У.Хүрэлсүх: Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт зам юм

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт зам юм

У.Хүрэлсүх: Монгол Улс Европ, Азийг холбосон хамгийн дөт зам юм

Манай сайтын тоймч Ж.Нямсүрэн Кремлийн ордноос мэдээлж байна.


"ХОЁР УЛСЫН ХУВЬД МАШ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЙЛЧЛАЛ БОЛЖ БАЙНА"

НЭМЭЛТ: 19:30 ЦАГ

Олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү энэхүү айлчлалыг тоймлохдоо “Хоёр улсын Төрийн тэргүүн нар шууд хэлэлцээ хийж байгаа нь чухал алхам юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Транзит Монгол болох” мөн эрчим хүчний талаар барьж буй том бодлогуудаа маш тодорхой танилцууллаа. Уулзалтаар Москвагийн тунхаглал гарна. Хоёр улсын хувьд ач холбогдолтой айлчлал болж байна” гэж товч дүгнэлээ.


В.ПУТИН, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 19:10 ЦАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал үргэлжилж байна.

Түүнийг Кремлийн ордонд ОХУ-ын удирдагч В.Путин өөрийн биеэр угтан, уулзсандаа талархлаа илэрхийлээд  хоёр улсын эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын салбарын харилцааг идэвхтэй хөгжүүлж, хамтран ажиллаж байгааг дурдаж, “ОХУ-д та маш шахуу хөтөлбөртэй айлчилж байна. Таны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын энэ хүнд үед хоёр улсын дипломат харилцаа тогтоосны зуун жилийн ойн хүрээнд урилга илгээсэнд хариу талархал дэвшүүлэв. Тэрбээр “Хоёр орны ард түмэн дайны үед ч хамт байсан, энх цагийн бүтэн байгуулалтын үед ч хамтдаа байж, нөхөрлөн хамтдаа зүтгэсэн.  

1939 оны халх голын дайн, эх орны дайны үеийг та маш сайн мэдэж байгаа. Монголын ард түмэн энэ үйл явдалд маш хүндэтгэлтэй ханддаг. Энэ бол Оросын ард түмний хүн төрөлхтний өмнө байгуулсан асар том гавьяа гэж боддог. Дэлхийн аюулгүй байдлыг хангаж, нацизмаас дэлхий дахиныг, эх орноо хамгаалах агуу их дайн байсан.

Өнгөрсөн зууны хугацаанд Монгол Улс хөгжил дэвшилд Зөвлөлтийн ард түмний тусламж, нөлөө их байсан. Атар газар эзэмших, аж үйлдвэрийн кабинет барих, түүнчлэн соёл урлагийн салбарт төдийгүй сансарт хүртэл хамт ниссэн”-ийг онцолсон юм. Мөн  В.Путиныг ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа харилцаа улам бүр сэргэсэн гэдгийг онцлон “Бидэнд одоо тулгамдаж буй асуудал бол худалдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм.

Ерөнхийлөгчөөр сонгогдож гарч ирэхдээ Транзит Монгол болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг хэрэгжүүлэхэд холбоглох ёстой гэж үзэж байгаа.

Таны дэвшүүлсэн Евро-Азийн түншлэлийг бид бүхэн дэмжиж байгаа. Бид Ази-Европыг, нэн ялангуяа БНХАУ, ОХУ-ыг холбосон өргөн уудам оронд оршин тогтнодог.

Өчигдөр БНХАУ даргатай уулзсан цахим уулзалт амжилттай болсонд баяр хүргэе. Манай хоёр хөршийн төрийн тэргүүдийн уулзалт дэлхий ертөнцийн анхаарлын төвд орж, томоохон асуудлуудыг ярилцсан.

Европ, Азийг холбосон хамгийн дөт зам бол Монгол Улс. Тийм учраас Монгол Улсыг транзит Монгол болгоё гэсэн зорилт тавьж, хоёр улсыг холбосон төмөр замыг зүүн талдаа  өвөр байгалийг Хятадын зүүн хойд хэсэгтэй холбох,  барууэс талаараа  Туваг улс, Кизилээс орж ирж байгаа төмөр замыг Хятадтай баруун талаар холбох, төв коридорын төмөр замаа сайжруулах, хурдны авто зам тавих асуудал байна.

Орос Хятадыг холбосон хийн хоолой Монголын газар нутгаар дамжих асуудал амжилттай явж байгаад баяртай байна.

2019 онд би Ерөнхий сайд байхдаа тантай энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Энэ асуудал одоо маш урагштай яваад талархаж байна. Мөн эрчим хүчний коридорыг бий болгох  шаардлагатай гэж үзэж байна.

2016 оноос хойш ярилцсан БНХАУ, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын асуудлыг бүрэн эрхийн 6 жилийн хугацаанд эрчимжүүлэх зорилготой байна” гэсэн юм.

Үүний дараа хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан хэлэлцээ хийж, Кремлийн ордонд үдийн зоог барих юм.


АЙЛЧЛАЛ: 100 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын ганцаарчилсан уулзалт Кремлийн ордонд Москвагийн цагаар 13.30 цагт эхэлнэ.

Уулзалтаар хоёр оронд харилцан ашигтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг хөндөн ярилцах юм.

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны зуун жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ганцаарчилсан уулзалтаас “100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж