"АН-ыг та нар яагаад арчих гээд байгаа юм"

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Live"АН-ыг та нар яагаад арчих гээд байгаа юм"

УИХ-ын чуулганаар өнөөдөр 143 хууль эцэслэн батлах аж. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсоно.

11 : 26
2021-12-17

Боловсролын тухай багц хуулийг эцэслэн баталлаа

Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлан санал хураалт явууллаа.

  • Боловсролын тухай багц хуулийг эцэслэн баталлаа.
  • Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн баталлаа.
  • Гамшгаас хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Залуучуудын хөгжлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг эцэслэн баталлаа.
  • Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн баталлаа.
  • Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлав.
  • Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлав.
  • Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг батлав.
  • Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлав.
  • Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.
  • Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
  • Статистикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав.
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа.
  • Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав.
  • Үй олноор хөнөөх болон зэвсэг дэлгэрүүлэх терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг батлав.
  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлав.
  • Хог хаягдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болсон тухай хуулийг эцэслэн батлав.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.
  • Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.
  • Хэмжил зүйн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Хот суурин газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
  • Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа.
  • Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа.
  • Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа.
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн баталлаа.
  • Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ.
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг баталлаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн батална.

  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх хүчингүй болсон тухай хуулийн төслийг баталлаа.
  • Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг батлав.
  • Улсын бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  баталлаа.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
  • Харилцаа холбооны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсон тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа.
  • Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн баталлаа.
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлав.
  • Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав.
  • Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
  • Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа.
  • Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг эцэслэн баталлаа.
  • Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.  
10 : 26
2021-12-17

"АН-ыг та нар яагаад арчих гээд байгаа юм"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг шууд шоронд хорилоо. Бүгдээрээ шаагилдаад хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гээд шуугилдах байх. Энэ зүгээр нэг хүн биш шүү. АН-ын лидер хүн. Монгол Улсад хууль шүүх юу болчихсон юм бэ. Ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ын үгүй хийдэг байдлаа зогсоохгүй юм уу. УИХ-д ажлын хэсгээ байгуулаач ээ. Анхаарал тавьж ажилламаар байна. Шударга ёс тогтохгүй нь гэдэг итгэлийг улам лавшруулаад байна. Д.Зүмбэрэллхамыг харсаар байтал ШЕЗ-ын даргаар томиллоо. АН-ыг та нар яагаад арчих гээд байгаа юм. АН-ыг Дээд шүүхийн тамгын газрын үүрэг гүйцэтгэгч, СЕХ тоглож байна.

Монгол Ардчилсан маягаар явмаар байна. Улс төрийн намын тухай хуульд 30 хоногийн дотор бүртгэнэ гэж байгаа. Эрхэм гишүүдээ хуулиас давсан журам гэж байх ёсгүй. Энэ улс орон юу болж байгаа юм. Улс төрийн намыг ТББ-тай адилтгаад сууж байж болохгүй. Тэдэнтэйгээ тэмцээч. Та нар Э.Бат-Үүл дээр шийдвэр гаргаж өгөөч. Нэг хүний асуудал биш. Энэ ардчиллын асуудал.

09 : 51
2021-12-17

Чуулган: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болно. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.

  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/
  • “Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/
  • Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар”
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж