Хоёр иргэн ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Хоёр иргэн ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлжээ

Хоёр иргэн ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлжээ

“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн ажлын цаг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авчээ.

Дээрх хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж