Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ | News.MN

Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ

Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ

Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ

НЭМЭЛТ:

Э.Бат-Үүлийн хүү Чулуудай:

-Аав минь өнөөдөр хэлмэгдлээ. Хэвлэлийнхэн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Өөрөө огт оролцоогүй, хийгээгүй, мэдээгүй байсан хэргийн төлөө нийслэлийн удирдлагуудаас хохиролтой гэж нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлж, дөрвөн жилийн ял оноолоо. Биднийг анх хамт ялласан. Гэхдээ миний хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан. Бид хуулийн дагуу давж заалдана. Эцсийг нь хүртэл явна.

Аав минь захиж хэлэхдээ "Нэгдүгээрт, хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдал, гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна" гэж хэлүүллээ.

Миний аав ардчиллын төлөө 30 гаруй жил тэмцсэн. Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцэнэ. Улсад нэг ширхэг мөнгөний хохирол учруулаагүй. Шүүх байгууллагыг хүндэтгэж, өнөөдрийг хүртэл чимээгүй байсан. Аавын биеийн байдал муу байна. Саяхан бэртэл авсан байсан.


ШҮҮГДЭГЧ Л.НАРАНТУЯА, Ш.ГАНХУЯГ, Д.ОЮУНЖАРГАЛ, Ё.ГЭРЭЛЧУЛУУН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс:

-шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял,

-шүүгдэгч Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

-шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-иргэний хариуцагч "Бэрэн" ХХК-иас 9 тэрбум төгрөгийг,

-шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг,

-шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг

-шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан, Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Э.БАТ-ҮҮЛД ЯЛ ОНООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан Д.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтар нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ес дэх өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, ТОСК-ын захирал асан Д.Гантулгад таван жилийн хорих ял тус тус оноожээ.

Прокурорын байгууллагаас шүүгдэгч нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай яг одоо мэдээлэл хийхээ мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

103 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-16 64.119.25.76

Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Өөрөө огт оролцоогүй, хийгээгүй, мэдээгүй байсан хэргийн төлөө нийслэлийн удирдлагуудаас хохиролтой гэж нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлж, дөрвөн жилийн ял оноолоо. Биднийг анх хамт ялласан. Гэхдээ миний хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Ийм юм хэлэхдээ уйлагнасан, юу ч хийж үзээгүй, айлын эрх банди нэг их тэмцлээ юу? Яг үнэнийг хэлбэл аав нь хүүгийнхээ ялыг л үүрчих шиг боллоо.

Avatar

zochin 2021-12-16 98.215.126.149

Tuuniihee orond mongoliin ard tumnees uuchlal guisan bol aaviig chin tur hungun yallah ch baisiimuu.Yahav hunii etseg chinii yaliig uureed orloo.Harin ene helmegdsen ene ter gej ineed hurgeed demii bizdee.Tur tumen ulaan rsaim zugeer baigaa huniig shorond hiine gedeg yu l bol.

Avatar

Зочин 2021-12-16 103.11.193.170

Чулуудай хүүгийн хийсэн ажлын төлөөс нь Эцэг нь болж байгаа байх л даа…

Avatar

Зочин 2021-12-16 66.181.189.102

Mongold uls tur mungu , avilgiin uur uurhai bolson

Avatar

зочин 2021-12-16 66.181.178.113

аав чинь хэлмэгдээгүй чиний үүрэх ялыг өөр дээрээ авлаа.

Avatar

hi 2021-12-16 66.181.170.73

Mongoliin ardchiliig nugchin darj baindaaa

Avatar

Зочин 2021-12-16 66.181.180.233

Ер нь Монголын ардчиллын нэр барьж дээр гарсан нөхдөөс цэвэр хүн байдаг юм уу. АН нэр халхавч нь юм биш үү. Батуулд дахин төлөвлөлтийн луйвраас гадна АСЕМ, тендр, Зоригийн гээд олон хэрэг яригддаг юм байна. Ер нь ардчиллаар халхалсан олон луйварчид бий дээ. АН жинхэнэ ардчилсан нам болж цэвэрших ганц арга нь намаа тарааж шинээр зохион байгуулах гэсэн дүгнэлт гарах болж. Судалж үзмээр ч юм шигээ

Avatar

Зочин 2021-12-16 202.70.38.18

ШУНАЛААСАА БОЛЖ ДЭЭ, ЭЦГЭЭ ӨӨРӨӨ ШОРОНД ХИЙЧИХЭЭД ЖҮЖЭЭД БАЙХЫН.

Avatar

Гялбаа 2021-12-16 202.126.90.32

Чулуудай чи ичээч уйлж муйлж жүжиглээд, идсэн мөнгөө олсон ашигтайгаа төлөөд ард түмнийхээ өмнө өвдөг сөхөрч гуйгаад шорондоо орооч.

Avatar

Чулуудайд 2021-12-16 202.126.92.99

Шийдвэрээ хүлээн зөвшөөрнөө хө ард түмнээсээ уучлалт гуйгаад уйлсан бол болох л байлаа

Avatar

Зочин 2021-12-16 213.87.155.224

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-16 172.58.204.96

Шунал нь тулам болж нэрээ иджээ гэж…. Зайсанд баахан хувийн орон сууц барьж зараад байсан хөөрхий хүний мөнгөөр хүүдэгнэж байсан юм байжээ, охин нь гэж аймаар муухай дээрэлхүү хүүхэн байж билээ ….

Avatar

Р 2021-12-16 66.181.190.46

Харин ч бага байна. Эд нар хэрэгт холбогдохоороо л хэлмэгдсээр гэх юм даа. Хийсэн бол хэл амгүй жангаа идэж сураасай.

Avatar

бат 2021-12-16 192.82.64.147

чи аавыгаа алсан хүний нэг шүү дээ, тэнэг хүү минь

Avatar

Зочин 2021-12-16 202.126.89.190

Хулхи Баатар , тарвага хоёрт ч өөр том хэрэг байгаа байх шүү !!!

Avatar

Зочин 2021-12-16 202.179.26.71

Ажил хийсэн хүн шоронд ордог, юу ч хийж бүтээгээгүй хүн хэрэгт орохгүй. Батүүл юу ч хийхгүй байсан нь дээр байж дээ.Улаанбаатарчууд Батүүл шиг хотын даргатай байх ёс суртахууны эрхгүй. Батүүл тэдэнд хэтэрхий гоёдоно. Тэрний оронд хааяа нэг усан оргилуур ганц хоёр км зам бариулсан шигээ бор халзан хониор удирдуулж байхдаа яг таарна.

Avatar

Zochin 2021-12-16 122.201.24.199

Маш харамсалтай байна Тэнэг хүүгийнхээ хүслийн төлөөс нь болж шоронд орлоо

Avatar

Зочин 2021-12-16 184.151.190.80

Yuu tarina, tuunee xuraana

Avatar

Zochin 2021-12-16 184.151.190.80

BUGD JUJIG

Avatar

Zochin 2021-12-16 184.151.190.80

4 jil suuxguidee, idesneesee jaaxan iluuchleed, tegsgeed garchixna

Avatar

Зочин 2021-12-16 202.21.108.21

Хэлмэгдээгүй ээ, үүнд чиний буруу ч асар их бий. Аав чинь эр хүн бол ялаа гоншигнолгүй дүүргээд гараад ирнэ. Чи л харин хүн шиг байж үз.

Avatar

Зочин 2021-12-16 202.126.89.237

Хамт шоронд шаахгүй үлдээдэг нь юу ч бэ. Идэж уугаад жаргаад тэгээд батлагдахаараа хүний эрх, хэлмэгдэлт ярьна бас. Бүх насаар нь хийх хэрэгтэй. Зоригын аллага ч бас байга байхдаа

Avatar

ард түмэн 2021-12-16 66.181.191.86

эцэгтэйгээ хамт хулгай хийчээд юу гээд гоншигоноод бга баас вэ чадал бга бол өөрийнхөө хөлийн хурд ухааныхаа цараар бизнес хий чадаргүй бол битгий хулнай хий шорондоо суугаад ялаа эдэл

Avatar

Зочин 2021-12-16 64.119.16.212

Bat-uul hukgaich a*******n

Avatar

Ажиллаж байсан хүн 2021-12-16 103.26.195.228

Батүүл хулгайч хулгайч. Ялаа үүрэх нв зөв. тэгэхдээ маш бага жил өгсөн байна. Хүү нь бүр том хулгайч: Яагаад ял өгсөнгүй вэ. Юуны чинь эцсээ хүртэл явна гээд хуцаад байгаа юм . Ял нь өагадсан юм уу. Батүүл Хотын дарга байхдаа Хөтөлийн цементийн Шоовдороос мөн ч олон сая төгрөг авсан даа. Өрөөнд оруулаад цүнхтэй өгдөг байсан Би нэг удаа нүдээрээ харж байлаа. Дараа нь Шоовдор байцаагдаад ядраад ажилгүй байж байхдаа орсон чинь Батүүл чи надад мөнгө өгсөнийг хэн батлах юм гээд ёстой н**ш хулгайч ш

Avatar

Зочин 2021-12-16 202.126.89.63

Ёстой баатар байна уу хараацай байна уу ямар ялгаа байна. Хэрэг хийсэн бол хариуцлагаа үүрч сур. Харин хүүгийнхээ хийсэн фактыг үүрчихсийм биш бээз???

Avatar

Onoch 2021-12-16 202.126.88.237

Бат-Үүл угаасаа л гарна. Санаа зоволтгүй дээ. Баяр гарсан. Баярцогтыг гаргасан. Энхсайханыг гаргасан.цаана нь өч төчнөөн авилгачид гардуулаад өршөөгддөг систем шүү дээ. АН ч тэд гаргана гэдгээ зарлачлаа. Удахгүй ЕӨК хйноос ирээд л өршөөчих биз. Юунд сүржигнэнэ вэ?

Avatar

Зочин 2021-12-16 124.158.69.134

Женко хогийн шаарын хонгил байсаар. МАН тай нийлчсэн шааж байна

Avatar

Зочин 2021-12-16 103.111.68.3

тэнэг пиздаа юу?

Avatar

иргэн 2021-12-16 150.129.143.87

Бат Үүл буруугүй гэдгээ баримтаар батлахад хэцүү юмуу боломжгүй байвал "хэргээ хүлээгээд" шоронд явсан нь дээр гэх хүн байхаа даа. Шүүхийн хувьд бол буруугүй гэдгээ батлахгүй байгаа хүнийг шийтгэхээс өөр гарцгүй байдаг байх. Баяр Энх сайхан Бат үүл нар шоронд орсон факт нь үхэр монголчуудад ихээхэн сургамжтай хэрэгтэй болно доо. Тийм л сүрхий улсууд байсан юм бол бодолтой байхгүй яагаа вэ эд нар. Гавихгүй л улсууд байсан байна.

Avatar

зочин 2021-12-16 202.9.40.189

хүүтэйгээ нийлж ард түмний татварын мөнгөнөөс их хэмжээгээр хулгайлж, луйвардчихаад, нельсон манделла болох санаатай. яаж амьд явж, хүний нүүр харна вэ.

Avatar

ө 2021-12-16 66.181.187.93

Энэ хотыг өөд нь татах гэж оролдсон ганц хүн шүү дээ уг нь,

Avatar

Onoch 2021-12-16 202.126.88.237

Уг нь тийм. Хүү нь алдаа гаргачлаан. Олон айл орон гэргүй болчлоо. Бодит хохирогчтой хэрэг. ард нь хэдэн туркууд мөнгө угаагаад гарчихсан гэх юм.

Avatar

Зочин 2021-12-16 202.21.108.21

Одоо яая гэхэв дээ факт шүү дээ. Одоо зүгээр МАН олон гэмт этгээдүүдийг Батүүл шиг шударга шүүхээр оруулахыг л шахах хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-12-16 139.5.216.65

Монголд хулгайч биш, авилгач биш улс төрч байна уу? таминээ. Ихэнх нь төрөөс төрсөн тэрбумтнууд

Avatar

Иргэн 2021-12-16 139.5.216.65

Батүүл мэтийн хулгайчууд өөрсдөдөө ашиг харж л явсан нь тодорхой. Үхсэн баасны нь улсын баатар

Avatar

Галбадрах 2021-12-16 202.9.40.231

Идэж ууж, цөлмөж байгаа нөхдөө хялбаршуулсан журам, хөөн хэлэлцэх хугацаа нэртэй өөрсөддөө зориулсан хуулиар, Монголын тусгаар тогтнол, иргэдийн эрхийн төлөө тэмцэгчдийг заавал шоронд илгээж харийн бодлого явуулна. Гэгээлэг хэсэг үүний эсрэг эвлэлдэн нэглэх нэг гэрэлт өлөр ирэх нь дамжиггүй.

Avatar

Зочин 2021-12-16 64.119.20.124

Н.ЭНХБАЯРЫГ АЧИГДАЖ БАЙХАД ЯМАР ЧАНГА ДУУГААР ЧАРЛАЖ БАЙЛАА ХА ХА ХА

Avatar

зочин 2021-12-16 202.126.89.189

Төрөөс төрсөн тэрбумтан даа !

