У.Хүрэлсүх: Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт зам юм | News.MN

У.Хүрэлсүх: Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт зам юм

У.Хүрэлсүх: Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт зам юм

У.Хүрэлсүх: Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт зам юм

Манай сайтын тоймч Ж.Нямсүрэн Кремлийн ордноос мэдээлж байна.


"ХОЁР УЛСЫН ХУВЬД МАШ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЙЛЧЛАЛ БОЛЖ БАЙНА"

НЭМЭЛТ: 19:30 ЦАГ

Олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү энэхүү айлчлалыг тоймлохдоо “Хоёр улсын Төрийн тэргүүн нар шууд хэлэлцээ хийж байгаа нь чухал алхам юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Транзит Монгол болох” мөн эрчим хүчний талаар барьж буй том бодлогуудаа маш тодорхой танилцууллаа. Уулзалтаар Москвагийн тунхаглал гарна. Хоёр улсын хувьд ач холбогдолтой айлчлал болж байна” гэж товч дүгнэлээ.


В.ПУТИН, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 19:10 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал үргэлжилж байна.

Түүнийг Кремлийн ордонд ОХУ-ын удирдагч В.Путин өөрийн биеэр угтан, уулзсандаа талархлаа илэрхийлээд  хоёр улсын эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлж, хамтран ажиллаж байгааг дурдаж, “ОХУ-д та маш шахуу хөтөлбөртэй айлчилж байна. Таны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын энэ хүнд үед хоёр улсын дипломат харилцаа тогтоосны зуун жилийн ойн хүрээнд урилга илгээсэнд хариу талархал дэвшүүлэв. Тэрбээр “Хоёр орны ард түмэн дайны үед ч хамт байсан, энх цагийн бүтэн байгуулалтын үед ч хамтдаа байж, нөхөрлөн хамтдаа зүтгэсэн.  

1939 оны халх голын дайн, эх орны дайны үеийг та маш сайн мэдэж байгаа. Монголын ард түмэн энэ үйл явдалд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол Оросын ард түмний хүн төрөлхтний өмнө байгуулсан асар том гавьяа гэж боддог. Дэлхийн аюулгүй байдлыг хангаж, нацизмаас дэлхий дахиныг, эх орноо хамгаалах агуу их дайн байсан.

Өнгөрсөн зууны хугацаанд Монгол Улс хөгжил дэвшилд Зөвлөлтийн ард түмний тусламж, нөлөө их байсан. Атар газар эзэмших, аж үйлдвэрийн кабинет барих, түүнчлэн соёл урлагийн салбарт төдийгүй сансарт хүртэл хамт ниссэн”-ийг онцолсон юм. Мөн  В.Путиныг ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа харилцаа улам бүр сэргэсэн гэдгийг онцлон “Бидэнд одоо тулгамдаж буй асуудал бол худалдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирэхдээ Транзит Монгол болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг хэрэгжүүлэхэд холбоглох ёстой гэж үзэж байгаа.

Таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг бид бүхэн дэмжиж байгаа. Бид Ази-Европыг, нэн ялангуяа БНХАУ, ОХУ-ыг холбосон өргөн уудам оронд оршин тогтнодог.

Өчигдөр БНХАУ даргатай уулзсан цахим уулзалт амжилттай болсонд баяр хүргэе. Манай хоёр хөршийн төрийн тэргүүдийн уулзалт дэлхий ертөнцийн анхаарлын төвд орж, томоохон асуудлуудыг ярилцсан.

Европ, Азийг холбосон хамгийн дөт зам бол Монгол Улс. Тийм учраас Монгол Улсыг транзит Монгол болгоё гэсэн зорилт тавьж, хоёр улсыг холбосон төмөр замыг зүүн талдаа  өвөр байгалийг Хятадын зүүн хойд хэсэгтэй холбох,  барууэс талаараа  Туваг улс, Кизилээс орж ирж байгаа төмөр замыг Хятадтай баруун талаар холбох, төв коридорын төмөр замаа сайжруулах, хурдны авто зам тавих асуудал байна.

Орос Хятадыг холбосон хийн хоолой Монголын газар нутгаар дамжих асуудал амжилттай явж байгаад баяртай байна.

2019 онд би Ерөнхий сайд байхдаа тантай энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Энэ асуудал одоо маш урагштай яваад талархаж байна. Мөн эрчим хүчний коридорыг бий болгох  шаардлагатай гэж үзэж байна.

2016 оноос хойш ярилцсан БНХАУ, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын асуудлыг бүрэн эрхийн 6 жилийн хугацаанд эрчимжүүлэх зорилготой байна” гэсэн юм.

Үүний дараа хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан хэлэлцээ хийж, Кремлийн ордонд үдийн зоог барих юм.


АЙЛЧЛАЛ: 100 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын ганцаарчилсан уулзалт Кремлийн ордонд Москвагийн цагаар 13.30 цагт эхэлнэ.

Уулзалтаар хоёр оронд харилцан ашигтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг хөндөн ярилцах юм.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны зуун жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ганцаарчилсан уулзалтаас “100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-12-16 202.9.46.11

МОНГОЛЫГ ТУСГААР ТОГТНОСОН БИЕ ДААСАН УЛС ГЭДГИЙГ ДЭЛХИЙ ДАХИНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХЭД ОРОСЫН ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ. ОРОСЫН ХҮЧИНД БИД 70 ЖИЛ АМГАЛАН ТАЙВАН АМЬДАРСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН. ҮҮНИЙГ ХЭН Ч ЮУГААР Ч НЯЦААЖ ЧАДАХГҮЙ.

Avatar

zochin 2021-12-16 202.126.89.217

Төрийн тэргүүнүүд алс хэтийн юмаа яридаг юм та нар дуугай сонс хэрэгжүүлэх эсэх нь тухайн төр засгийн асуудал юм хийхэд асуудал их бий шүү зүгээр ярьсан зоргоор хийчихдэг эд биш харин Хүрэл Оюу гийн үед л том төслүүд хөдөлсөн энэ засгийг нам хамаарахгуй ойлгодог хүн дэмжих хжржгтэй

Avatar

Хятадаас Казахстанаар барьчихсаан 2021-12-16 112.72.9.126

Монголоос Европ хүрэх дөт зам нь бол Орос мөн боловч ингэж хэлээд өөрчлөгдөхгүй байхаа

Avatar

Зочин 2021-12-16 192.82.92.201

яриаа л байдаг явж байгаа ажил байдаг юм уу, газ байхгүй, төмөр зам байхгүй, хэрчим хүч байхгүй,

Avatar

зочин 2021-12-16 202.70.33.190

Төмөр замаа цахилгаанжуулаал, хурдны галт тэрэг, замаа хурдан тавилдаа.УБТЗ ОХУ хамтарсан нийгэмлэг шүүдээ. ОХУ -ын бүх зам цахилгаанжсан манайх ОХУ -аас түлш худалдан авч вагонуудаа чирдэг бүдүүлэг техник ашигласаар л байна шүүдээ.

Avatar

Зочин 2021-12-16 43.228.129.20

Монгол төр цаашдаа улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө шаардлагатай бүх замаар тэмцэх хэрэгтэй Энэ тэмцэлдээ монголчууд том байх хэрэгтэй бид том байснаар том хэлэлцээ хийж чадна, том төмөр зам тавьж чадна ,том гүүрүүд барьж чадна,том барилгууд барьж чадна, том том уурхайнуудтай болж чадна, том том төслүүдийг амилуулж хийж чадна,том том банзуудтай болж чадна,том том боловсруулах үйлдвэрүүдтэй болж чадна,,иэгэхээр бид том байх хэрэгтэй тэгвэл дайснууд маань биднийг үнэлж өөр нүдээр харах болно.

Avatar

Зочин 2021-12-16 98.37.80.18

2 uulaa butehgui ee Oros Mgl iin ard tumen ulam l yduursaar

Avatar

Зочин 2021-12-16 192.82.76.141

Эгийн голын УЦС-ыг дурссан ч үгүй .галөг болав

Avatar

Зочин 2021-12-16 202.179.27.156

ХМ. ТЭГСЭН ҮҮ ХЭРЭГ АЛГА. ПУТИНЫГ ЖООХОН ЗАГНАЧИХААР ХОНШООРТОЙ ААВЫН ХҮҮ МОНГОЛД АЛГА УУ? ЯАХАВ БУЦАЖ ИРЭХ ЗАМДАА ЧАД ХИЙХ Л БИЗ. ҮХЭХЭЭС АЙХГҮЙ ХҮН Л МОНГОЛЫГ УДИРДМААР БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2021-12-16 213.87.155.224

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

bataa 2021-12-16 202.126.89.19

Хүүк хоёрдохоо уулзаж байна даа. Хийн хоолой тавина гэсэн, Эдийн засгийн коридор гэсэн, Хурданы зам тавина гэсэн Одоо транзит тээвэр гэдэг юм ярьж байдаг. Оросууд шилний цаанаас чихэр долоолгоод байдаг манай нөхдүүд түүнийг хүлхээд ханахгүй дахин дахин долоосоор байгаад хэл нь цоорлоо. Ганц усан цахилгаан станц, өөрийн нүүрсэн дээрээ цахилгаан станц барьж чадахгүй Оросын царай хараад байдаг тусгаар орон гэхэд ичмээр шүү. Ийм учир Цэдэнбал борга 16-р холбооны улс болоё гэж захиа бичиж байхав дээ

Avatar

Монголыг зам зуурын зугаа цэнгэлийн орон болгох нээ 2021-12-16 59.153.113.130

Тэнэг ац ХҮК

Avatar

Зочин 2021-12-16 66.181.190.199

Нямсүрэн гэж амьсгаа бичсэн юмаа эргэж уншаасай. Кабинет ч гэх шиг. Нуль алдаа. Бүр дүүрэн алдаа шүү.

