Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн Задгай гэдэг газар өчигдөр /2021.12.16/ 22:05 цагт 4.4 магнитуд газар хөдөлжээ.
Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүйг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн байна.
Нэг хоногийн өмнө ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээлсэн. Газар хөдлөлтийн чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгджээ. Манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн.
Холбоотой мэдээ