Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөнгөж сая шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноолоо. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийллээ.
Ч.ӨНӨРБАЯР: ХЭРВЭЭ УЛС ТӨРИЙН ХОРИГДЛЫН ЧИНЬ ЖАГСААЛТ ХЭРЭГТЭЙ БОЛ ДАРААГИЙНХ НЬ БИ БОЛЪЁ
Тэрбээр Монгол Улсад улс төрийн хоригдол дуусах болоогүй юм байна. Улс төрийн хоригдлын жагсаалт цаашаа үргэлжлэх юм байна гэж харж байна. Мөн одоогийн эрх баригч нар төрд байгаа цагт хүний эрхийг хамгаалдаг тогтолцоо худлаа болж. Шүүх бол ардчилал, эрх чөлөөний баталгаа байдаг. Гэтэл одоо үзэл санаа, бодлого ярьсан хүмүүсийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлдэг байдал үргэлжилж байна. Уг нь энэ буруу тогтолцоог төгсгөл болсон гэж бодож байсан чинь харамсалтай нь үгүй байж. Нөгөө талаараа Э.Бат-Үүл гэж хүн бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг болсон хүн. Түүнд ял оноосныг цаагуураа Монгол Улсын ардчилалд заналхийлж байна гэж ойлголоо.
Холбоотой мэдээ