Avatar

Зочин 2021-12-16 124.158.69.134

Чи хөрөнгийн мэддэг бол гаргаад өг. Урамшууллаа авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-16 172.58.204.96

Зайсанд бэлээхэн байна очоод үз

Avatar

irgen 2021-12-16 66.181.161.66

ard tumneesee tsytsalsan bol baatar bna y barlag n bna y yalgaagui yalaa edleh heregtei l d

Avatar

Amar 2021-12-16 124.158.67.27

Хүү нь нийслэлийн мөнгийг авч байхад ниийслэлийн засаг дарга аав нь мэдээгүй байсан ч гэх шиг.Биднийг өөрсөд шигээ тэнэг гэж бодохоо болимоор юм аа.

Avatar

Зочин 2021-12-16 202.126.88.73

Өлөн хоосон зан, шуналын гай.

Avatar

Зочин 2021-12-16 49.0.141.60

шүүхийн шийдвэр шүү

Avatar

иргэн 2021-12-16 192.82.77.15

хэлмэгдүүлэлтээ зогсоо

Avatar

Onoch 2021-12-16 202.126.88.237

Батүүлийн тухайд харамсаж бна. Гэхдээ арай ч гэмгүй хүнийг хилсээр шууд явуулчаагүй гэж найдна. Гэтэл магай шүүх ч дээ. Тэгээд дараагийн шатанд л бхгүй болгочихдог.

Avatar

Зочин 2021-12-16 66.181.185.118

Ардчилсан өөрчлөлтийн үзүүрт байсан нөхдөд бүгдэд нь ял өгөх шийд хилийн цаана гарч МАН Женко 2 гүйцэтгэж байгаа юм шиг л бодогдоод байна.Одоо жишээ нь Сү Бадамжунай Багабанди гм нөхөд монголд их юм бүтээсэн гайхамшигууд юмуу?Монголчууд сэрэх болоогүй юу?

Avatar

ХӨӨШ 2021-12-16 66.181.161.116

БАТ ҮҮЛ НАРАНД БАЙГААЛ БАЙСЫЫЫМУУУ

Avatar

Зочин 2021-12-16 72.196.192.250

Hvvkiin Putind barij bgaa beleg yum bizdee ! Nemtsoviig alsan shig,Navalniig horison shig, Mongoliin ardchilaliin nert zvtgeltniig gvtgelgeer shorond hiisneer, tantai vzel sanaa negtei gedgee ahdaa notion haruulj bna gej l oilgogdoj bna daa !

Avatar

Чулуудайд 2021-12-16 66.181.185.171

Аав чинь чиний хэргийг үүрчихэж байгаа юм шиг харагдах юм.

Avatar

Зочин 2021-12-16 202.55.188.40

Монголын анхан шатны шүүхэд шудрага ёсны салхи орж буй бололтой. Харин давах нь яадаг бол…
Одоо ч энэ хуралд орсон шүүгчид рүү аймшигтай дайралт үүснэ дээ. Хэн хэн хэрхэн шүгэлдэхийг л харж байя даа.

Avatar

Зочин 2021-12-16 202.126.89.70

Зөөз ер нь энэ улс төрчид бүгдээрээ ээлжилж шоронд ороод дуусацгаах юм бнадөө

Avatar

Зочин 2021-12-16 202.179.26.71

Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй яасан юм? Ардчилсан намын үед Л.Гансүхийн хэргийн шүүх хурал руу сэтгүүлчдийг оруулсан. Нэр нүүрээ баран байж шүүх хурлыг шууд дамжуулж байсан шүү дээ. Тэр шууд дамжуулсан заваарсан шүүх хурлаас болж АН-ын нэр хүнд бааасдаж сонгуульд ялагдсан шүү дээ. МАН болохоор тэгэхгүй байна. Шүүх хурлууд нь дандаа хаалттай. Өөрсдөө ч хаалттай. АН ил тод байсныхаа төлөө хохирдог. МАН бүх юмаа ингээд хаалттай байлгаарай за юу? МУ-ын хаалттай битүү ваакуум Ардын Нам бүтэж үхээ.

Avatar

Зочин 2021-12-16 103.212.118.107

Олон удаа хойшлоод байсан хөөн хэлэлцэх хугацааг тооцож байсан байна. Харин олон хохирогч байгааг Чулуудай хохирогчгүй гэнээ тэр олон орон гэргүй газаргүй хүмүүсийг яах гээв. Ялыг нь өгчээ газраа өгсөн хүмүүс яахав??? Зүгээр хаягдах уу??

Avatar

Зочин 2021-12-16 202.55.188.94

С.Баяр Монголын Оюу-толгойг Америк дах 10 хаус, оффшор дах хэдэн сая доллараар худалдчаад хэд хоног сувилалд "хоригдож" байгаад цэвэрхээн мултарсан юм чинь тэрэнтэй харьцуулахад 9-хен тэрбум тегрег + 5.5-хан тэрбум тегрег юм чинь тэгж байгаад тэнсэн болоод замхрах биз дээ.

Avatar

Ж 2021-12-16 66.181.187.93

Үнэхээр харамсалтай, уг нь Монголоо л гэсэн зүрх сэтгэлтэй хүн дэ,

Avatar

зочин 2021-12-16 192.82.69.216

Батүүлийг хотын дарга байхад Улаанбаатар хогны ногоон уутаа далд оруулах гэж зовж байсан, Сумъяабазарын үед нүүрсний улаан алаг уут хотоор нэг хөглөрч байна.
Төсвөөс хулгай хийгсэдийг цэгцлэх цаг нь болсон. Идэж уусныхаа дараа хэлмэгдсэн болж жүжиглэхээ болих хэрэгтэй.
Хааны алба халаатай гэдгийг төрд гарагсад анхаарах хэрэгтэй. Матрын нулимас унагахаа боль

Avatar

зочин 2021-12-16 119.40.98.18

МУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай яг давхцаж байдаг. Өмнө нь таслахгүй яасан юм бол. Арай бэлэг биш байгаа даа.

Avatar

ЗОЧИН 2021-12-16 202.179.26.179

зссс ТУРК КОМПАНИЙГ ХҮРТЭЛ ХОТЫН ДАРГЫН ХҮҮ НЭРЭЭР ЛУЙВАРДСАН ГЭЖ БИЧЭЭД Л БАЙСАН ДАА. ГЭМГҮЙ БОЛ ААВ ХҮҮ 2 ЗЭРЭГЦЭЭД ЯВНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ. ШУНАЛАА ТАТААД БАЙГААДАА СЭТГЭЛ ХАНААД ЯВЦГАА.

Avatar

Ялаа үүр дээ 2021-12-16 66.181.161.13

Хэрэг хийсэн бол ялаа үүр. Баатар байна уу, хараацай байна уу хамаагүй. Энэ чинь ардчилсан нийгэм. Өнөөдөр улайм цайм хилсээр ялладаг цаг үе өнгөрсөн шүү. Хэрэг хийчихээд хөөн хэлэлцэх хугацааг дуусах хүртэл 15 удаа элдэв шалтаг тооцон шүүх хурлыг хойшлуулсан шүү та нар. Ялгүй мултрах зальт арга. Ард түмэн тэнэг биш. Үүлийн арга бүр нарийн. Шүүх болох гэхээр л Женко Баттулгатай хэрэлдэнэ. Дараа нь надаас хариугаа авч хэрэг тохох гэлээ гэнэ. Сая Хэнтийд нэр дэвшиж энэ тэр. Тэгээд л үлгэрээ ярина.

Avatar

зочин 2021-12-16 64.119.24.224

2016 онд МАн засгийн эрх аваад өмнөх зөсгийн газрын хийсэн бүх гэрээг цуцалж гэрээ хийсэн компануудын санхүүжилтийг албаар зогсоосноор энэ барилгууд баригдаагүй байдаг. энэ нь цаад утгаараа Бат-ҮҮлийг хэлс хэрэгт оруулж Монголын ардчиллыг нухачин дахар коммунистуудын баширарга байсан. Ардчиллар олж авсан олон ололттой зүйлээ аажмаар алдаж дарангуйлагч нийгэмд шилжиж байгааг анхаарах цаг болсон. одоо захахгүй бол дараа эх орныг чинь коммунистууд зарж мэдэхээр болсон байна шүү

Avatar

Зочин 2021-12-16 202.126.89.10

Улсынхаа баатар хүнийг ялалдаг гутамшигтай төр. Энэ бол ичгүүртэй порцесс юм шүү. Ардчилсан намынхан хариугаа авах цаг ирнэ. Шүгэлддэг данхан толгойтнууд санаж аваарай.

Avatar

Зочин 2021-12-16 89.249.65.77

Хэлмэгдээд байх юу байхав дээ? Шүүхээс хийсэн хэрэг нь тогтоодоод, байхад. Ер нь тэгээд Бат-үүл гуайн амьдрал мань мэттэй адил биш маш тансаг шүү дээ, миний мэдэхийн. За тэгээд аргыг нь олоод мултарна доо. Манай Хууль, Гууль юм чинь.

Avatar

Зочин 2021-12-16 202.179.26.71

Батүүлийг идэж уусан гэдэгт хэзээ ч итгэхгүй. Батүүл тийм хүн биш. Тэр хотын дарга байхдаа сэтгэл зүрхнээсээ ажилласан. Хотын унаган иргэн, эдийн шуналгүй, төрөлх хотоо өөд нь татъя гэсэн туйлын санаа зорилготой л байсан. Хууль бус шийдвэр гаргахуулъя гээд хичнээн мөнгө өгсөн ч Батүүл авахгүй. Хэрэв түүнд шүүхээс ял оноож байгаа бол хэлмэгдүүлэлт гэж би үзнэ. Хэрэв ардчилал, хүний эрхийн активистүүд Батүүлийг суллахыг шаардсан жагсаал зохион байгуулах юм бол би очно оо.

Avatar

Зочин 2021-12-16 103.229.122.11

1937 оны шинэ хувилбар амилж эхэллээ!!! Харанхуй масс аль ч цаг үед аливаа нядалгааг сайшааж улайнд дурладаг араншинтай учраас ямар ч сайн хүнийг сайтар харлуулж байгаад нядлахад масс хөөрч баярлан угтдаг юм!!! Тэр ч байтугай аавыг нь, ахыг нь, хүүг "эсэргүү" гээд буудахад төрийн минь сүлд гээд залбираад суудаг нигууртай!! Одоо энэ мэдээг үзээд харанхуй массын эд эс болох шавжнууд ура хашгираад уухайлаад эхэлнэ дээ, харж л байгаарай та нар??!!

Avatar

иргэн 2021-12-16 192.82.89.84

Бараг шагнацым бишүү наадуул чинь дөрвөн жилээ яг сууж харагдаач жил болбол их юм. Хэзээ хийсэн хэрэг болоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд байгаая. Дахин төлөвлөлт гээд газраа чөлөөлөөд одоо газар ч үгүй орон сууц ч үгүй хохирсон иргэдээ яах гэж байгаая.

Avatar

mgl 2021-12-16 192.82.75.140

30 jil Mongoliig suiruulsen, uursdiinh ni bii bolgoson mashindaa nyats daruulj baina. Ene mashin umnu ni zuvhun mungugui, erh medelgui humuusiig mashinddag baisan bol odoo ovoo zuv ajillaj avilgachdiig hagas dutuu ch gesen mashinddag bolj baina.

Avatar

Zugeer ee 2021-12-16 122.201.21.138

Хохь нээ. Та нарыг дэмжиж ажил амьдралаараа хохирсон хэдэн зуун мянган ардчилсан үзэлтэй жирийн ард иргэдээ та нар муусайн хулгайчууд нохойд барьдаг мод шиг ашиглачихаад үр шимийг нь зөвхөн өөрсдийн гэр бүл, авгай хүүхэд, нууц амрагуудынхаа бөгсний шанд өгч улс орноо хэрхэн улдаа гишгэж авилгачид, алуурчид, хулгайч нарын юу дуртайгаа хийхэд сүйтгэдэг газар болголоо? Бат-Үүл чи сохор, мангуу мал. Ядаж хэдэн жил шоронд суугаад жоохон ч гэсэн Би Юу Хийчвээ гээд бодоорой. Идсэн хулгайлсан мөнгөөрөө

Avatar

зочин 2021-12-16 64.119.24.224

энэ бол коммунистуудын ардчиллыг нухчин дарах гэсэн санаа. улаан коммунист путинд хүрэлсүхийг барьж байгаа бэлэг ч юм бил үү. ингэж байгаад эх оронгүй өмхий хятадын дохоигоор өөрийн нутагтаа боол болх цаг чинь ойртож байгаагийн шинж. хөрнгөжсөн коммунистууд бол эх орон ард түмэн хэрэггүй гэж боддог юм байна

Avatar

Зочин 2021-12-16 192.82.82.26

Бага ял өгсөнд баярлах хэрэгтэй

Avatar

зочин 2021-12-16 64.119.24.224

бат-үүл улсаасч хувь хүнээс ямарч мөнгө аваагүй. тэгвэл манын хулгайчид болох хар нямдорж, су, сү бадболдууд, эрчих хүчний сайд байсан д, зоригт, хотын дарга байсан билэгт, төрийн өмчийн хорооны сугар, бадамжунай, нисэхийн дарга байсан хоролсүрэн зэрэг үй олон хулгайч нарын яах юм. Манай намынх учраас зүгээр л явж байг гэж үү. тийм юм байхгүй байлгүй. шүүх нь намын эрх ашгийг барьж ард түмнийг ялгаварладаг болсон бол тэр намын луйварчид, шүүгдийг ард түмэн өөрийнхөө тааллаар шийтгэж болно шүү

Avatar

Зочин 2021-12-16 202.21.108.23

Бат үүл нийслэлийн төлөө ямар их юм хийлээ. Гэмт зүйл хийсэн бол зөв үйл хийж яваад алдсан алдаа лтбайгаа байх.Хажууд илэрхий авилгач луйварчин нь Хаянхярва ждү батзориг баярцогт баяр мэтийн нөхдүүд эрхэлчих юм байна л даа

Avatar

Зочин 2021-12-16 122.201.21.138

Ene bugdiig harsaar baij dugaraagui amia hicheej salganaj suusniih ni gor ene dee.

Avatar

Зочин 2021-12-16 124.158.67.89

МАНгарууд улсын баатарыг хэлмэгдүүлэхээ зогсоо. Бид хүүгийнх нь үгэнд итгэж байна. Шүүхийн шинэтгэл хуурамч байжээ. МАН ингэж тэнэгтэхээ болих хэрэгтэй. Шударга хуульчид үгээ хэлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-16 202.131.240.190

ТОСК бунт ухаа 2 ын 4 давхар машины зогсоолын мөнгийг байхгүй болгосон араг яс нь 6 жил болж байна

Avatar

Зочин 2021-12-16 202.9.40.211

Яасан гэж хилмэгдүүлж байгаан? Болиоч эээ, Бат-Үүлийг сулал!

Avatar

Зочин 2021-12-16 202.179.27.173

Бат -үүлийн идэж уусан гэж сонсоогүй л юм байна. Харин энэ хүү нь нэг бишээ. Хүү нь Гэр хороолол барилгажуулна гэхэд нь тэр хороонд нь очоод манай хүүг битгийы дэжээрйэ гээд хэлээд зогсож байсан гэсэн.

Avatar

Зочин 2021-12-16 122.201.21.138

Shunahai avgai, ah duudee avch ogson gazriig ni yah uu?? Yu ch avaagui yu??

Avatar

Зочин 2021-12-16 66.181.160.33

Ингээд эрхлүүлээд байдаг сонин шүүхтэйдээ энэ 10с дээш жил өгөх хнрэгтэй Чулуудайд ч гэсэн ял өгөх хэрэгтэй нэг хүний гар утас дээрэмдэхэд 3-4жил өгдөг байж өчнөөн олон хүнийг хохироочоод ийм ял гэж юу байхавдээ

Avatar

Зочин 2021-12-16 217.138.253.98

Сэргээн босголтын банкыг Сангийн сайд Баабар дампууруулна танай байгууллагын дансанд 80 сая төгрөг хийчихье гэж хэлэхэд тухайн байгууллагын нягтлан шоконд орж хэдэн өдөр архинд орж удалгүй нас барсан байдаг юм. Энэ юу ч биш газар, үйлдвэр, обьект, мөн тухайн үед ажил хөдөлмөр эрхэлж байхдаа түүнийг болон Элбэгдоржийг дэмжиж талбайд очиж жагсаж дэмжсэн мянга мянган залуусын төлөөлөл удалгүй гудамжинд гарсан байдаг. Тэдгээр олон хүний гомдлыг тээсэн үйлийн үр тэр биз гэхэд арай л багадуулчихлаа да

Avatar

Зочин 2021-12-16 139.5.219.209

бүгд хулгайч

Avatar

Иргэн 2021-12-16 103.26.194.246

Шүүх одоо л шударга шийдвэрлэж эхэллээ хөрөнгийг нь хураах хэрэгтэй

Avatar

ard tumen 2021-12-16 202.9.40.25

mongo awch bhad uhaarah heregtei bsan yumdaa odoo yahaw unen tsuhuij ehelj ba olon hunii oron bair togolson hundee arai baga yal ogloo doo