Avatar

Зочин 2021-12-16 66.181.180.233

Хүрэлсүхэд хазаарлуулсан фашистууд шээс нь гоожиж байна. Юу ярихаа ард түмэндээ өшиглүүлсэн луйварчдаар заалгахгүйээ

Avatar

Зочин 2021-12-16 174.114.131.202

TRANSIT iin achaa achij ybh tumur zam mongold xaraahan alga daa erguu modonsux mini.

naad tumur zam chini dotoodiin achaa exportiin achaagaa diilehgui ya yadaa gj bn

Avatar

O 2021-12-16 67.161.146.209

Putin ene teneg yu gej yarih boldoo gesen shig ejtoi harj bna…, Ineedee barij yadaad

Avatar

Зочин 2021-12-16 66.181.180.66

Өөрийн биеэр угтлаа гэнэ. Дээр үед Энхбаярын гарын халуунаар удаан атгалаа гэж бичиж байсныг уншсанаа санав. БИТГИЙ ийм МАНгар б**с долоогч бай л даа.

Avatar

Зочин 2021-12-16 64.119.18.109

Путин нь үнэн тээнэг бииздйй байна гэж хархж байга даа. Манай мулгуу яаж халаах бол до. Өмнөөс нь ичиж байна шүү.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-12-16 66.181.178.113

Маш зөв уулзалт болж байна. Жингийн цуваа явж л байна, жингэр ноход гуцаж л байдаг.. Бид Орос, Хятадтай маш сайн харилцаатай байх нь хамгаас чухал.. Харин Америк бол манай 300 дахь хөрш шүү дээ

Avatar

Иргэн 2021-12-16 150.129.142.182

Хятадын өвөр байгаль гэж хаана байнаа Сайтын тоймч Нямсүрээн?

Avatar

Зочин 2021-12-16 192.82.78.7

Hyatadiin uvur baigaltai holbono genuu

Avatar

irgen 2021-12-16 66.181.161.66

nuam gyai ta ichguurtei setguulchiin dur turh bolj bna da,neg bolhoor elbegeeg doloogood esvel ingej dolginood

Avatar

Зочин 2021-12-16 66.181.161.99

Ирэнгүүтээ Борис Ельцинтэй уулзаад ирлээ гэж мэдэх л баагий

Avatar

Зочин 2021-12-16 66.181.160.61

Амжилт2 гээд байх ямахуу оюуны чадвартай хүн явуулчихаад амжилт2 гээд байнаа. Путинтэй уулзаж байгаач юмуу үгүй ч юмуу? Аягүй бол цаадах нь нэг өөртэйгөө адилхан орлон тоглогч уулзуулж байгаач юм билүү. Горбачёв Сталинтай ч уулзаж байгаа юм билүү хэн мэдлээ. Т1 байж улс орон, ази европ холбосон дөт зам гэнүү. Хэрээ мэдэхгүй хамаагүй бурж байж ард иргэдэд гай бологүй 6 жилээ дуусгаач.

Avatar

Зочин 2021-12-16 66.181.190.30

Энэ пиздаа архиа уугаад авгай хүхнүүдэд байр сууц өгөөд явж бвал барав

Avatar

зочин 2021-12-16 64.119.24.224

Бат–үүлийн шүүх хурал дуусч ял өгснөөр 2 ерөнхийлөгч уулзаж эхэллээ. 2 их хөрш маань ардчилсан монгол улсын нөлөөнөөс үхэтлээ айж байдаг бөгөөд коммунист угшилтай намд сонгуулийн зардлыг нь бялууртал нь өгч ардчилсан нам болон түүний лидерүүдийг устгах ганц үүргийг л өгдөг. манай хүн ямарч байсан авсан мөнгөнийхөө хариуд Зоригийн дараа 2 дахийг нь нам дарлаа гэсэн сайхан мэдээтэй л очиж байгаа юм байна.. эх орноо оросын харьяат улс болгох гэж хүсэлт өгч байсан намд эх орны хэрэг байхгүй дээ

Avatar

Зочин 2021-12-16 202.55.188.40

Энэ солиорлоо боль оо. Бат-үүлийн хурал өчнөөн олон удаа хойшлож байж өнөөдөр болсон нь энэ айчлалтай ямар холбоотой юм бэ.

Avatar

Зочин 2021-12-16 107.77.173.8

Свпадение?……недумаю…..

Avatar

Иргэн 2021-12-16 150.129.142.182

Зоригийн хаана ч хүрэхгүй Бат-Үүлийн хотын дарга байхдаа яаж даварсныг нь шүүх гэж өчнөөн хойшилсон хурал Хүрэлсүхийг албан ёсоор урьсан Путинд ямар хамаа байнаа.

Avatar

14 Тэрбу Хулгач hulgi Еөк 2021-12-16 217.138.194.30

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй хүнээ олоо

Avatar

Зочин 2021-12-16 119.40.100.170

Хүлээж л суугаа биз

Avatar

Зочин 2021-12-16 192.82.75.78

АМЖИЛТ ХҮСЬЕ ! ЕРӨНХИЙЛӨГЧИД

Avatar

Амжилт хүсье 2021-12-16 59.153.114.131

Амжилт. Бид мөнхийн хөршүүд.

Avatar

ЗОЧИН 2021-12-16 66.181.188.242

зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж