Дэлхийн мисс-2021: Оролцогчдоос халдвар илэрч, тоглолтыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн мисс-2021: Оролцогчдоос халдвар илэрч, тоглолтыг хойшлуулжээ

Дэлхийн мисс-2021: Оролцогчдоос халдвар илэрч, тоглолтыг хойшлуулжээ
"Дэлхийн мисс-2021" тэмцээний финалын тоглолтыг түр хойшлуулсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгджээ. Тэмцээнд эх орноо төлөөлөн мисс А.Бөртэ-Үжин амжилттай оролцож, “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, тэмцээний хагас шигшээд шалгараад байсан юм.
"Дэлхийн мисс-2021" тэмцээнийг хянах вирус судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, Пуэрто-Рикогийн эрүүл мэндийн газартай ярилцсаны дараа арга хэмжээг зохион байгуулагчид Пуэрто Рико дахь цэнгэлдэх хүрээлэнд ирэх 90 хоногийн дотор дахин товлох шийдвэр гаргажээ. Энэхүү тэмцээнийг 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулж буй тэмцээнд дэлхийн 130 гаруй орны миссүүдтэй эх орноо төлөөлөн өрсөлдсөн.
Өчигдрийн байдлаар тайзан дээр болон хувцас солих өрөөнд цар тахлын халдварын эрсдэл нэмэгдэж, эерэг тохиолдлууд батлагдсан тул тэмцээнд оролцогчид, ажилтнууд, үзэгчдийн аюулгүй байдалд нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Эмнэлгийн мэргэжилтнүүд ийм нөхцөл байдалд нэн даруй хорио цээрийн дэглэм барьж, ажиглалт, шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тэмцээнд оролцогчид болон ажилтнуудыг эрүүл мэндийн ажилтан, зөвлөхүүд зөвшөөрсний дараа эх орон руу нь буцаана гэдгийг "Miss World" компанийн захирал Жулиа Морли мэдэгдсэн байна.

“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болох байсан. Монголын мисс А.Бөртэ-Үжин Соёл урлагийн их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр одоо 23 настай. Тэрбээр "Дэлхийн мисс" тэмцээний тэргүүн титэм авахын төлөө өөрийгөө бүрэн дайчилж, хичээнэ. Ирээдүйн зорилго нь тухайн хүнийг илүү хол замд хөтөлдөг гэж боддог. Би дан ганц уран нугаралтаараа шагнал авна гэж хэлэхгүй. "Дэлхийн мисс" тэмцээний титмийг эх орондоо авч ирэхийн төлөө бүх зүйлээ дайчилна" гэж хэлж байв. Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж