны ажлын хэсэг” нийт Хойд Солонгосын 700 гаруй оргодлуудаас ярилцлага авчээ. Тэдний хэлснээр цаазаар авах гол шалтгаануудын нэг нь Өмнөд Солонгосын соёлыг үзсэн, даган дуурайж, тараасан үйлдлүүд орно гэв.
Ким Жон Уны хэлснээр К-поп бол “харгис хорт хавдар” бөгөөд Хойд Солонгосын "хувцаслалт, үс засалт, яриа, биеэ авч явах байдал"-ыг энэ соёлоороо завхруулж байна гэж "гомдолжээ".
Уилсон төвийн ахлагч Жеан Ли тайлбарлахдаа “ Хойд Солонгосын залуу үе хэрэв өмнөдийн тухай үзэж харах юм бол хилээс гадна ямар аз жаргалтай, эрх чөлөөтэйг ойлгох болно. Учир нь тэдний харах зүйл бол өмнөд солонгосчуудын Сөүл дэхь амьдрал юм” гэжээ.
Times сэтгүүлд бичсэнээр Хойд Солонгосын батлагдсан хуулийн дагуу өнгөрсөн жил Өмнөд Солонгосын “Netflix”-тэй хамтарсан “Squad Game” киног хууль бусаар хилээр нэвтрүүлсэн иргэнд цаазын ял оноосон байдаг.
ЭХ СУРВАЛЖ : THE WEEK
Т. ИСҮ
Холбоотой мэдээ