Avatar

иргзн 2021-12-16 202.179.25.137

бас л Хэлмэгдүүллээ гэнэ, тэгвэл Орон сууцтай болох зорилгоор Газраа өгч Хулхидуулаад гудманд гарсан тэр олон Иргэд өнөөдөр Гэр орон ч үгүй , Орон сууцажгүй хохироод л үлдлээ ш дээ, Гэмт хэрэг үйлдэх болохоороо Цоо эрүүл Ялаа эдлэх болохоор өвчтөй болжчихдог Хөгийн байдгаа болих хэрэгтэй,

Avatar

Хотын уугуул 2021-12-16 66.181.178.113

Зөв шийдвэр. Хулгайчид үнэнд гүйцэгдэж байна. "Гэр хорооллын дахин төлөвлөлт" гэх зүйл бол анхнаасаа луйвар байсан. Иргэдийн газрыг албан ёсоор дээрэмдэж авсан. Одоо өмч хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Avatar

zochin 2021-12-16 184.144.55.230

4 ЖИЛ ТЭГЭЭД ӨГЧ АВАЛЦААД БИЕ НЬ МУУДААД ТОXИРЧ НАЙРААД ГАРЧИНДАА, ЭНИЙГ Л
АРДЧИЛАЛ ГЭЖ ОЙЛГООД БАЙГААШДЭЭ

Avatar

зочин 2021-12-16 202.9.46.13

төр, ард түмний хөрөнгийг залилж хулгайлж идэж уусан чинь зөв ариун шударга үйлс мөн үү. Хулгайч луйварчид хэлмэгдсэн гэж ярихгүй шүү, та нарт хэлмэгдэл гэгч огт хамаагүй өөр асуудал.

Avatar

Зочин 2021-12-16 64.119.24.202

МӨН Ч И ХОЙШЛУУЛСАН ДАА. ХӨӨН ХЭЭЛЦЭХ ХУГАЦААГААР МУЛТРАХ НЬ.

Avatar

Зочин 2021-12-16 66.181.177.234

Энэ Э.Бат-Үүл баатар юм л бол "Муусайн комунистууд" гэж хийж бүтээж ирсэн өмнөх үеэ хараан зүхэж байдаг ойворгон нөхөр байгаа юм

Avatar

zochin 2021-12-16 184.144.55.230

ЭНЭ УЛСЫГ НЭГ ЭМXЛЭX ЦЭГЦЛЭX ЦАГ БОЛСОН ДОО УГ НЬ

Avatar

Зочин 2021-12-16 192.82.70.209

ХАМТАД Н ХОРИ

Avatar

Зочин 2021-12-16 66.181.177.234

Э.Бат-Үүл баатар дандаа л "Муусайн комунистууд" гэж хийж бтээж ирсэн өмнөх үеэ хараан зүхэж ирсэн ойворгон нөхөр шүү дээ

Avatar

Шившиг 2021-12-16 66.181.183.123

ЭНЭ ЗАЛУУ ААВЫХАА НЭХ ХҮНДИЙГ АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНДТНЙ НЬ ЦУГ ГАЗАРТ БУЛААД ХАЯСАН ДАА..

Avatar

Зочин 2021-12-16 192.82.70.209

ANUSUDIG BUGDIG N GAVLAD GANTSAD

Avatar

45 настан. 2021-12-16 59.153.114.123

УИХ-д үхэн хатан тэмүүлээд байсан чинь үүнийгээ л хаацайлах гэж байж чааваас. Ийм ч баатар байх гэж дээ

Avatar

Туяа 2021-12-16 202.72.247.171

Ардчилалыг дэмждэг хүн бүр үгээ хэлж тэмцэл өрнүүлье энэ бүр арай хэтэрч бнаа

Avatar

ИРГЭН 2021-12-16 202.55.188.107

ХУЛГАЙЧ луварчдын ХАМ уу солиор

Avatar

иргэн 2021-12-16 43.242.242.6

харин ч ялгүй шахуу юм болж. үхсэн хатсаны чинь хэлмэгдүүлэлт

Avatar

Зочин 2021-12-16 66.181.185.57

Шүү хийгээд зөвшиыдсэн төрийн мөнгө идэж оффоршдсон гээ биз дээ

Avatar

Зочин 2021-12-16 59.153.86.19

Яагаад том дарга нар бага ял авдаг юм бол

Avatar

Зочин 2021-12-16 202.131.235.238

4-n jil baga l bna daa

Avatar

Зочин 2021-12-16 66.181.189.102

Heden sar suugaad garna bizdee manai huuli tiim bolson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж