АН: Э.Бат-Үүлийг хорих шийдвэр гаргасан нь улс төрийн шинжтэй гэж хардаж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

АН: Э.Бат-Үүлийг хорих шийдвэр гаргасан нь улс төрийн шинжтэй гэж хардаж байна

АН: Э.Бат-Үүлийг хорих шийдвэр гаргасан нь улс төрийн шинжтэй гэж хардаж байна

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр (2021.12.16) Ардчилсан нам (АН)-ын гишүүн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих шийдвэр гаргасан. Түүний хүү Б.Чулуудай "Аав минь өнөөдөр хэлмэгдлээ. Өөрөө огт оролцоогүй, хийгээгүй, мэдээгүй байсан хэргийн төлөө дөрвөн жилийн ял сонслоо. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна" гэж мэдэгдсэн.

Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд, дэмжигчид С.Зориг агсны хөшөөний өмнө жагсч байна. 

DOUBLESTANDART-ЫГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛСАД АРДЧИЛАЛ СҮЙРНЭ

Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:

-Монголд шударга шүүх, шүүхийн тогтолцоо байна уу гэдэгт би эмзэглэж байна. Нэг хэсэгт нь хууль үйлчилдэг. Нөгөө хэсэгт нь хууль үйлчилдэггүй учраас үүний эсрэг тэмцэхээс өөр арга алга. Эрх баригч намын маш олон гэмт этгээд байна. Тэднээс ял сонссон нь хэд байна. Та нар бодоод үз дээ. Ардчиллын лидерүүдийн нэг болсон Э.Бат-Үүлд ял оноож, хэнийг айлгах гээд байгаа юм бэ. Ер нь шүүүх хурлыг нээлттэй явуулсан нь дээр байсан. Юм болгоныг хаалттай хаалганы цаана шийддэг.

Doublestandart-ыг халахгүй бол Монгол Улсад ардчилал сүйрнэ. Тиймээс ялгавартай шүүхийн бодлогыг эсэргүүцэж байна. Үүний төлөө тэмцэнэ. Бүгдэд адил шударга бай. ЖДҮС-гаас мөнгө идсэн хүмүүс УИХ-д сууж байна. Э.Бат-Үүл бол Монгол Улсын баатар. Түүнд хийж хэрэгжүүлсэн олон ажил бий. Нийслэл хотыг хөгжүүлж болохыг бодитоор харуулж чадсан хүн. Гэм буруутай хэн нэгнийг АН өмөөрөхгүй. Гэхдээ хамгийн гол нь шүүх шударга бай. Шударга ёс, хүний эрхийн төлөө бид энд жагсч байна.

АРДЧИЛЛЫГ ҮНЭХЭЭР МУУХАЙ ХАРАГДУУЛЖ, АРДЧИЛЛЫН ТУГИЙГ БӨХӨӨЖ БАЙНА

Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:

-Ардчилсан хувьсгалын лидерүүдийг хорьж байна. Ардчиллыг үгүйсгэж байна. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшүүлэхгүй гэж дөрвөн хэрэг үүсгэсэн. Хоёр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, ямар ч хохиролгүй хэргээр Э.Бат-Үүлийг хорих шийдвэр гаргасан нь улс төрийн шинжтэй гэж хардаж байна. Энэ нь ардчиллыг үнэхээр муухай харагдуулж, ардчиллын тугийг бөхөөж байна. Шүүх эрх мэдлийг гартаа авах замаар Монголын улс төрд ноёрхлоо тогтоож байгаа увайгүй үйлдэл гэж харж байна. Үүний эсрэг ардчилалд хайртай бүхэн тэмцэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж