ХОМ-ийн зөрчилтэй нэр дэвшигчдэд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

ХОМ-ийн зөрчилтэй нэр дэвшигчдэд хариуцлага тооцно

ХОМ-ийн зөрчилтэй нэр дэвшигчдэд хариуцлага тооцно

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 6-наас 10-ны өдөр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 188-ыг нь хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад, 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 110 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 33-ыг нь хянан шийдвэрлэжээ. Одоогоор 77 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байгаа аж.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын бүтэц, орон тоо, нийт ажилтны ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийснээр авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй эрсдэлтэй албан тушаал (ажлын байр)-ыг ХАСХОМ гаргавал зохих этгээдэд оруулан хуулийн үйлчлэлд хамруулах тухай зөвлөмж, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүргүүлээд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны нийт 18 орон тооны гишүүний ХАСХОМ-ийн эрхийг системд үүсгэж, системд мэдүүлгээ хэрхэн гаргах талаар заавар зөвлөмж өгчээ. Хэрэв ХОМ-ийн зөрчилтэй дүгнэлт гарвал хариуцлага тооцох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж