Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны арванхоёрдугаар 20-ны Даваа гаригт товлогджээ.
Тус хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэх юм байна.
Мөн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харъяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